ЭРҮҮЛ МЭНД
		
	
	
6-12 насны хүүхэдтэй эцэг эхчүүд АНХААРААРАЙ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын үеийн 6-12 настай хүүхдүүдийн сэтгэл зүйд зориулсан зөвлөгөөг СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч Цэндсүрэн өгч байна. Хүүхдийн насны онцлогоос хамаарч сэтгэлзүйн хариу урвалууд харилцан адилгүй байдаг аж.
6-12 насны хүүхэд:
- Сургуулийн насанд шилжсэнтэй холбоотой бие дааж эхэлнэ. Эцэг, эхээс хараат бус байдалд шилжинэ.
 - Зөв бурууг ойлгож, дүрэм журам биелүүлж эхэлнэ.
 - Өөрийгөө бодитоор мэдэрч, бусадтай төстэй болон өвөрмөц талаа ойлгоно.
 - Өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж эхэлнэ.
 - Хөдөлмөрт дурлаж эхэлдэг.
 
Сэтгэл хөдлөлийн онцлог:
- Сэтгэл хөдлөл ихтэй
 - Сониуч, уриалагхан
 - Итгэмтгий
 - Өөрийгөө удирдах чадвар муутай
 - Зориг, тэвчээр багатай
 - Тогтворгүй, хувьсамтгай байдаг учир энэ үед ээж, аавын дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг.
 
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярл�##�аа