НийгмийнНИЙГЭМ

Хөлчүүрхсэн иргэд баранд 2 метрийн зайтай үйлчлүүлнэ гэдэг үлгэр. Шийдвэрээ цуцла

“Амны хаалтаа тогтмол зүүж, хоёр метрээс хол зайнаас харилцах хэрэгтэй”. Дэлхий даяар үүнийг ягштал баримталж, Эрүүл мэндийн салбарынхан өдөр бүр иргэддээ ингэж анхааруулж буй. Гэтэл нэгнийхээ хэлж буй үг, хийж байгаа ажлыг нөгөө нь үгүйсгэдгийн, сөрж байгаа юм шиг эсрэг шийдвэр гаргадгийн жишээг жирийн нэгэн иргэн, албан тушаалтан бус Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөрөө давтлаа.

Тэрбээр согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг 00.00 цаг хүртэл СУНГАСАН нь араасаа асар их эрсдэл дагуулав. Тэгээд бүр коронавирусийн халдвар дэлхий даяар тархан, Монгол Улс дотооддоо алдахгүй гэх баталгаагүй байгаа өнөө цагт ийм шийдвэр гаргасан нь яавч зөв шийдэл биш.

Фитнесст нэг дор 10-аас олон хүн үйлчлүүлэхгүй, автобусанд хоёр метрээс хол зайтай зорчихыг сануулах атлаа баранд хэд л бол хэдэн хүн цуглараад цэнгэхийг зөвшөөрсөн нь гайхмаар.

Үнэндээ Монгол Улсад, монголчуудад шоу цэнгээн, архи дарс шиг хэрэггүй юм үгүй. Ялангуяа, ковид-19 аюулын харанга дэлдэж байгаа өнөө цагт бүр ч илүү. Гэтэл С.Амарсайхан дарга бар, цэнгээний газартай хэдхэн хүний эрх ашиг, орлогын төлөө ийм шийдвэр гарган, иргэдээ эрсдэлд оруулсныг нь зөвтгөх шалтгаан үнэндээ алга.

Өмнө нь шөнийн цэнгээний газрууд, бар, рестораныг 22.00 цаг хүртэл ажиллуулж байхад ямар байсан билээ. Үйлчилгээний газрууд 21.30 минутаас үйлчлүүлэгчдээ гаргаж эхлэн, 22.00 цаг гэхэд хаалгаа хаан, иргэд гэртээ харьдаг байсан шүү дээ. Тэр хэрээр юм юм эмх цэгцтэй, иргэд ч аятайхан наргиж цэнгээд хэвшиж, хаа хаанаа ухамсарлаж байсан үе шүү дээ. Иргэд үргэлжүүлээд цэнгэе гээд ч онгорхой газар байхгүй. Нэг ёсондоо гэртээ харихаас өөр сонголтгүй байсан шүү дээ. Тэр хэрээр гэмт хэрэг бага гаран, иргэдийн хөл хөдөлгөөн хумигдан, халдвар тархах эрсдэлийг бууруулж байсан юм шүү. Гэтэл энэ бүхнийг С.Амарсайхан дарга баллах нь.

Өнгөрсөн баасан гаригтай уралдан байж өмнөх өдөр нь гаргасан шийдвэрийнх нь горыг хоёр ч үйлчилгээний газар амсан, тусгай зөвшөөрлөө цуцлуулав. Тэд зөвшөөрсөн цагийн хуваарийн дагуу ажилласан. Гэтэл иргэдийг олноор нь цуглууллаа гэсэн шалтгаанаар шийтгэх нь тэр. Хөл хорионд орж, уйдсан залуус “Ура” гээд шөнийн цэнгээний газар олноороо цугларах нь тодорхой байсан. Ядаж байхад “Баасан ахын төрсөн өдөр” байсныг хэлэх үү. Үүгээр шоу цэнгээн гээд гуяа алгадсан залуус, шөнийн цэнгээний газрыг зөвтгөөгүйгээ тодотгоё. Хэн, хэдэн цаг хүртэл наргиж цэнгэж явах нь хүний эрхийн асуудал. Цаг үеэ мэдэрдэггүй, мэдрэмжгүй С.Амарсайхан даргын буруу шүү дээ. Шөнийн цэнгээний газар иргэд олноороо цугларах эрсдлийг тооцоогүй нь түүний алдаа.

Улаанбаатар хот шөнийн цэнгээний хэчнээн газартай билээ. Тоолбол овоо их тоо гарна. Тэр бүхэнд иргэд, залуус зуу, зуугаараа цугларсан гээд бодохоор тэр хэрээр халдвар тархах эрсдэлийг нэмсэн гэсэн үг.

Тэгээд бүр хөлчүүрхсэн иргэд баранд 2 метрийн зай барин, амны хаалттай үйлчлүүлнэ гэдэг ёстой үлгэр. Шөнийн цэнгээний газар орсон залуус согтууруулах ундаа ууна. Тэгэхгүй зарим нь стрессээ тайлаад бүжиглэнэ. Согтоогүй байхдаа ч яах вэ дээрх бүхнийг хэрэгжүүлж, өөртөө анхаарал хандуулах байх. Согтоод ирэхээрээ юун хоёр метрийн зай, амны хаалт болно шүү дээ. Энэ эрсдэлийг тооцоход нэг их ухаан зарцуулах шаардлагагүй. Зүгээр л эрүүл ухаанаар бодоод үзэхэд ойлгомжтой асуудал шүү дээ. Ийм зүйлийг тооцож, тунгаагаагүй С.Амарсайхан дарга шийдвэрээ эргэн нэг хараасай. Иргэд баранд хоёр метрийн зай барин бүжиглээд, амны хаалттай үйлчлүүлнэ гэдэг үлгэр гэдгийг дахиад тодотгоё. Үүнээс болж коронавирусийн халдварын эсрэг нойр, хоолоо умартан ажиллаж буй УОК, ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ-ын мянга мянган ажилчдын ажлыг ямар үр дүнгүй болгож мэдэх нь. Харалган шийдвэрээ эргэн харж, цуцлахыг уриалъя, С.Амарсайхан дарга аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
49 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2020-05-04 08:08

Tiim shuu Hotiin darga gej erguu g###g baidiim bna

Irgen
Irgen
2020-05-04 08:10

Bi hotiin darga baisan bol bariig baaruudiig bugdii ni haaj zaluusiin sain saihnii tuluu zuil tei l bolgoh bsan. Uuruusuu teneg hotiin dargatai baih ch hetsuu yum be.

Irgen
Irgen
2020-05-04 08:11

Yer ni suuliin ued Hurelsuh said, Enkhtuvshin shadar said, ene 3 iig niiluuleed 76 m#liig uuruusuu iluu setgelgui uhaangui gdgig medeed gaihaad bga shuu

Zochin
Zochin
2020-05-04 08:18

Barand bish nogoon talvai ruu zsluusaa urialaachee ireh namar ideh huns heregtei Tedniig arhi dars zugaa tsengeld bish hooloo ooroo olj idhed surgamaar bn

Улаанбаатарын иргэн
Улаанбаатарын иргэн
2020-05-04 09:17

Тийм шүү хөл хориотой байхад юун баар вэ арай дэндүү юмаа ийм тэнэг хүн хотын дарга болох гэж нөгөө томчуудан архиа зарахгүй блхр дампуурч эхлэнгүүтэл ард иргэдээ архиар тэтгэж байна ийм үед эрүүл мэндэд хэрэгтэй зүйл хийсэн бол сайн байлаа

Зочин
Зочин
2020-05-04 09:29

Энэ хотын даргыг яар�##�тай солих хэрэгтэй юм шиг байна даа. Юмтай сумтай хүн байна ш дээ. Яаядаа энэ архиийг хэмээн монгол даяараа түгшиж харамсаж амьдарч байхад ба рестораныхаа үйлчилэх цагийг нь хүртэл сунгаж л суудаг үгүй ээ тэнэг гэхэд .

Зочин
Зочин
2020-05-04 09:35

Хөл хорионы үед, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ганц оролдоогүй нь архи. Иргэд сан�##� хүсэлтээ илэрхийлээд бхад архитай холбоотой асууд�##�д анхаар�##� хандуулаагүй. Хориогүй. Гайхмаар. Хэн нэгний томчуудын бизнесийг дэмжсэн бодлого бх.

Зочин
Зочин
2020-05-04 11:48
Reply to  Зочин

Архийг хорьж барахгүй. Өмнө нь түүхэнд нэг монгол хаан архи хориглосон абйгаа. Амжилтанд хүрж үү?

Зочин
Зочин
2020-05-04 09:41

МАН хорио цээрийг сонгуулд нэр хүнд авах зорилогоор л ашиглаж байна гэж бодогдохоор шийдүүдийг УОК гаргаж эхэллээ. БААРанд ухаанаа �##�дт�##� уусан иргэд х�##�двар авахгүй юм уу? СУРГУУЛЬД бол х�##�вар авах уу? арай чё дээ

Зочин
Зочин
2020-05-04 09:51

Ваар цэнгээний газруудаа хаагаад Сург�##�тын төвүүдээ нээгээч дэглимээ бариад маскаа зүүгээд 10 аас цөөн хүүхэд байлгаад байж болно

Зочин
Зочин
2020-05-04 09:52

Амка даргаков дэндүү мунхаг эргүү тэнэг хүнэнцэр юмаа

ЗӨВ
ЗӨВ
2020-05-04 10:09

Бар, Кароког нээж болж байгаа юм бол бусад сург�##�т, сургуулуудаа нээгээчээ... Ер нь архи, дарс зардаг дэлгүүрүүд дэндүү их байна. Зуслан дээр хүртэл архи зарж байна. Үүнийгээ болиулаачээ ХОТЫН ДАРГАА

Нар сар
Нар сар
2020-05-04 10:13

М�##� толгойт Амарсайхан

zochin
zochin
2020-05-04 10:54

Ene shiidveree yaaraltai tsutsal shonojin sogtuuchuud boon boonooroo orilj xashgirch bna Yun ontsgoi deglem ve Sogtuu xun mask zuuj arxi uux uu zai barij yavax uu

Зочин
Зочин
2020-05-04 11:34

Амарсайхан засаг даргыг ерөнхий сайд шууд х�##�аөх хэрэгтэй Энэ үйлдлийнх нь төлөө гэж бодож байна Эсвэл буруугаа хүлээж өөр шийдвэр гаргана уу

Зочин
Зочин
2020-05-04 11:37

Архигүйгээр стресс тайлдаг газрууд аа харин нээгээч ээ Йог Зөв хооллолтын клуб Аэробик гэх мэт

Зочин
Зочин
2020-05-04 11:41

бааранд 2 метрийн зайнд сууна гэж яаж ч бодсон худлаа ш дээ.тэгээд масктай сууж байх уу

Зочин
Зочин
2020-05-04 11:43

Тэрний оронд төгсөх ангийн сурагч болон оюутанууд 2 м сууна даа .

Зочин
Зочин
2020-05-04 11:43

Amarsaihan ii bar ajilaad bn lee

Зочин
Зочин
2020-05-04 11:44

ergvv bha

архи хэрэггүй
архи хэрэггүй
2020-05-04 11:44

Ваар цэнгээний газараа хаа .төгсөх оюутан сурагчидыг хичээлүүэх хэрэгтэй сургууль хоосон б..гаа төгсөх хүүхүүд оюутанууд 2мертийн зайнд сууна .онц байд�##�ын үед архи хэрэггүй манай улсад ганц хэрэггүй зүйл архи шүү .

haha
haha
2020-05-04 11:45

Хотын дарга нь нэг иймэрхүү.

Ха ха
Ха ха
2020-05-04 11:45

Ха ха тэгээд масk зүү гээд байгаа шүү бааранд орчоод яаж масkтай авсан юмхануудаа ууж идэх вэ хотын даргаа

Зочин
Зочин
2020-05-04 11:45

Үнэндээ хаана ч баримтлахгүй байна. Бис ая үнэт цаасны компани орлоо. вирусын зураг ш�##�ан дээр наасан байна. тэрнийх нь дагуу зогсохоор хүмүүс шууд урдуур дайраад хэрэлдээд байна. Үйлчлүүлэгч нар нь ар араасаа ойрхон зогссон абйна.

Tsetsegee
Tsetsegee
2020-05-04 11:45

баараа хаахаачээ

teneg
teneg
2020-05-04 11:46

Та нэг үзүүлээд заагаад өгөө ч

цуцалдаг юм
цуцалдаг юм
2020-05-04 11:46

юуболох нь энэ вэ сайн сайхан хийсэнюмаа яасан хурдан цуц�##�даг юм

тэнэгүүдээ
тэнэгүүдээ
2020-05-04 11:47

Тэгвэл оюутнууд танхимдаа 2 метр зайтай суугаад сурмаар бна шдээ...хайран цаг хугацаа...5 сарын 31 хүртэл сунгасан хоригоо цуц�##�...тэнэгүүдээ

МАРТСАН ХҮМҮҮС БААРАНД
МАРТСАН ХҮМҮҮС БААРАНД
2020-05-04 11:47

ЭНЭ ШИЙДВЭР ЭВГҮЙ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ 2 М БАЙХ БТУГАЙ ТЭВЭРЛЭДЭЭД ҮНСЭЛДЭЭД ГАР ГАРАСАА БАРИЛЦААД КО МАРТСАН ХҮМҮҮС БААРАНД БНА ДАА

хардаж бна шүү
хардаж бна шүү
2020-05-04 11:47

Энэ хүнийг тэнэг гэж бодохгүй бнаа харин санаатай хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байгаа юм уу гэж хардаж бна шүү

тэр баартай бааргүй болн
тэр баартай бааргүй болн
2020-05-04 11:48

Хамаг хийсэн бүхнийг б�##�лаж орхино наад баараа хаагаачээ б�##�ай юм бэ эмч нарын нойр хоолгүй зүтгэж байгаа хүмүүсийн хайртай бүхнийгээ хамга�##�ан хичээж байгаа нь таньд хамаагүй юм уу өдий хүртэл тэсээд байсан юм чинь тэр баартай бааргүй болн

байгаа юм даа
байгаа юм даа
2020-05-04 11:48

Энэ хүн eр нь яагаад байгаа юм бол сүүлийн 2 жил жаахан байж байгаад л нэг л сонин юм ярьж хачин зүйл хийгээд байгаа юм даа

сая хүнтэй шүү дээ
сая хүнтэй шүү дээ
2020-05-04 11:48

Хотын дарга ард түмээ гэх сэтгэл байхгүй өөрийн бизнесээ бодоод байв�##� ийм айхтар өвчин гараад ард түмэн чинь хичээж байсан одоо баар цэнгээний газараа хаах хэрэгтэй хэдхэн сая хүнтэй шүү дээ

шийдвэрээ цуцла
шийдвэрээ цуцла
2020-05-04 11:49

ийм бодлогогүй шийдвэрээ цуцлаач????... үүнийхээ оронд оюутан болох хүүхдүүдэд боломж олгосон шийд гаргаач????... даанч яавда????

Зочин
Зочин
2020-05-04 11:49

Ervvl uhaantai hvmvvs bol tsutslah l bh estoi ervvl hvmvvs zai barihgvi bhad sogtuu hvmvvs zai barij haragdana daa

zail
zail
2020-05-04 11:51

Та ард түмнээ үгүй хийх санаатай учир зөв хүнд ажлаа өгөөд баарандаа суу

duhaaaa
duhaaaa
2020-05-04 11:51

иргэд 2 метрийн зайтай үйлчилүүлнэ гээд байгаа юмуу худлаа шдээ

Хүрэлсүх
Хүрэлсүх
2020-05-04 11:51

Хүрэлсүх ерөнхий сайдаа энэ хүнээ буулга б�##�лах нь.үгүй блл жагсана.

завхарч байна оо..
завхарч байна оо..
2020-05-04 11:52

2 метр байтугай хоорондоо ам амаараа зуур�##�даж архи пиво ам амаараа дамжуулж уугаад харин ч бүр завхарч байна оо..

arhi
arhi
2020-05-04 11:52

arhi sogtuuruulah undaanii hogjil 30 jileer yabagdlaa. Ur dun ni hogjson uu

Зочин
Зочин
2020-05-04 11:52

Вирус дотооддоо тарчихв�##� эрхэм хотын дарга бүх зард�##� мөнгийн гаргах байхаа.Хэрвээ дотоодоо короног тараав�##� АМАРСАЙХАН даргатай бүх хариуцлага энэ тэр юмыг нь тооцох хэрэгтэй

Zочин
Zочин
2020-05-04 12:01

Bithiidemiir . Hotiin dargiin zuv. Tsaana ni olon amidral b.gaa.

Зочин
Зочин
2020-05-04 12:17

Баар баяр ёслол гээд л олон нийтийн үйл ажиллагаагаа бүгдийг нь зогсоогооч хөдөө орон нутагт хүмүүс морио ур�##�дуулаад байхын бааранд з�##�уучууд цуглаад архи уусан нөхдүүд гудамжаар нэг

Malchin zayatan
Malchin zayatan
2020-05-04 15:43

Xotiin soyoloo gej arxind angaj tsangaxiig xeldiin bn, xuduuniixun gej uzen yadaad bdag garuud uursduu iim l bn. Xuduunii oyutnuud bugd gertee bgaa xotiin zaluuchuud uxexiig shaxsan bv aa gej... Ma##aas ch dor tarxigui yum gerch xuuye...

Зочин
Зочин
2020-05-04 16:55

Өнгөрсөн хэдэн өдрийн үйл явд�##� нийслэлийн онцгой байдлынхныг яар�##�тай хур�##�дуулж гарсан шийдвэрээсээ буцлаа.Ийм шийдвэр гаргах боломжгүй байсныг иргэд болон өнгөрсөн хоногуудын байд�##� нотлолоо.Харин хртын удирдлагууд яахаараа олон нийтийн

Зочин
Зочин
2020-05-04 16:58

Санаа сэтгэлийг харгазахгүй үе үе болчимгүй шийдвэр гаргадаг юм болоо.Ер нь манайх шиг биеэ боловсон авч явж чаддаггүй ийм нөхцөлд баар дуулах газруудын шйл ажиллагааг ч эргэж харах цаг болсон.

Zochin
Zochin
2020-05-04 16:59

Tegmeer dee ene uvchin zovlongiin hajuugaar arhidaj nargih yamar hetegtei yum be

Zochin
Zochin
2020-05-04 17:00

Arhi zarahaa bolio

Зочин
Зочин
2020-05-04 19:15

Гаргаж байгаа шийдвэрүүд нь том гарын наймаачдын т�##�д байна

Холбоотой мэдээ

Back to top button