НИЙГЭМ

Наадмын тасалбарыг өнөөдөр 19:30 цагаас цахимаар захиалах боломжтой

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байна. Ингэхдээ нэг хүнд 2-оос илүүг олгохгүй бөгөөд олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт хийжээ.

Наадмын тасалбарын цахим захиалга Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн портал https://eservice.ulaanbaatar.mn/-ээр өнөөдөр 19 цаг 30 минутаас үргэлжлэн явагдана.

Наадмын тасалбарыг цахимаар борлуулахдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг борлуулах ба нэг хүнд хоёроос илүү тасалбар олгохгүйгээр шийдвэрлэсэн байна.

Иргэд цахимаар захиалсан тасалбараа НҮНТ-ийн Дүнжингарав салбараас долоодугаар сарын 9, 10-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд өөрийн биеэр очиж авна.

Та бүхэн сайхан наадаарай.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button