Ярилцлага

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж яваа 12 настай нэхмэлчин охин

12-хон настай охин бизнес эрхэлж байна гэхээр танд төсөөлөгдөж байна уу. Тэгвэл Нийслэлийн 48 дугаар сургуулийн долоодугаар ангийн сурагч, 12 настай М.Урангоо гар урлалын бүтээгдэхүүн захиалгаар хийж худалдаалж байна. Үүгээр ч зогсохгүй өөрөө гар урлалын цахим сургалт явуулдаг гээч. Тэрээр орлогоо хуримтлуулж, ирээдүйд өөрийн гэсэн гар урлалын дэлгүүртэй болох мөрөөдлөөрөө жигүүрлэж яваа.

М.Урангоо охин одоогоос дөрвөн сарын өмнө интернэтээс бичлэг үзэн дагаж дуурайсаар нэхмэл эдлэл хийж сурсан. Энэ богино хугацаанд сурсан гэхэд тун чадварлаг нэхнэ. Малгайны орой, цамцны хээ, жижиг чимэглэл бүрийг нарийн тооцож хийнэ гээч.

Тэрээр сурсан зүйлээ бусадтай хуваацахыг хүсэж, хөл хорионы үед гэртээ байгаа хүмүүст зааж өгөхөөр шийджээ. Ийнхүү аав, ээждээ "би гар урлалын онлайн сургалт явуулах гэсэн юм” гэхэд хариуд нь "миний охин хүсэж байгаа бол хий” хэмээн уриалгахан хүлээн авчээ. Төд удалгүй М.Урангоо "Гар урлалд суралцацгаая” нэртэй фэйсбүүк групп нээж, рнлайн сургалт явуулж эхэлсэн байна.

Сургалтаа явуулаад нэг сар өнгөрчээ. Энэ хугацаанд группдээ дөрвөн удаагийн сургалт явуулсан нь олны талархлыг хүлээж, түүний сургалтыг хүлээдэг 1000 гаруй гишүүн болон бүтээлээс нь худалдан авдаг үйлчлүүлэгчтэй болсон гэнэ. Удахгүй цүнх, гутал, хувцас урлах гэх мэт төрөл бүрийн сургалтуудыг явуулахаар төлөвлөѳд бэлтгэл ажлаа хангаж байна.

https://www.facebook.com/ukana.uka.16121/videos/281256789563655/

Тэрээр гол төлөв хүүхдийн хувцас, цүнх зэрэг 7-8 төрлийн бүтээгдэхүүн "үйлдвэрлэдэг”. Сургалт явуулж эхэлснээс хойш захиалга их ирэх болж, сард 5-10 бүтээгдэхүүн нэхдэг болжээ.

М.Урангоо "Хувцас нэхэх нь илүү төвөгтэй, ажиллагаа ихтэй байдаг. Хээг нь тааруулах их хэцүү. Харин цүнх хийхэд арай амархан. Хатуулгийнх нь хэмжээг тааруулж хайчлаад л нэхчихнэ. Том, жижгээс нь хамаараад цүнхийг 7-14 хоногт нэхдэг” гэж байв.

ОРЛОГЫНХОО 40 ХУВИЙГ ХУРИМТЛУУЛЖ, ИРЭЭДҮЙД ӨӨРИЙН ГАР УРЛАЛЫН ДЭЛГҮҮРТЭЙ БОЛНО

М.Урангоо охин олсон орлогынхоо 40 хувийг тогтмол хуримлуулдаг. Түүгээрээ хүүхдийн брэнд хувцас захиалгаар оруулж ирдэг бичил онлайн дэлгүүртэй болж, эхнийхээ бараануудыг тун амжилттай борлуулсан гэнэ. Тэрээр ирээдүйд өөрийн гэсэн гар урлалын дэлгүүртэй болохын тулд энэ бүхнийг хийж буй.

М.Урангоо:

-Анх сургалтын бичлэг хийхэд хүндрэлтэй зүйл байв уу?

-Эхлээд сургалтын бичлэг хийхэд маш их ичиж байсан. Тэгээд яваандаа дасаад гайгүй болчихсон. Цаашдаа бичлэгээ улам гоё болгохын тулд эвлүүлгийн программ суръя гэж бодож байгаа. Бүгдийг нь өөрөө хийдэг болохоор нэг их хүндрэлтэй зүйл байгаагүй ээ.

-Чи их биеэ даасан хүүхэд шиг санагдлаа. Айлын том хүүхэд үү?

-Тийм ээ. Би нэг дүүтэй. Дүү маань одоо таван сартай.

-Чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Нэхмэл хийхээс гадна ном унших дуртай. Ийм тийм төрлийн ном гэхээсээ илүү номын агуулгыг судалж, ойлгохыг хичээдэг.

-Хөл хорионы үеэр гэртээ байгаад уйдаж байна уу?

-Үгүй ээ. Юмаа нэхэхийнхээ хажуугаар хичээлээ хийдэг. Хааяа дүүгээ харна, тэгж байгаад л нэг мэдэхэд өдөр өнгөрчихсөн байдаг.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ?

-Би мэс заслын эмч болохыг хүсдэг. Олон хүнд тус хүргэж чадах хамгийн хүндтэй мэргэжил болохоор энэ мэргэжлээр ажиллаж, олон хүнд туслахыг хүсдэг.

-Хүн бүхэн мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Чиний мөрөөдөл юу вэ?

-Би өөрийн гэсэн агр урлалын дэлгүүртэй болохыг мөрөөддөг. Бас гадаадад мэс заслын эмчээр сурмаар байна. Энэ хоёр ажлаа хоёуланг нь л хат хийхийг мөрөөддөг.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Чамд амжилт хүсье.

-Баярлалаа, танд ч бас амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-02 11:07

АВЬЯАСТАЙ ХӨДӨЛМӨРЧ САЙН ОХИН БАЙНА АМЖИЛТ ХҮСЬЕ. УХААНТАЙ ХӨӨРХӨН ЮМ АА.

Зочин
Зочин
2020-05-02 20:36

mundag ohin shu????????

TSELMEG
TSELMEG
2020-05-02 21:14

Manai angin ohin uneheer sn surdag hodolmorch ohin

deegii
deegii
2020-05-03 18:10

manai naiz mundagshuu????????‍♀️

Холбоотой мэдээ

Back to top button