ВИДЕО МЭДЭЭЭнтертайнмент

Хамар чихээ тайрч, нүүрээ араг ястай ижилхэн болгосон залуу

Бид та бүхэндээ Колумб улсын Картагена хотын иргэн өдгөө 23 настай шивээсчин залууг танилцуулж байна. Түүнийг “Калика Скал” хэмээх хочоор нь хүмүүс илүүтэй мэдэх аж. Учир нь тэрээр өөрийн хамар, чихийг тайрч, хэлээ сэтлэн нүд болон нүүрэндээ гавлын араг ястай адилхан харагдуулах шивээсийг хийжээ.

Тэрээр хэлэхдээ: “Бид бүгд л энэ дэлхий дээр амьдарч буй араг яснууд. Намайг хараад миний гадаад төрхнөөс болоод айж эмээх хүмүүс олон байдаг. Миний гадаад төрх, болон дотоод хүн жинхэнэ би юм. Магадгүй энэ нь шивээсчний амьдрал байж ч болно. Шивээс хийлгэх хүмүүс намайг хараад, миний биеийг хараад хийлгэх гэж буй шивээсээ аль нь сайхан, аль нь муухай харагдах вэ гэдгийг ойлгодог” гэжээ. Шивээсчин залуу нь шинэхэн хүүхдээ өлгийдөн авч, аавын ажлаа ч мөн амжилттай хийж буй аж.

Хамар, чихээ тайрч нүүрээ гавалтай төстэй болгож өөрчилсөн шивээсчин залуу.

Posted by Ganhuyag Chuluunbaatar on Sunday, April 26, 2020

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button