ДЭЛХИЙ
ОХУ-ын Ерөнхий сайд “COVID-19”-ийн халдвар авчээ

ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин коронавирусийн халдвар авчээ.
Түүнийг тусгаарлалтанд эмчлүүлж байх хугацаанд тэргүүн шадар сайд Андрей Белоусов засгийн газрыг удирдахаар болсон байна. Тэрээр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны дараа коронавирусээр өвчилсөн хоёр дахь засгийн газрын тэргүүн болж байгаа юм.
Мишустин “Миний шинжилгээний хариу эерэг гарсныг саяхан мэдлээ. Иймд би Үндэсний эрүүлийг хамгаалах газрын шаардлагын дагуу хамтран ажиллагсдаа хамгаалахын тулд тусгаарлагдаж, эмчлүүлэхээр болж байна” гэж мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар ОХУ-д 106.000 хүн халдвар авснаас 11.619 хүн эдгэж, 1073 хүн нас баржээ.
ЭХ СУРВАЛЖ: themoscowtimes.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.