О.Баасанхүүгийн шинэ “ГООЛ” С.Эрдэнэ

Цагтаа Н.Энхбаярын цүнхийг барьж, өмгөөлөгчийг нь хийж гүйснийхээ төлөөсөнд О.Баасанхүү парламентын тахимд орсон түүхтэй. Хоёр дахь удаагаа парламентад сонгогдсон түүх нь ч тэр, дахиад л Н.Энхбаяртай холбогддог. Тодруулбал, “Эрдэнэт”-ийн 49 хувийг монголд оруулж ирсэн асуудлыг 2016 оны сонгуулийн өмнөхөн зарлах үеэр Н.Энхбаяр Эрдэнэт хотод ажиллаж, хэдхэн өдрийн дотор сонгуулийн саналыг О.Баасанхүүгийн зүг эргүүлж өгч байв.
Гэвч “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчийн үлгэрээр тэр Г.Энхбаяр даргынхаа үгнээс зөрсөөр эцэстээ тусдаа МАХН байгуулж, намын даргаар нь өөрийгөө бүртгүүлэх үйлдэл хүртэл хийсэн. МАХН-ынхан ч тэр, уйланхай хүүхдийн ааш гаргаж, юм л бол “О.Баасанхүү бидний үгэнд орохгүй байгаа” хэмээн хэвлэлээр ярьдаг байв.
Үндсэндээ тэднийг сүүлийн жилүүдэд нэг намын тогоонд бөөгнөрсөн гэж хэлэх үндэслэлгүй. МАХН-ынхан арваад удаа түүнийг намаасаа хөөсөн гэж мэдэгдсэн бол О.Баасанхүү “Эрх биш би МАХН-ын гишүүн” гэж ярьж явдаг байв. Тэр Сонгуулийн хууль хэлэлцэх үеэр Н.Энхбаярыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй заалтыг суулгаснаа түүнээсээ бултах зэргээр түмэн янзын ааш нэгэндээ үзүүлсээр ирсэн.
Эцэст нь, нэг юм О.Баасанхүү сонгуулийн өмнөхөн албан ёсоор МАХН-аас түдгэлзлээ. Тэр МАХН-ыг сайхан, муухай ч парламентад суудалтай “авч явсан”. Эдүгээ тэр парламентын танхим дотроо бие даагч С.Жавхлан гишүүнтэй хамт суудаг суудлаа сэлгэж, АН-ын гишүүдтэй хоршин тухлахаар болов.
Тэр их ярьж, гишүүдийн дургүй хүргэдгээрээ ч алдартай. С.Эрдэнэтэй гахай, нохой дээрээ тулан хэрэлдэж явсан үе ч тэдэнд бий. Намын гишүүнчллэл гардах үеэрээ С.Эрдэнийг ардаа номхон зогсоож байгаад “Би бол од юм” гэсэн мессижийг ч сайн өгч чадлаа.
Өнөөдөр О.Баасанхүү АН-ын гишүүнчлэлээ сэргээлээ гээд шуудхан С.Эрдэнийн цэрэг болчихгүй. Логиктой, зэвүүн ярьдаг О.Баасанхүү АН-д өнгө нэмж, сүр бараа муутай гишүүдийнх нь өнгийг дарах нь ч дамжиггүй.
2016 оны сонгуулийн өмнө МАН-ын дарга асан М.Энхболд бие даагч Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг намдаа урьж, нэг сайдын суудал амлаж байсан шиг л зүйл юм. Ямар байлаа ч сонгуулийн өмнө бүүдийж, өнгөө алдсан АН-д О.Баасанхүү хэрэгтэй. Түүний хэр хэмжээг хэрхэн барих нь одоо С.Эрдэнийн асуудал болов. Хэмжээг нь хэтрүүлээд, өөрөө хэтэрхий бүүдийчихгүй л бол.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эргүү
Баасанхүүг Нямдоржтой зоригтой үзэлцээд байхаар нь ард түмэн зөв юм байна гэж их бодсон их ч шуум гарсан.Тэр үеэс Баасанхүүгийн яриаг сонсдог болсон ш дээ. Баасанхүүд Энхбаяр нь ч зохиж байсан байж магадгүй.Харж л байя. Гэхдээ ингэж янз бүр
ингэж янз бүрээр ааштай авгай шиг аяглаад байхаар юу гэж бодох бол.Өөриййнхөө нэр хүндийг овоо унаг�##�аадаа.Нэр хугархаар яс хугар гэж.
Янз бүрээр үзээд бүүр очих газаргүй л болсон байх даа.
Нэр цээвэр.Зөв шийдвэр гаргасан байна.
Шударга үгтэй хүн орох газаргүй болтлоо УИХ завхарсны тод жишээ энэ. Амжилт хүсье. МАХН угаасаа бүтэхгүй. Энхбаяраас холдсон нь өлзийтэй. Шийлэгдамба, баянсэлэнгэ, эрдэнэжамьян нар шиг шорон явна.
Ene site chin Ardchilsan namiin nohoinuudin nam ymaa daa
Баасанхүү минь бусад хүн юу гэх нь хамаагүй. Одоохон оролцоогүй дээрээ Энхбаяр дээр буцаад оч. Ичих хэрэггүй. Уйлаад мөргөөд сөхрөөд ч хамаагүй буцаад оч. Чи үнэхээр улс төрд удаан байя гэж бодож байгаа бол үүнээс өөр арга байхгүй шүү.
Geegdsen marzan gar daa
АН үнэхээр сүйрч бгаа юм бна. Аргагүй, даанч их нүгэл хийсэн юм. Бааснхүүд мөнгө байхгүй гэсэн, сонгуульд зарцуулах, тарааж цацах мөнгий нь Эрдэнэ дарга даахаар болсон бололтой.
Энэ 2 чинь баахан хэрэлдээд шившиг болоод байсан.одоо юу болоод ан намд ороод уурлаад явдаг бна.анх гарсан намдаа итгэл үзүүлээд явна биз.ярьдаг яриа шигээ байгаач.нрён урваач нохой шарваач очиж очиж эрдэнэтийн намд орж өөрийгөө доош хийж б
УЛС ТӨРИЙН УВАЙГҮЙ БИЕЭ ҮНЭЛЭГЧ УРВАГЧ ЯНХАН. ИЙМ НӨХДҮҮ ЭРХ МЭДЭЛ ЭД БАЯЛАГ АМЛАВАЛ ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭСЭЭ УРВАЖ ЭХ ОРНОО Ч ЗАРЖ ЧАДНА. АЙМШИГТАЙ. ИЙМ НӨХДҮҮДИЙГ ТӨРД ГАРГАЖ БОЛОХГҮЙ. ОДОО Л ЦЭВЭРЛЭХ. ЦАГ БОЛЖЭЭ
Чи л Эргүү байх .Юу вэ?