ДЭЛХИЙЭнтертайнмент

ФОТО: Хөхний даруулга зүүхээс татгалзсан одууд

Дэлхийн алдартай одууд хөхний даруулганаас татгалзаж эхлээд байна. Тэд зөвхөн арга хэмжээний үеэр ч бус амьдрал дээрээ ч мөн хөхний даруулга зүүдэггүй бөгөөд энэ нь бүсгүйчүүдийг хөхний хорт хавдар болон олон сөрөг үр дагаварт хүргэдэг хэмээжээ. Түүнчлэн охид бүсгүйчүүдийг өөртөө итгэлтэй байж, төрөлх гоо сайхнаа илүүтэй тодотгохыг хүссэн байна. Бид та бүхэндээ хөхний даруулганаас татгалзсан дараах одуудыг танилцуулъя.

КИМ КАРДАШЯН

“Keeping up with Kardashians” шоуны од, дөрвөн хүүхдийн эх, алдарт реппер Канье Уэстийн гэргий тэрбээр хөхний даруулга зүүхээс татгалзсан байна.

ИРИНА ШЭЙК

ОХУ-ын алдартай модель, хэд хэдэн кино болон дууны клипэнд дүрээ мөнхлөөд амжсан тэрбээр хөхний даруулганаас татгалзаад багагүй хугацаа өнгөрчээ. Түүнийг алдарт жүжигчин Брэдли Куперийн эхнэр байсан гэдгээр нь хүмүүс мэдэх билээ.

ЖЕННИФЕР ЛОПЕЗ

Өдгөө хэдийн 50 нас хүрсэн ч түүн шиг гоо үзэсгэлэн, цог золбоотой бүсгүйчүүд цөөн билээ. Дуучин, жүжигчин, бүжигчин бүсгүй ч мөн хөхний даруулганаас татгалзаж эхэлжээ.

РИАННА

Барбадосын алдарт дуучин, жүжигчин бүсгүй нь хөхний даруулганаас татгалзаад багагүй хугацаа өнгөрчээ. Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бүсгүйчүүд бусдад бус өөртөө таалагдаж амьдрах цаг ирсэн. Өөртөө дурлаж, өөрийгөө байгаагаар нь хайрла” хэмээж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button