ДЭЛХИЙ

Ким Жон Уны галт тэрэг амралтын газарт очсоныг тогтоожээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны биеийн байдлын тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлын төвд байна. БНХАУ өчигдөр /2020.04.25/ эмч, мэргэжилтнүүдээ Пёньян руу нисгэсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл түүнтэй холбоотой өөр нэг шинэ мэдээлэл томоохон хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ. АНУ-ын “Reuters”, “Guardian” мэдээллийн агентлагууд сансраас авсан хиймэл дагуулын зураг дээр Ким Жон Уны гэр бүлийн галт тэрэг Вонсан дахь амралтын газар зогссон байгааг харуулсныг мэдээлжээ.

Үүний дараа Бээжингийн дэмжлэгтэй Хонгконгийн хиймэл дагуулын телевизийн дэд захирал Шижян Синьзоу цахим сүлжээнд “Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нас барсныг надад маш найдвартай эх сурвалж хэлсэн” хэмээн нийтэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: theguardian.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button