УЛС ТӨРЯрилцлага

М.Энхсайхан: Хуульчид “Наадах чинь хэрэг биш” гэж гайхацгааж байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлээд байна. Тодруулбал, түүнийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр Тавантолгой төслийг УИХ-аар хэлэлцүүлж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан гэж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Батбаяр буруутгасан. Улмаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед М.Энхсайхан Монгол Улсын сайдаар томилогдож, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хариуцаж байсан юм. Гэвч түүний боловсруулсан Тавантолгойг эргэлтэд оруулах төсөл УИХ-ын босгыг давалгүй буцаагдаж, одоо Засгийн газрын архивт хадгалагдаж буй билээ.

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнгөрөгч пүрэв гарагт /2020.04.16/ болсон. Шүүх хурал дөрөвдүгээр сарын 23-нд товлогдсон. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

-НАМАЙГ ЯЛЛАВАЛ ОЛОН ХҮНИЙГ АРААСАА ЧИРСЭН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЭХЭЛЧИХ ЮМ ШИГ СЭЖГИЙН БОДОЛТОЙ ЯВНА-

-Ойрд та шүүхийн байгууллагаас салахгүй, их л завгүй яваа байх?

-Завгүй явна аа. Гэхдээ түүртээд зовоод байгаа юм алга. Монгол маань буруу зам руу эргэлт буцалтгүй эргэчих вий гэж л санаа зовж байна. Намайг төрдөө зүтгэсэн хэргээр нь яллавал маш олон хүнийг араасаа чирсэн хэлмэгдүүлэлт эхэлчих юм шиг сэжгийн бодолтой явна. 

-Таныг Тавантолгойн гэрээг боловсруулахдаа хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж яллахаар, эрүүгийн хэрэгт буруутган шүүхэд шилжүүлээд байна. “Хорлон сүйтгэх” гэх буруутгал тохож байгаа нь их сонин?

-Хорлон сүйтгэх гэж буруутгахын тулд ЭХХШЭХ-ын 16.2 дугаар зүйлд заасан хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан байдал, учруулсан хохирол сүйтгэл бодитойгоор байх ёстой юм билээ. Тийм юм огт байхгүй. Надад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэсэн хуульчид “Наадах чинь хэрэг биш байна, гайхаж байна” гэхээс илүү зөвлөгөө өгөхөд хэцүү л байгаа бололтой байна лээ. Би ч улс төрийн хэлмэгдүүлэлтийн машин бүтээх гээд байгааг нь ойлгож байгаа. Тиймээс асуудлыг ил тодоор ярьж нийгэмд анхааруулга хүргэхийг хичээж байна даа.

-Нийгэм даяараа хэлмэгдүүлэлт гэж харж байгаа. Нөгөө талаар М.Энхсайхан Монголын “эсрэг ажилласан” уу гэж харах ч хүмүүс байна?

-Зөв бурууг ялгадаг хүмүүс олон байгаа байх аа. Тэднийг сэрээж эрх чөлөөт нийгмээ хамгаалан хадгалах бололцоог тэлэхийн тулд надад тулгаж байгаа ялыг эсэргүүцсээр байх болно.

-ТАВАНТОЛГОЙ ТӨСЛИЙГ УЛСТӨРЖҮҮЛДЭГ ХҮМҮҮСИЙН ХУДАЛ ЯРИА, ГҮТГЭЛЭГ, ГӨРДЛӨГӨӨР НАМАЙГ БУРУУТГАХЫГ ОРОЛДСОН-

-УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Б.Наранхүү, С.Ганбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нарын ажлын хэсгийн “алдаа”-тай гэгдэх дүгнэлтээр таныг буруутгах процесс өрнөөд байгаа. Чухам аль хэсэгт алдаа гарчхав. Таны хардлагын цөм?

-“Хэрэг”-ийн материалаас харвал АТГ, Прокурор нь Тавантолгой төслийг хийхэд оролцож байсан мэргэжлийн багийн гишүүдээс гэрчээр бараг дуудаагүй. Тавантолгой төслийг улс төржүүлж явдаг улстөрчдийг гэрчээр байцааж тэдний худал яриа, гүтгэлэг, гөрдлөгөөр намайг буруутгахыг оролдсон. М.Энхсайханы тэргүүлсэн ажлын хэсэг ямар хууль тогтоомж зөрчсөн юм бэ гэдэгт гүтгэгчид бие бие рүүгээ хариуцлагаа займчуулсан. Нэр дурдагдсан УИХ-ын гишүүд асуудлаа мэдэхгүй дагаж намирсан гэсэн ойлголт өгөхөөр мэдүүлэг харагдсан.

-Нөгөө талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын гол бай нь Ц.Элбэгдорж, тэгсэн хэрнээ таныг дунд нь хавчуулаад байгаа гэж та ярьсан. Үүнийгээ жаахан тодотгож яривал. Магадгүй таныг хэлмэгдүүлж, хавчиж байгаагийн гол зангилаа ч байж мэдэх сонин гаргалгаа юм биш үү?

-Үе үеийн төрийн тэргүүнүүд бие биеэ мэрж идэх нь Монголчуудын биш, биднийг колоничилж сурсан гүрнүүдийн олон жилийн тогтоож өгсөн зуршил. Үүнийг би бас ил тод хэлээд байгаа. Үүнийгээ хаях хэрэгтэй. Цаг ордог л ажил юм шиг байна.  

-АТГ, прокурорын шатанд улстөр орсон гэгдэж буй. Одоо шүүх дээр бүх зүйл шийдэгдэх нь. Хэр зэрэг итгэж байна вэ?

-Шүүх эрээн бараантай байгаа л даа. Хараат бусаар, итгэл үнэмшилтэйгээр шийдэх шүүгчид эрх биш байгаа байх гэж бодож байна.

-Шүүх хурлаа нээлттэй явуулах шаардлага тавих уу. Шударга явагдах үүднээс?

-Би ил тод явуулахад татгалзах юм байхгүй. Гэвч энэ кино биш, жүжиг биш. Сайн_ муу гээд үзэгчид талцаад эхэлбэл яана аа гэж бодогдох юм. Шүүх яаж хийхээ шийдэхээс хойш би харах л үлдлээ. Миний зүгээс ил тодоор ажиллах болно.

-Та засгийн газрын шийдвэрийн дагуу ажилласан учраас юуны өмнө З.Энхболд, Ч.Сайханбилэг, Х.Баттулга нараас тодруулга авахыг шаардсан. Мөн “Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо”, “Энержи ресурс”-аас ч гэсэн мэдүүлэг авах ёстой шүү дээ” гэж та үзсэн. Мэдүүлэг авах болов уу?

-Тийм шүү. УИХ, Засгийн газрын шийдвэрийг гарын үсэг зурахад бэлэн төслийн хэмжээнд хүргэсний төлөө яллах гэж байгаа бол төрийн шийд гаргаж гарын үсэг зурсан хүмүүсээс мэдүүлэг ав гэсэн юм. Давуу байдал гадныханд өгсөн гээд байгаа бол мөн тэднээс мэдүүлэг ав гэсэн. Эрх зүйн туслалцаа үзүүлэх олон улсын хэлэлцээр байдгийн учрыг АТГ-д тайлбарласан. Хүсэхгүйгээс гадна чадал нь бас болдоггүй юм байлгүй. Хүсэлтийг минь аваагүй.

-ЭНЭ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН Ч.САЙХАНБИЛЭГ БОЛОН ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭС ТОДРУУЛГА АВАХ БОЛОЛЦООТОЙ ЮМ БИЛЭЭ-

-Ч.Сайханбилэг нь гадаадад сураггүй, төрийн тэргүүнээс тодруулга авах боломжтой болов уу?

-Авах бололцоотой гэж прокурор шүүхэд хэлнэ билээ. Худлаа л ярьчихгүй бол шүү дээ.

-Таван толгойн гэрээ, хэлцэл эдийн засгийн ашиг боломж талаасаа ямар байх байсан бэ. Уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?

-Манай талаас буюу Монгол Улсын Засгийн газрын талаас хувийн хэвшлийнхнийг дайчилж хийлгэх гэж байсан гэрээ. Таван толгойн орд газрыг ашиглах, хөрөнгө оруулалт татах зорилготой, тэрэнд нь Хятад, Япон, Монголын компаниуд оролцсон, тийм л гэрээ. Ийм гуравласан консорциумтай хийж байсан гэрээ юм. Түүхий нүүрсийг дундад зууны аргаар олборлож, машинд ачиж байгаль орчин бохирдуулаад, олон хүний амь нас эрсдүүлээд, амьдралыг нь сүйдлээд яваа өнөөдрийг өөрчлөхийг зорьсон.

Нүүрсээ олборлодог, олборлосон нүүрсээ баяжуулаад зардаг болгоё гэж зорьсон юм. Баяжуулаад зарвал гурав дахин өндөр үнээр нүүрсээ зарах байсан. 270 км газар төмөр зам тавиад ачилт хийх боломжийг нээх байлаа. Төмөр замын ачилтын тонн тутам дах тээврийн хөлс хамгийн бага. Ер нь төмөр замаар тээвэрлэвэл тонн тутамд есөн ам.долларын зардал гарна, харин машинаар бол тонн тутамд гарах зардал нь 30-40 ам.доллар. Ийм том ялгаатай. “Эрдэнэс Таван толгой”-н өнөөдрийн олж байгаагаас гурав дахин их ашиг олох байсан.

-Цаг зав гарган ярилцсанд маш их баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-04-21 10:45

Бусад компаниудад өгчихөөр ашиг нь тийшээ ихэнхи нь явна биз дээ. Сандраад л нэг баш байна аа.

Зочин
Зочин
2020-04-21 14:26

Би идэж чад�##�гүй хоцорчихлоо гээд тавантолгой руу их чичирсэн. Ханг�##�ттай шүү дээ. Нэр хүндтэй сайн сайхан явах бүх боломжийг чинь ард түмэн өгсөн.

Mgl
Mgl
2020-04-21 18:28
Reply to  Зочин

Munhag hun turiin terguun boldog ayltai shu

Зочин
Зочин
2020-04-21 15:33

Өөрөө eр нь улс эх оронд хэрэгтэй юм яг юу хийсэн бэ?

Зочин
Зочин
2020-04-21 16:35

Эх орон ард түмнээ хохироосон хэн ч шиитгэл хүлээх ёстой шүү дээ

Зочин
Зочин
2020-04-22 00:18

hiivel buu ai ... odoo chichreed bh hereggui, ta tertei tergui gemt heregten, odoo ingej aij hulchiij dahin dooshoo orood yahav dee ... bolomj bsn bol ta mgl-yg buheld ni zarchih l bsn negen ..., daanch mgl-yn zaya ih ...

Зочин
Зочин
2020-04-22 00:23

Гайхах зүйлгүй, эх орноос урвасан , идэж ханадаггүй этгээдүүд шийтгэл хүлээлгүй яахав? Төрийн өндөрлөгөөс хулгай дээрэм хийсэн савруудыг бүгдийг нь тас татахад хэлмэгдүүлэлт болохгүй, шударга үйл болно.

Зочин
Зочин
2020-04-22 01:06

Их өш хонзон санадаг хүний араанд зуугдсан бололтой. Мэргэн бас тэгээд чин зүрхний шудрага, зоригтой шүүгчийн ухаан л мэдэх үлдэж дээ. 1937 оны хэлмэгдүүлэлт жинхэнэ ирж байгаа юм биш үү. ХЗСайд минь,

Mgl
Mgl
2020-04-22 02:12

Enhsaihan erinhiilugch bolson bol esergeeree mongol zub zam ruu oroh ch biluu mulguu hulgaich ziko virus 2 hyadad hudaldah geed ulairch

Зочин
Зочин
2020-04-22 06:47

Маш ноцтой хэрэг шүү

Үнэн
Үнэн
2020-04-22 15:41

Энхсайхан Тавантолгойг Хятадуудад өгөөд дууссан. Яаж харин Зи Энхболд зогсоосон юм. Ард түмний баялгийг өчүүхэн муу хувийн баяжих шун�##�аараа гадныханд сийхгүй өгөх новш байна лээ. Одоо ялаа эдлэх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button