Энтертайнмент
“Дандаа даадаг аниа”

Шинэ залуу уран бүтээлч ThunderZ-ийн хит уран бүтээл “Дандаа даардаг охин” цацагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Дууны хайр, энхрийллийн шинжтэй утга агуулга өсвөр, залуу насныхны таалалд нийцэж, аманд аялагдах болсон.
Тэгвэл сошиал орчинд контент бүтээх чиглэлд ажилладаг MolpediaTV-ийн залуус уг дууны хэлбэрийг хадгалж, утгыг нь хөгжилтэй хэлбэрээр өөрчилсөн ковэр гаргажээ. “Дандаа даардаг охин”-ы нэр “Дандаа даадаг аниа” болсон байх агаад, оюутан залуу эгчмэд бүсгүйтэй дотно харилцаатай буй тухай өгүүлэх аж. Дууны төгсгөлд “аниа” нь, “Намайг хүлээгээд хэрэггүй байх аа” хэмээн онгоцны буудал руу орж явчих нь дууны өнгө аясыг улам хөгжилтэй болгож байна.
С.ЧИЧҮҮЛЭН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.