НИЙГЭМ
НӨАТ-ын супер шагналын эзэн 50 сая төгрөг хожно
НӨАТ-ын урамшууллын 2020 оны зургаадугаар сарын сугалааны тохирол зургаадугаар сарын 21-ний ням гарагт болно. Тохирлын нэвтрүүлгийг "Боловсрол" телевизээр орон даяар шууд дамжуулах юм.
Тиймээс иргэд 2020 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа зургаадугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.