Нийгмийн

Цагдан хоригдож байсан иргэн өвчний улмаас нас баржээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22:30 цагт 28 настай Л нас барсан хэрэг гарлаа.

 Л нь цагдан хоригдож байх хугацаандаа бөөрний архаг үрэвслийн сэдрэл, нурууны мэдрэлийн ёзоорын эмгэг, бөөрний аяганцар, тэвшинцэрийн завсрын эдийн үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Уушгины олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнөөр оношлогдож, сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байжээ.

Эмчилгээг үргэлжлүүлж байх явцад түүний биеийн байдал хүндэрч, шаардлагатай холбогдох арга хэмжээг яаралтай авсан боловч харамсалтай нь өвчтөн нас баржээ. Л нь бусдыг залилан мэхэлж, 2231 иргэнд 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн хэрэгт шалгагдан хоригдож байсан бөгөөд хэрэг нь шүүхэд шилжээд байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хамар
Хамар
2020-04-14 12:38

461 н хоол их муу. Эрүүл хүн ороод дотрбн өвчтэй болдог. Дотох мах жил идсэн ямарч хүний бие сүйрнэ

Mongol ulsiin irgen
Mongol ulsiin irgen
2020-04-14 20:22

Yag munuu nuguu kovid bish biz manaihan ch itgehiin argagui bolood bna shuu

Zochin
Zochin
2020-04-14 21:40

2400 garui hunii haraal hurtjee

Наран
Наран
2020-04-15 00:20

Ум мани бад ни хум

Medehgui ym daa
Medehgui ym daa
2020-04-15 13:35

Yag uhsen uu ene shada hudlaa uhuulchih vuu 4.5 terbum sh dee

Иргэн
Иргэн
2020-04-15 20:09

За тэр хүнээс мөнгө зээлж хүн амьтан хохироогоод яваад байгаа нүхдүүд яг энэн шиг л юм болон шүү үйлийн үр хар хэл ам хара�##� жатаг бас яавдым шүү тиймээс энэ з�##�илан хийж байгаа нөхдүүд одоо боль хийсэн хэрэг чинь өвчин зовлон л дуудан шүү!

Холбоотой мэдээ

Back to top button