Энтертайнмент

Д.Отгонбаяр: Би Э.Үүрцайх хүүг дуучин болгоно

Өнөөдөр /2020.04.26/ The Voice of Mongolia шоуны The Knockout шатны эхний дугаар үзэгчдэд хүрлээ. Үүгээр Д.Отгонбаяр шүүгчийн "Monsters” багийн таван оролцогч үзүүлбэрээ үзүүлэв. Тэдний нэг шүүгчийн сонголтоор, харин нэг нь үзэгчдийн саналаар шалгарч, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах байжээ.

Ингээд Т.Бат-Од, Г.Дашчанрав, Б.Оюу, Э.Үүрцайх, А.Энх-Ингүүн нар өрсөлдсөнөөс Д.Отгонбаяр шүүгчийн сонголтоор Б.Оюу дараагийн шатанд тэнцлээ. Харин санал хураалтаар А.Энх-Ингүүн шалгарсан юм.

Тэгвэл шүүгч Д.Отгонбаяр өөрийн нүүр хуудаснаа,

"Би Э.Үүрцайх хүүг "Monster” дуучин болгоно. Хүчтэй, маш сайн оролцогч шүү. Олон жил дуулах зам нь байна даа” гэж бичжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-26 23:23

Бидэнд дуучин биш инженер хэрэгтэй байна

Зочин
Зочин
2020-04-30 18:59
Reply to  Зочин

Яг үнэн

Холбоотой мэдээ

Back to top button