
Ялалтын баярыг ОХУ-ын Улаан талбайд өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Өнөө жил Ялалтын баяр, УИХ-ын сонгуультай давхацсан тул Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож чадаагүй. Үнэндээ Ялалтын баярт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоогүй, МҮОНРТ шууд дамжуулаагүйд оросууд сэтгэл дундуур байсан. Үүнийгээ ч илэрхийлсэн. Яг одоо саналаа өгч буй Ерөнхийлөгчийн орон зайг монгол цэргүүд нөхөн, Улаан талбайг чимлээ.

Энэ удаагийн Ялалтын баярын цэргийн жагсаалд Монгол, БНХАУ, Азербайжан, Армени, Беларусь зэрэг 11 орны цэргүүд оролцсон. Манай улсаас эх орноо төлөөлөн ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, БХЯ-ны СБТГ-ын хэлтсийн дарга, хурандаа Ч.Гандирваа, Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа У.Ундрах нар ахалж, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч С.Ариунболд, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахмад Б.Анхмандах нар цэргүүдээ удирдан “Улаан талбай”-д алхлаа.
Эх орноо төлөөлөн Ялалтын баярт хоёр дахь удаагаа оролцсон монгол цэргүүд жавхаатай, өнгөлөг байлаа. Манай цэргүүдийн шинэ хувцас зохисон гэж ванлий.
Ялалтын баярт 31 офицер, 44 ахлагч оролцон, Монголын зэвсэгт хүчний, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөлөө.
Хэдийгээр Ялалтын баярт Ерөнхийлөгч очоогүй ч монгол цэргүүдийн сүр хүч, жавхаа оросын ард түмний сэтгэлийг ихэд хөдөлгөв. Ялалтын жагсаалын үеэр “Монгол Улс дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн цагаас бидэнд үнэлж баршгүй тусламж үзүүлсэн, үнэнч нөхөр минь” гэж онцлов. Улаан талбайг чимэн, Ерөнхийлөгчийнхөө орон зайг нөхсөн монгол цэргүүд, браво.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bravo, proud of YOU.
oird duulasgui saihan ug helsend bayarlalaa.
Baharhaltai bna
ХЭДЭН ШУУДАН ЗӨӨГЧ ШИГ ЮМНУУД ХАХА
Тэр ванлий гэж хятад үг оруулах шаардлага байсан юм уу???