Энтертайнмент

Э.Үүрцайхын фальцет домогт Женис Жоплиныг санагдуулав

Өчигдөр /2020.04.26/ The Voice of Mongolia шоу нэвтрүүлгийн Knock Out шатны эхний дугаар үзэгчдэд хүрсэн билээ. Үүгээр Д.Отгонбаяр шүүгчийн “Monster” багийн таван оролцогч үзүүлбэрээ үзүүлж, хоёр нь дараагийн шатанд тэнцсэн юм. Тодруулбал, Б.Оюу шүүгчийн сонголтоор, А.Энх-Ингүүн үзэгчдийн саналаар шалгарсан.

Харамсалтай нь өвөрмөц хоолойтой Э.Үүрцайх шоугаа үргэлжлүүлэх боломжгүй болов. Түүний дээд өнгийг чадмаг авах фальцет техникийг шүүгчид шат шатанд шагшран магтсаар байсан юм. Өчигдрийн дугаарт тэр инди, соул, хард рок домог Женис Жоплины “Mercedes Benz” дууг дууллаа.

Женис Жоплины амьдралын түүхийг цухас дурдвал сонин. 1946 оны нэгдүгээр сарын 19-нд АНУ-ын Техас мужид төрсөн тэрбээр рок хөгжмийн ертөнцөд гялалзаад өнгөрсөн үзэгдэл, “сувд” эрдэнэ байсан юм. Түүний дуулалт, фальцет техник нь дэлхий дахиныг гайхшруулж, ирээдүйг нь амжилт, бүтээл даллаж байв. Харамсалтай нь тэр 27 насандаа мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан билээ.

Behind the Scenes With Janis Joplin and Big Brother, Rehearsing ...

“Mercedes Benz” түүний нас барахаасаа өмнө студид бичүүлсэн сүүлийн дуу. Хөгжмийн найруулгагүй, туршилтын хар хоолойгоор хөнгөн дуулж бичүүлчхээд удалгүй тэр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Нас барсных нь дараа түүний ойр дотнын хүмүүс хамтарч, “The Pearl” цомгийг нь хэвлүүлсэн байдаг. Түүнд нь “Mercedes Benz” дуу нь өнөөх туршилтын бичлэгээрээ орсон нь бий.

Э.Үүрцайх “Mercedes Benz”-ийг хөгжмийн найруулгатайгаар, Монголын тайзнаа дуулсан нь ер рок хөгжмийн түүхэнд тэмдэглүүштэй үзэгдэл боллоо ч гэж хэлмээр. Хамгийн гол нь, “Oh, Lord…” гээд л эхлэх дууны дахилтын хэсгийн фальцатыг тэр эгээ л Женис Жоплинтой андуурам гаргаж байсан нь анхаарал татаж байлаа.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button