ЯРИЛЦЛАГА

Ахлах сувилагч Ч.Ундрал: Дарамтгүй, улс төргүй, амар тайван ажиллаж байгаад тэтгэвэртээ гарах юм сан

Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн ахлах сувилагч Ч.Ундрал манай редакцид хандлаа. Түүний хэлж буйгаар 2019 онд тус дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга солигдсоноос хойш албан тушаалын халаа солио хийгдэх болж, үүнийг дагаад эмч сувилагч нар байнгын дарамт дор ажиллах болжээ.

-БИДНИЙГ ҮРГЭЛЖ ЗАЙЛ, МАЛУУД ГЭХ МЭТ ҮГЭЭР ХАРААЖ, ЗАГНАДАГ-

-Та Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт ажиллаад хэдэн жил болж байна?

-Би энэ эмнэлэг нээгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2013 оны зургаадугаар сард Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг нээлтээ хийсэн юм.

Нийт эрүүл мэндийн салбарт бол 35 дахь жилдээ ажиллаж байна.

-Энэ хугацаанд эмнэлгийн удирдлага хэдэн удаа солигдов?

-Нэг удаа, 2019 онд солигдсон. Анх Ө.Батжаргал гэж хүн Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга байсан. Харин намайг амралтаа аваад, 2019 оны есдүгээр сард ажилдаа ороход З.Балдандугар гэдэг хүнээр солигдсон байсан. Мөн оны арванхоёрдугаар сард манай хүүхдийн эмнэлгийн салбар хариуцсан эрхлэгч солигдсон. Өмнөх эрхлэгчийг тэтгэвэрт гарах нас нь болсон гэх хэр нь ээ ЭХЭМҮТ-д бөөрний эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Л.Дашиймаа гэж хүнийг томилсон. Ингээд бид сэтгэлзүйн хувьд асар их дарамт дор ажиллах болсон.

-Тухайлбал?

-Анх удирдлагууд солигдоход бид байгууллагад болж л байдаг асуудал, зохицож ажиллана гэх үүднээс хандсан. Дарга үүрэг болгоно, бид стандартын дагуу, алдаа эндэгдэлгүй ажиллах учиртай. Гэтэл Л.Дашиймаа гэж хүн биднийг үргэлж, “Зайл, малууд” гэхчлэнгээр харааж, загнах болсон. Өглөөний хурал дээр, “Та нар юу ч мэдэхгүй малууд, зайлцгаа” гэж тогтмол загнана. Коридороор явахдаа үргэлж ажилтны нэр дуудаж, хашхирна.

Нэг удаа миний даралт ихсэж, акт авч харьсан. Гэтэл худлаа акт авсан гэж одоо хүртэл загнаж байна. Намайг хүүхдийн сувилагч мөн ч юм уу, биш ч юм уу, дипломоо шалгуул гэсэн. Би 1986 онд Дарханы Анагаах ухааны их сургуулийг хүүхдийн хүмүүжүүлэгч, сувилагч мэргэжлээр төгссөн хүн. 2011 онд тэргүүлэх зэрэг авсан.

Мөн нэг үйл явдлаас болж олон жил ажилласан эмчийн бүтэн жилийн урамшууллыг хассан. Дүн бүртгэгч, лаборант, ахлах сувилагч би, нярав нарын хүмүүс цугтаа лабораторийн өрөөнд суудаг байлаа. Удирдлага солигдсоны дараа биднийг өрөөнөөс гаргасан, засвар хийнэ гэж. Манай бөөр нь өвддөг эмчийн шинжилгээний хариу тэр өрөөнд үлдчихсэн юм. 10-аад хоногийн турш хариугаа орж авч чадахгүй хүндрэл үүсэхээр нь би ороод аваад өгчихсөн. Гэтэл хоёр компьютер, нэг шээсний шинжилгээний аппаратаас өөр юмгүй өрөөнд ороод гарсныг “онцгой нөхцөлд нэвтэрлээ” гэж үзээд удирдлагын багийн хурлаар оруулж, арга хэмжээ авсан. Тэр эмчийн нэг жилийн урамшууллыг хасаж, намайг ахлах сувилагчаас бууруулж, ээлжийн сувилагч бол гэсэн.

-СУВИЛАГЧ НАР ЗАГНУУЛЖ ГАРЧ ИРЧХЭЭД ХҮНД БУРУУ ТАРИА ТАРИВАЛ ЯАХ ВЭ-

-Таны албан тушаалыг бууруулах тушаал гарсан уу?

-Үгүй. Аман байдлаар ээлжийн сувилагч бол гэсэн, би за л гэж хүлээж авсан. Одоо миний ажлыг хэн авах юм, би хаана томилогдох юм мэдэхээ байсан. Ямартай ч ажил үүргээ гүйцэтгэж, давхар дүн бүртгэл хийгээд л явж байна. Авдаг цалингаа бууруулахгүйн тулд ядах нь аа Яаралтай тусламжийн тасагт ээлжийн сувилагчаар ажиллая гэдэг хүсэлт тавихаар дарга нарт хандсан боловч намайг хүлээж авч уулзаагүй. Өчнөөн жил ажилласан хүн би дарга дээрээ ганц удаа ороод, санал хүсэлт тавихад яагаад болохгүй гэж. Үнэхээр их гомдсон.

-2019 онд З.Балдандугар гэж хүн Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга болсноос хойш албан тушаалын халаа солио эхэлж гэж ойлголоо?

-З.Балдандугар ирснээс хойш зөвхөн манай хүүхдийн салбар эмнэлгийг эрхлэгч ч биш, бусад бүх салбаруудын удирдлагууд солигдсон. Ахмадын, хүүхдийн, мэс заслын, нийгмийн эрүүл мэндийн гээд бүх салбар эмнэлгийн удирдлагууд дээр шинэ хүмүүсийг давхар томилсон. Хуучин хүнээ халаагүй хэр нь тэр. Ингээд нэг ажлын байран дээр хоёр хүн ажиллуулж, хоёр хүнд цалин олгосоор байгаа. Юун төсөв хэмнэх вэ.

Ажлаас халах тохиолдол бол мэдээж их гарсан. Тэд шүүхдээд амжилт олохгүй, хэрэг нь сунжирсаар яваа сураг дуулддаг. Аргаа барахдаа нам, улстөр гэж ийм аймаар зүйл байдаг юм байна л гэж бодож сууна. Намын томилгоогоор ирсэн улс л гэлцэх юм билээ.

-Дагаад эмнэлгийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа ч доголдохыг үгүйсгэхгүй юм байна?

-Манай эмнэлэгт хөл хориогүй үед өдөрт 180-200 хүүхэд ирдэг байсан. Тэгэхэд бид ядрахгүй, стресстэхгүй ажиллаад л гүйдэг байсан. Өнөөдөр 50-60 хүүхэд ирж байгаа ч маш их ядарч байна. Өрөөндөө инээж хөхөрч, чанга ярьж ч чадахгүй, үргэлж шивнэлддэг. Сувилагч нарыг буулгахгүй, шөнийн 00, 01 цаг хүртэл ямар нэг өө эрэн ажиллуулдаг.

Би ажлаа дарамтгүй, улстөргүй, өргөсөн тангарагтаа үнэнч хиймээр байна.

Хэрэв энэ нөхцөл байдлаас болж эмч, сувилагч нар алдаа гаргавал яах юм. Загнуулж гарч ирчхээд буруу тариа соруулчихвал яах билээ. Намайг залуу байхад тариа хийх үеэр, эмч нар “Айчихна” гээд өрөөнөөс гарчихдаг байсан. /Уйлав. Сурв/. Залуу сувилагч нараа ингэж аашлуулж, ядарч яваад ямар нэг алдаа гаргачих вий гэж санаа зовдог. Би ийм юм үзэлгүй 35 жил болсон хүн.

-Дарга нар өөрсдөө ажлаа хэр чанартай хийж байна?

-Би даргаа шалгалтай биш, хийдэг л байлгүй. Заримдаа ажилдаа 13.00 цагт, үдээс хойш ирж л байдаг. Ер нь цагтаа ирдэггүй шүү дээ.

-Та нэг жил ажиллаад гавьяаны амралтдаа гарах учиртай юм байна. Үүнээс өмнө албан тушаал буурах, ажлаас халагдаж ч болох нөхцөлд орох эрсдэл үүсэж ээ?

-Тэгэлгүй яах вэ. Би 799 мянган төгрөгийн цалинтай. Тэгээд 710 мянган төгрөгийг нь цалингийн зээл, байрны мөнгөнд өгдөг. Маш хүнд байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

110 Сэтгэгдэл

  1. Эрүүл мэндийн с####барыг улс төртэй холбож ард иргэдээ ю хохироох хэрэг байна уу Б####дандугараа ,,,,

  2. Ардын нам байгаа цагт жирийн ####бан хаагчид хүртэл улс төрийн шүүлтүүрээр шүүсээ шахуулж намынхан нь батлахыг авахгүй бол хэн ч биш болно доо. Бид ийм намыг 99 жил магтан дуулж хөөргөж дэмжиж ирсэн дээ. Одоо яая гэхэв. Бидний л сонголт.

  3. За мэдэхгүй дээ! Зарим архагшсан дунд мэргэжилтэнгүүд ч эмчтэйгээ ихээхэн үзэлцэж, буруу үлгэрлэж, их эрх мэдэлтэй хэгжүүн болсон байдаг даа!
    Ер нь ялангуяа бодьниц дотор бол эмнэлгийн ажилтнууд шужгиж хөхрөлдөж чанга ярихыг хориглодог юм!

    1. Дунд мэргэжилтэн хүн биш үү. Чи дээд мэргэжилтэй ######## долоогч юм шиг бна. Битгий тэгэж сувилагч тусгай мэргэжилтнийг дорд үзэж бай. Эмч нар жор бичиж амаар ярихаас өөрийг хийж чадахгүй хүмүүс ш дээ.

      1. Чиний дорд үзээд бгаа дунд мэргэжилтэн чинь бүхнийг гардаж хийж хүний амь авардаг хүмүүс шүү намаар өвчлөгсөд минь

      2. мэргэжил бур онцлогтой их эмчийг жор бичиж ярьдаг гэж юу гэсэн уг вэ. Эмчийн жороор эмчилгээ хийнэ биз дээ. Буруу л бодож байна даа.эмч эмчилгээгээ хийж ч чадна шуу. Сувилагч эмч 2 нэг л зуйлийн 2 т####.

    2. дунд мэргэжилтэн гэж юу хэлээд байгаа юм бэ манай с####бар доктор, клиникийн профессортой. дарамтлуулаад байв#### дуугарах л болно. хүний хажууд хэн ч ######## гэж хэлүүлэн ажлын байрны дарамтан дор ажиллахгүй л байх.

  4. Удирдах гэдэг загнаж дарамтлахын нэр биш шүү дээ нам дагасан д####дгаруудаа хөөрхий########уул, удахгүй ########уулагдана дөө

  5. АЖИЛЧИДАА ДАРАМТАЛДАГ ДАРГЫГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ЯЛАНГУЯА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ИЙМ ДАРГА БАЙЖ БОЛОХГҮЙ.СУВИЛАГЧ ОЛОН НИЙТЭД ХАНДСАН НВ ЗӨВ ШҮҮ.ЭМНЭЛГИЙН ДАРГЫГ АЖЛААС НЬ ХАЛ…АЖЛААС НЬ ХАЛ…

  6. Энэ МАН – ын гай. Төрийн захиргааны нэгж ,####бан байгууллага бүрт намын үүр байсны гай. Олон намын тогтолцооны үед намууд хатуу гишүүнчлэлгүй байх нь зөв.

  7. Олон жил ажилласан энэ мэт дунд мэргэжилтнүүд юу ч ярьж байж мэднэ. Ажил хий гэж шаардлага тависан эмч нараа ингээл бичээд байж байдаг энэ ямар ёс зүй вэ?

      1. Чи ч дээд боловсрол эзэмшиж болно. Ямар тх узэн яд####т вэ. Эмнэлгийн байгууллагад тохирохгуй хун байна даа

    1. Олон жил ажиллах байх тусмаа юу ярихаа мэддэг юм.Мэдлэг муутай их зангаас өөр авах юмгүй хүмүүс л үнэн үгэнд дургүй байдаг юм.

  8. Хүний өрөө тас####гаанд орж удирдлагын хурлаар орсон юм бол ноцтой л хэрэг хийсэн байна да. Энийгээ бу######д нялзаах гээл иймэрхүү юм хийгээд байна уу да

  9. Олон жилийн бугшсан идээ бээрийг нь шахах гэхээр энэ мэт эсэргүүцэн өрвөлзөгч нар зөндөө л байдаг шүү дээээ.

  10. Хуучин дарга Батжарг####ын гар хөл болсон нөхдүүдийн шоу энүүгээр дуусахгүйээ,Батжарг#### та хүмүүсийг турхирч хамт олныг т####цуулахаа одоо больчих

    1. Батжарг####ын тухай биш өөрийнхөө тухай өнөөдрийн бодит байдлын тухай ярьж байна утасны цаанаас юу ч мэдэхгүй байж битгий бүгдийг мэддэг юм шиг цэцэрхэж байгаасай гэж жирийн ажилчин хүнийхээ хувьд зөвлөе.

  11. Dashiimaa emch mash sain emch ene humuus demii yavuulgaa bolimooriin huduu oron nutgiig zondoo huuhdiig ooriin huuhed shug emchilj bhiig zondoo l harsan .negendee uram ogihgui yum gehed hudlaa gutgehee bolichooch

    1. Эмнэлэгийг байгуулгийг улс төрөлтөнд ашигласан хууль бус үйлдэлтэй нь цагдаад өгвөл таарна.

  12. Dashiimaa emch bol olon jil ajillasan mergejil medlegtei huntei yaj haritsahaa meddeg mundag emch shuu dee olon jil neg gazraa udaan baisan asragch suvilagch nar shineer tomilogdson humuusiin tavisan shaardlaga bieluulehgui iim baidal uusge

    1. Энэ авгай одоо больмоор юмаа з####уу боловсон хүчиндээ зайгаа тавьж өгөөд ########ах хэрэгтэй ш дээ. Үнэхээр сайн бсан юм бол төр засгаараа үнэлүүлээд гавьяаны амр####тандаа амарч байх хэрэгтэй ш дээ.

  13. Urid ni ene emneleg ajilchid ni aash zan muutai mash bohir barag ovchin tuschihaar l zavaan baisan.Harin Dashiimaa emchiig irsnees hoish tsever tsemtsger emh zambaraatai orohod hurtel haraa hyanalttai ulavch ogdog blsn bn le

  14. Булган аймагт газрын дарга с.нарантуяагийн дарамтнаас олон эмч мэргэжилтэн хохирч байна.

  15. Энэ сувилагч ЖИНХЭНЭ МЭРГЭШСЭН ажилтан. АЙЖ БАЙГАА ЗҮЙЛ НЬ ҮНЭН. МАН-чууд бол ЖИНХЭНЭ аймшигууд шүү

  16. Би 2 сард хүүтэйгээ энэ эмнэлэгт хэвтээд гарсан. Эмнэлэгийн үйлчилгээ, эмч сувилагч нарын харьцаа, цэвэрлэгээ ариутг#### гээд бүх юм сайхан санагдсан. Харин ч өмнөхөөсөө маш сайжирсан байсан.

  17. Энэ хүн худлаа ярьж хулгай хийх хүн биш. Энэ хөгийн новшийн б####маддугар, дагиймаа 2 ичих булчирхайтай баймаар юм даа. Намаар өвчилсөн ######## долоогчид минь ичиж амьдар идэж ханаагүй юм уу. Гэсгээл хүртэнэ дээ та нар

  18. Би ч гэсэн өмнөх даргын үед ажлаас х####агдаж байсан. Бүх удирдлагууд л солигдсон ш дээ. Тэр үед ч амар байждээ. Улс төр гэж мэдэхгүй. Шүүх энэ тэр ч гэхгүй л бүгд зүгээр л зайгаа тавиад өгсөн. Гол асууд#### нь тасгийн эрхлэгчид байгаа юм бишүү

  19. Б####дандугар гэдэг нь Ж.Ганбаатар гишүүний тавиул юм гэнээ. Тэгээд хүн хүнрүү үсчиж том дуугарч байгаан. Гишүүн нь арыг нь даадаг юм байлгүй.

  20. хүүхдийн эмнэлэг өмнө нь арай л дэндүү бохир заваан, сувилагч нар нь зан харьцааны доголдолтой, хүүхдийн эмчилгээ хийхгүй хаячхаад тоохчгүй, гараа угаадаггүй. Тэр хувцас хунар гэж авах юм байхгүй, саяхан хэвтээд гарсан сайхан цэвэрхэн бнлэ

  21. Эмч нар нь гэж нэг бие тоосон юуч мэдэхгүй нойлын ногоон тэгүүд байдагшдэ. Өөрчилж шинэчлэх хэрэгтэй

  22. Эдний Хишигмаа гээд эмч байдий тэр бол юугаач мэдэхгүй, үнэн тэнэг яаж их сургууль төгссийм бол до хөөрхий. Эмч нь ийм юм чинь сувилагч нарнь адилхан биз

  23. Өнөөдөр Монголд улсын гэх тодотголтой бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдэд иймэрхүү хөгийн байд#### нүүрлэсэн байгаа. Эгэл жирийн ажилтан, мэргэжилтнүүд намчдад дарлуулдаг цаг ирсэн, тэд бол хэн ч биш зөвхөн намчин, цүнх сайн баригчид.

  24. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БАС БУС ЗҮЙЛ ИХ ШҮҮ ЭХ НЯЛХАСТ ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭХ ЭХҮҮДЭД МАШ ХҮНДРЭДТЭЙ КИСОР ХАГАЛГАА ХИЙЛГЭХ ГЭХЭЭР ЭМЧ СУВИЛАГЧ НАРТ НЬ ГАР ЦАЙЛГАХ МӨНГӨ ӨГНӨ ТӨРСНИЙ ДАРАА НЬ ЭМЧ СУВИЛАГЧ АСРАГЧ НАРТ НЬ ХООЛ УНД АВЧ ӨГНӨ !!!!!

  25. Эрүүл мэндийн с####барыг Б####дандугар гэгч этгээд улс төржүүлсэнээс үүдэлтэй асууд#### байна. Удирдлагийг нь б####дандугартай нь цуг хөөгөөд явуулах хэрэгтэй

  26. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БАС БУС ЗҮЙЛ ИХ ШҮҮ ЭХ НЯЛХАСТ ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭХ ЭХҮҮДЭД МАШ ХҮНДРЭЛТЭЙ. КИСОР ХАГАЛГАА ХИЙЛГЭЭД ЭМЧ СУВИЛАГЧ НАРТ НЬ ГАР ЦАЙЛГАХ МӨНГӨ ӨГНӨ ТӨРСНИЙ ДАРАА НЬ ЭМЧ СУВИЛАГЧ АСРАГЧ НАРТ НЬ ХООЛ УНД АВЧ ӨГНӨ !!!!!

  27. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БАС БУС ЗҮЙЛ ИХ ШҮҮ ЭХ НЯЛХАСТ ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭХ ЭХҮҮДЭД МАШ ХҮНДРЭЛТЭЙ. КИСОР ХАГАЛГАА ХИЙЛГЭЭД ЭМЧ СУВИЛАГЧ НАРТ НЬ ГАР ЦАЙЛГАХ МӨНГӨ ӨГНӨ ТӨРСНИЙ ДАРАА НЬ ЭМЧ СУВИЛАГЧ АСРАГЧ НАРТ НЬ ХООЛ УНД АВЧ ӨГНӨ !!!!!

  28. Тэтгэвэртээ гараад з####ууст зайгаа тавьж өгөөч дээ гоншигноод яадаг байнаа нэр хүндээ ####дахын намэр тэгээд ч нас нь болсон л юм байнадаг зөнтлөө ажиллана гэж юу байдгым

  29. Ямар ч с####барт ####ь ч намын даргыг 4-өөс дээш жилээр битгий ажиллуул
    Идэх уух арга нь л нарий######г

    1. Хуучин дарга нь их олон жил болсон өөрийн багийн нэлээн хэдэн хүнтэй тэд нартаа урамшуул#### энэ тэр ####ь байдгаа өгдөг олон жил ажилласан үг дуу цөөтэй хүмүүстэй ёс төдий болгож урамшуул#### олгодог тийм л газар байсан ш дээ

  30. Хүүхэдтэйгээ эмчлүүлж байхад эднийд Дашиймаа гэж авгай шинээр даргаар орсон
    байсан ажилчиддаа тэнэг м####нууд ######## гээд
    коридороор нэг орилсон сэгсгэр үстэй тэнэг ацга шиг ааштай авгай байнлээ
    мэдлэг чадваргүй аашны тулам

  31. Б####дандугарын гар хөл болсон Батг####сан гэдэг нэг з####уу юугаа ч мэдэхгүй чадваргүй миний хүүхдэд хувиараа улсын эмнэлэгт төлбөртэй үзлэг хийдэг үнэлгээ муутай эмч байсан

  32. Батг####сан гэж эмч юу ч мэдэхгүй төлбөртэй үзлэг хийчээд хүүхдүүдийг минь ####ах шахаж хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэний эцэст гайгүй болсон ёстой мэдлэг муутай хүний хүүхдийн амиар тоглогч эмч биш ####уурчин новш

  33. Alivaa yumad dasan zohitsoh l heregtei de. Anh ajild orohod hetsuu bdag shig darga soligdohod ch hetsuu sanagddag . Shine bolovson huchin shine darguudtai ajillaj bj l iluu uur untsuguur yumiig harj iluu ihiig surna da.

  34. Б####дандугар хийж байгаа ажилаа сайн мэддэг ,хүн ч сайн таньдаг чадвартай хүн юмсан. Ингэж хамаагүй ярьж болохгүй.

  35. Дашиймаа авгай 3-р шатл####аас ёс зүй сураагүй болоод дунд мэрэгжилтэн аргаа бараа байлгүй яаж удирдах ажил хийхвээдээ тэтгэвэрийн авгай х####в#### таарна

  36. Дашиймааг ш####гаж Б####дандугартай нь хамт х####в#### таарна НАМ-н шахааны дуракууд ########ах хэрэгтэй.

  37. Энэ сувилагч мэрэгжилдээ үнэхээр мундаг сүхбаатарНЭ-т ажиллаж байхын мэднэ шудрага үнэнтэй дарга нар нь ч хүнэлдэг байсан.

  38. yrni bol darga nariinhaa ugiig huleej avah l hregtei !!! yag ugluuguur huuhed untaj bhad zahiin avgai nar shig kordiroor neg bahirj huuhduudiig tsochij sereedeg uugni uvchtunguud amar taiwan baih erhtei bzdee ter tusmaa huuhduud!!!

  39. suvilagch nar ni haritsaa muutai dugarch ydsan yrwalzsan oligtoi c huntei yrichihaj cdadgui ene awgau bol buup sehtsen bnga opj ipj zagndg alhlah suvilagch uhaantai ugluuguur kordiort opilj charalj ineelddeg humuus dundaa bjidg

  40. Нам гэдэг зүйл эрүүл мэндийн системд байх ёсгүй төрийн ####бан хаагчдад дарамт байх ёсгүй м#### Б####дандугар л####арын тэтгэврийн авгай Дашиймаа ####иа с####бдай минь

  41. ene yriltslagiig unshhadbol darga tserge bish ene emnelegt hen ni olon jil ajilsnaar negniihee deer doop garah gj uzsen tng avgaign yriltslaga bn iimerhuu ymnuud zaluu uyuudde zaigaa tawij uguh hregtei mongol hugjihgui bga shaltgaan ene

    1. ene odoo bolimoor ymu oroondo changa yarij ineej chadahgui bna gd uilaad bga ymu urdne yu ch hiidgui ineej changa yarij bsan bna odoo baldandugar dargatai bolood ineej changa yarij chadhgui bolhoor uurne hureed uilaad bga ymu odoo bolij vz

  42. Дашиймаа эргүү авгай одоо энэ эмнэлэгийг самарч хаяж байгаа юм байна л даа. Ёс зүйгүй гэрийн авгай байх л төвшиний хүн яаж хүн удирдаж чадах бэ? Гэртээ орилоод байж байв#### таарна угаасаа тийм авгай чадваргүй

  43. Хуучин дарга Батжарг#### Эрдэнийн хүн,улсын эмнэлгийг хувийн компаниа гэж бодоод байдаг юм шиг бгаам

  44. Dashiimaa emch hiisen buteesen yumtai yumiig setgeleesee hiideg emch gej boddog. Boornii owchtei emchid zowlogoo ogch chadahgui hariu awsnii toloo huniig hurlaar oruulna gej bhgui shde. Bas bodmoor l yum da.

  45. MAH ene alban tushaalyyn naimagaa zogsoo ta nar MONGOL ulsyyn undesnii ayuulgui baidlyyn togtoltsoog aldagduulaj bna >>>MAH hariin suitgen daisagnag ch !!!!!!!!

  46. Дашиймаа гэж л####арын авгай ######## ####бан туша####ынхаа утгыг мэдэхгүй,мөнгөний үнэр үнэртэж үзээгүй намын золиос болсон сэгсгэр чөтгөрийг ########уулах хэрэгтэй

  47. Covid-19-ийн үед ажилын байрны дарамт байх ёсгүй Дашиймааг ажилаас нь Б####дандугартай нь х####ах хэрэгтэй

  48. Б####дандугарын гар хөл болсон мөнгөний үнэр үнэртэж үзээгүй Батг####сан гээд эмчийн нэр зүүсэн мэдлэггүй чадваргүй з####уу бий улсын эмнэлэгт хувийн үзлэг хийж мөнгө авна чааваас амьдр#### нь тийм хэцүү юм байхдаа хүүхэд минь эмнэлэгт хэвтсэн.

  49. эээ дарамтанд яаж тэсэж ажилдаг болоо ц####ин муу дээрээс нь ийм харьцааны соёлгүй удирдлагатай бол хэцүүшдээ тэнэг авгай ########аасай ямар новшийх нь татаж тавьсан авгай вэ бүр муу хэлэх үг олдохгүй юм

  50. зөв удирдагчтай байж ажилчид нэгдэлтэй ажил урагшлах учиртай биздээ

  51. эмнэлэгийн байгуулгыг улс төргүй байлгамаар юм. эмч эмнэлэгийн ажилчдыг тайван ажлын хийлгүүлэх ёстой ш дээ

  52. Ажлаа сайн хийдэг бол юу гэж үргэлж загнуулж байх вэ дээ. Ажлаа хийж чадахгүй байж, үг дааж сураа хө

    1. энэ бгэмтөв байтугай өрхийн эмнэлгүүд н хүртэл их зантай юмаа мэдэхгүй з####уу эмч нартай олон жил болсон ааш муутай тариагаа ч хийж чадахгүй сувилагч нартай дарга нар н тэтгэвэртээ гарсан ч зайгаа тавиж өгөхгүй идэх ухаандаа гаршсан хув####зну

      1. Yg unen.ene urhiin emnelguudiig sain shalgah heregtei.ylanguya 3.4 orhiin emnelgees ondor tsalin avdag.nyagtlanguud baidag shvv…sain shalguulah heregtei……

  53. oo hoorhii ene hvn odoo bolison deeree neg ih ariuhan hvn bolchihson bh chin heseghen hugatsaand ahlah subilagch hiihdee bolormaa geh dargantsartaigaa niilj yadarsan asragch nariigaa daramtalj oroondoo oruulj baitsaadag baisnaa martaa yu

  54. olon zaluu emch , subilagch, asragch nariig ajlaas shahaj gargasan daa ooriin chin buruu vildliig medeh hvn olon baigaash dee bolormaa, undral 2 oo halchaagvil yum baina sh dee duugail ajlaa hiigeech halaagvid ni bayrla za

  55. БАЛДАНДУГАР ГУАЙ ҮНЭХЭЭР ЁС ЗҮЙГҮЙ ЮМ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ТОМИЛДОГГҮЙ АЛБАН ТУШААЛ. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА ТОМИЛДОГ. ХОТЫН ДАРГАД ХАНД, МАН-ЫН ДАРГА ХҮРЭЛСҮХЭД НЬ ХАНД. АН, МАН 2 УЛС ТӨРИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ОРУУЛСАН ШҮҮ.

  56. олон нийтийн шүлжээгээр хов яриад уйлж унжаад эмч эмнэлэгийн ажилчдын нэр хүндэд х####дсан муухай өөрслийнхөө ####даа дутагд#### өөрсдөөсөө эхлээд өөрчлөлт хийж өөрсдийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй шдээ

  57. Дашиймаа эмч ч ер нь ёс зүй муутай л хүн л дээ. За ####ь нь ч байлаа гэсэн хян####т хийж, камер шүүгээд, нийт ажилчдаас нь сан#### аваад үнэн зөвийг нь тогтоох нь зөв байх. Ямар ш####гаруул####т ямар журмаар томилсон, томилогдсон гэх мэтийг нь ш####га.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button