ДЭЛХИЙ

Бразилд нас барагсдыг оршуулах газаргүй болж, хуучин шарилыг ухан гаргаж байна

Бразил Улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буйгаас нас барагсдыг оршуулах газаргүй болжээ.

Улмаар Сан-Паулу хотын оршуулах газарт гурваас дээш жилийн өмнө нутаглуулсан хүмүүсийн шарилыг ухан гаргаж, зайчилж эхэлсэн байна. Шинээр нас барсан хүмүүсийг оршуулахад зай гаргахын тулд өмнө нь нас барагсдын шарилыг дугаарласан уутанд хийж, тусгай контейнерт түр хугацаагаар хадгалах гэнэ.

Сан-Паулу хотын дарга Бруно Ковачийн заавраар бизнесүүдийг энэ долоо хоногт нээж эхэлснээр халдварын тархалт огцом нэмэгдэж, эрчимт эмчилгээний орны 70 хувьд халдвар авсан  өвчтөнүүд хэвтжээ.

Өнөөдрийн байдлаар Бразил Улсад халдварын тохиолдол 868 мянга бүртгэгдсэнээс  43.389 хүн  нас бараад байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: apnews.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button