ДЭЛХИЙ

ОХУ-ын Ерөнхий сайд “COVID-19”-ийн халдвар авчээ

ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин коронавирусийн халдвар авчээ.

Түүнийг тусгаарлалтанд эмчлүүлж байх хугацаанд тэргүүн шадар сайд Андрей Белоусов засгийн газрыг удирдахаар болсон байна. Тэрээр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны дараа коронавирусээр өвчилсөн хоёр дахь засгийн газрын тэргүүн болж байгаа юм.

Мишустин “Миний шинжилгээний хариу эерэг гарсныг саяхан мэдлээ. Иймд би Үндэсний эрүүлийг хамгаалах газрын шаардлагын дагуу хамтран ажиллагсдаа хамгаалахын тулд тусгаарлагдаж, эмчлүүлэхээр болж байна” гэж мэдэгджээ. 

Өнөөдрийн байдлаар ОХУ-д 106.000 хүн халдвар авснаас 11.619 хүн эдгэж, 1073 хүн нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: themoscowtimes.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button