Энтертайнмент

Залуус коронавирусийн эсрэг амьд хөгжмөөр “нэгдэнэ”

Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон “Нар сар” студийн санаачилгаар “Залуус коронавирусийн эсрэг нэгдэж байна” амьд хөгжмийн тоглолт энэ бямба /2020.04.18/ гарагийн 16.00 цагаас TV5 телевизээр үзэгчдэд хүрнэ. Тоглолтын ивээн тэтгэгчээр “Даадаа” ХХК, TV5 телевиз ажилласан байна.

Тоглолтод амьд хөгжмийн “Drumstick” хамтлаг оролцох бөгөөд, хамтлагийн бөмбөрчин Н.Эрхэмбилэг буюу Bembee сошиал орчинд бөмбөрийн ковэр бичлэг хийн байршуулдгаараа олны танил. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд нийгмийн бүхий л бүлгүүд гар бие оролцох хэрэгтэй энэ цагт залуусыг уриалах, нэгтгэх зорилгоор “Нар сар” студи уг тоглолтыг зохион байгуулж байна.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button