УЛС ТӨР

“Зика” вирус

Одоогоос дөрвөн жилийн өмнөх сонгуулиар улстөрд нэг хүнийг “Зика” вирус гэх болсныг уншигчид мэдэх буй за. Тэр нь З.Энхболд. 2016 оны сонгуулиар УИХ-ын дарга, АН-ын дарга байхдаа намаа ч унагаж, өөрөө ч унасан гашуун түүхтэй.  

Дөрвөн жилийн өмнөх тэр түүх өчигдөр /2020.06.24/ дахин давтагдав. Тэрбээр энэ удаагийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчдийг хаана нэр дэвшихийг зурсан хэмээн хэвлэлүүд онцолсон юм. Хэнийг хаана нэр дэвшүүлэх З.Энхболдын зохицуулалтын үр дүнд ардчиллынхан чухам үүрсэн гэх.

Тэр Баянзүрхэд нэр дэвшихийн тулд замаасаа олон залуучуудыг зайлуулж, боломжийг нь хулгайлж, басхүү чамгүй сайн хор найруулсан гэгдэв.

Тодруулбал, эхлээд Э.Бат-Үүл, дараа нь М.Тулгатыг, төгсгөлд нь Л.Наранбаатарыг замаасаа амжилттай зайлуулсан.

Өнгөрсөн жил АН-ын ҮБХ-нд Сүхбаатар дүүрэгт сонгогдохдоо Ц.Мөнх-Оргилтой үзнэ гэх мэдээлэл тархаж байсан. Мөн Дарханаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна гэгдэж байв. Гэвч тэр Сүхбаатарт очиж Ц.Мөнх-Оргилтой үзэх нь битгий хэл Дарханд ч, Өвөрхангайд ч нэрээ дэвшүүлээгүй.

Сонгууль дөхөөд “З.Энхболдыг хаана нэр дэвшинэ, тэнд нь очиж өрсөлдөнө” гэх хатуу мэдэгдэлтэйгээр Э.Бат-Үүл гарч ирсэн. Гэвч түүнийг бие даалгалгүй Хэнтий рүү АН-аас нэр дэвшүүлж цөлөв. Цөлөгдсөн Э.Бат-Үүл өвдөг шороодов.

Дараа нь бүтэн дөрвөн жил нэр дэвших тойргоо усалсан М.Тулгатыг Баянзүрхээс “жийж” өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн. “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрог болгонд сунгаа явуулсан ч дандаа хойгуур рейтингтэй бичигдэж байсан З.Энхболд тойрог булаалаа” хэмээн М.Тулгат нүүр номоороо дамжуулан мэдэгдэж, бөөн хилэгнээн болж хоцорсон.  

Мөн эдийн засагч Л.Наранбаатар З.Энхболдтой холбоотой гэгдэх олон баримтуудыг дэлгэж, түүнийг сонгуулиар амлан авч байгаагаа зарласан. Харамсалтай нь сонгуулийн дөхөөд Л.Наранбаатар шүүхийн хаалгаас уяатай байсаар, СЕХ-ноос нэр дэвших эрхээ авч чадсангүй.

Эцсийн мөч буюу өчигдрийг хүртэл уйлан дуугараад ч СЕХ түүний өмнө хаалгаа нээсэнгүй. Улстөрд зика вирус гэгдэх болсон тэр ингэж олон хүнийг тонгоров.

Түүнийх нь хариуг Баянзүрхчүүд барьж, түүнийг далаар нь цэвэр тавьж, өвдөг шороодуулав бололтой.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Баянзүрхчүүдэд баярл�##�аа

ЗОЧИН
ЗОЧИН

ЭНХБОЛДЫГ ХЭЗЭЭ Ч ДЭЭШ НЬ ГАРГАЖ БОЛОХГҮЙ. ҮҮНИЙГ МОНГОЛЧУУД ҮЕИЙН ҮЕД САНАЖ ЯВАГТУН

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

Төрийн ажилтанд яаж томорч байсныг харсан уу? Бинзин тараасан нь хууль зөрчөөгүй,Улсын ерөнхий прокурор,Нийслэлийн ерөнхий прокурортой яръсан, чамайг шоронд хийнэ гээд л

Зочин
Зочин

хамгийн новш хулгайч чинь зика вирус шүү дээ

Иргэн
Иргэн

Энхболд одоо улс төр гэж яваад хэрэггүй. Ард түмэн чамайг хүлээж авахгүй юм шиг байна. Хүн битгий муулж бай. Одоо амар тайван бай. Өөр ажил олж хий

Зика
Зика

Муу хув�##�з Монголийг маань ихэл сорж байнда.

Зочин
Зочин

ЗИКА НЬ КОРОНА-ААС ИЛҮҮ ХОРТОЙ ВИРУС БОЛОЛТОЙ

Иргэн
Иргэн

МАН ын хулгайчдын ганц чадах ажил нь АН ынхныг гутааж доромжлох. Ер нь коммунистуудын сонгодог арга л даа.

Zochin
Zochin

Ene SETGUULCH NERTEI HULGAICH OVOO OLON HONOGIIN HOOLNII MUNGUU MAH-s AVSAN YAW BAIHDAA.Ter chin CHAMD HOOL BOLOHOOSOO HOR BOLOH BOLNOO. BAYARLAH BOLOOGUI BADARCHIN GUAI. TUN UDAHGUI GUILGACHIN BOLOHOO SANAARAI.

Зочин
Зочин

Д�##�д ор. Бүү үзэгд.

Zochin
Zochin

Ta nart gej helhed honogiin hoolgu haltaruudaas dor zayaataigaa medhu. Ene hun ganc tavantolgoig avch uldsend ni l talarha m#l aj ahuinuud mini. Busd ni eh ornoo zarj bhad ene hun ganciig avj uldsiin. Zayaa muutiin tuiluudiig 4 jil harii

Зочин
Зочин

2016онд Энхболдыг улс төрөөс �######�ууллаа гэж баярлаж байсан чинь eрөнхийлөгч буцаагаад чирээд оруулаад ирсэн шүү дээ. Тэгээд eрөнхийлөгчийн зөвлөх хийх хугацаандаа түүний рeйтингийг 65%-аас 8% хувь болтол навс унагсан даа. Ёстой хөнөөлтэй

Холбоотой мэдээ

Back to top button