Хотын даргын сунгаанд нэрээ сойгсод

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүн болж, өчигдрөөс ажилдаа орсон. Түүний ажлыг нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нь түр орлож байгаа юм. Хотын даргын өрсөлдөөн МАН дотор ид өрнөж байна.
Хотын даргын сунгаанд өөрийгөө сойж буй хүмүүсийн нэрсэд НИТХ-ын дарга Р.Дагва, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, яригдаж эхэлсэн.
Д.АМАРБАЯСГАЛАН: Хотын дарга болох магадлалтай эхний хүнээр МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн нэр дуулдаад удаж байна. Тэр Говь-Алтайд нэр дэвшихээр тойргоо маш сайн усалж байв. Гэвч ЖДҮ-гийн асуудалд нэр холбогдсон хоёрдугаарт түүний шахаасаар томилогдсон засаг дарга нь гэмт хэрэгт нэр холбогдсон учир гэнэтхэн нэрээ татсан гэгддэг. Нөгөө талаар сайдын суудал болон өөр албан тушаалын тохироотойгоор сонгуулиас үлдэж, намынхаа сонгуулийн ажилд идэвхийлэн тусалсан гэж буй юм. Тэр сайдын суудал руу зүтгээд хүрэхгүй бол Хотын дарга болох өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж буй. Д.Амарбаясгалан өөрөө болж чадахгүй бол өөрийн хүнээ томилуулах тохироо хийх юм.
Р.ДАГВА: НИТХ-ын дарга Р.Дагвын нэр Хотын даргын сунгаанд зориуд ч гэмээр орж ирж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархаад буй. Ямартай ч суудлаа ахиулж нийслэлийг удирдах санаа өвөртөлж яваа хүмүүсийн нэг. Тэрээр 2019 онд НИТХ-ын даргаар томилогдон ажилласан. Уул уурхайн сайд Д.Сумъяабазарын ойрын хүн гэгддэг. Түүний татаасаар нэлээд сайн дэвшсэн ч нийслэлийн Засаг дарга болоход туршлага, хурд дутах нэгэн гэж дүгнэгдэж буй. Гэнэт л төрийн албанд томилогдож НИТХ-ын дарга болтлоо дэвшсэн билээ.
Б.ОТГОНСҮХ: Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн нэр хотын даргын сунгаанд хүчтэй яригдаж байна. С.Амарсайхан Хотын дарга болуутаа багтаа түүнийг авсан. Тэрээр НИТХ-ын төлөөлөгчөөс гадна Эгийн голын усан цахилгаан станцын төслийг удирдаж байсан. Өнгөрсөн хугацаанд томоохон төслүүдийг гардан хийж гүйцэтгэсэн гэж олон түүнд ам сайтай байдаг аж.
Ж.БАТБАЯСГАЛАН: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хотын даргаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдээд байна. С.Амарсайханы хувьд Ж.Батбаясгаланг томилуулах сонирхолтой байгаа.
Ж.АЛДАРЖАВХЛАН: Хотын даргын сунгаанд нэрээ сойх дараачийн хүнээр Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Алдаржавхлангийн нэр дуулдаж байна. Түүний хувьд найман жил Засаг даргаар ажилласан Хан-Уул дүүрэгтээ нэр дэвшсэн ч, унасан. Дүүргийнхээ эко орчин, тохижилтод анхаарч нидээдгүй бүтээн байгуулалт хийсэн гэж үнэлэгддэг. Түүний хувьд Хотын даргын сунгаанд хөндлөнгөөс нэр дэвшвэл гарах магадлалтай хүнээр нэрлэгдээж буй ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амарбаясг�##�ан өөр �##�банд зүтгэж буй. Их хотын ажил амьдр�##�ыг туршлагатай нуруутай хүний гарт атгуулсан нь дээр. Дагвыг дэмжинэ.
Ediin zasgaa mederch huviin hevahlee demjij baij naa got chin hodolno shu de. Shine arga baril, huviin hevshil demjeed ovoo duugaraad baidag Dagvaa zugeer. Ediin zasgiin undeslel tootsootoi yariad bgam da.
Хотоо сайн мэдэх дадлага туршлагатай, төлөв төвшин нь дээр байхаа. Хот гэдэг айл чинь зөв хүнээр л удирдуулахгүй бол хаашаа ч эргэх эрсдэлтэй. Нэр цэвэр, төлөвшсөн хүн нь дээр дээ
Энэ Дагва хотоо нүүлгэнэ энээ тэрээ гэхээсээ илүү төв аймаг руу тэлж, онгоцны буудлаа түшиглээд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах т�##�аар ярьж байгаа нь та�##�агдаж байгаа. Хийх ажил нь бэлэн туршлагатай хүнийг томилсон нь дээр дээ
Дагва чинь харин унаган хотын хүү биздээ
Батбаясг�##�ан хэтэрхий амбицитай, дүрдээ итгэсэн, хөмсөг зангидсан пээдгэр з�##�уу
мэдээж Дагва дарга байлгүй яахав туршилга чадвар бүх зүйлээрэй тэр чадна харин энэ мэдээ бичсэн хүн арай л тавилттай худлаа бичиж ххэ
Батбаясг�##�ан, Дагва лав олигтой байхгүй дээ
Dagva chin ambits bagatai, urdah ajlaa hiij l bdag hundee
элдэв амбиц хөөж явахгүй хийх зүйлээ хийгээд л явдаг нэр цэвэр Алдаржавхлан болвол зүгээр. Хан-Уул хотын хамгийн сайхан дүүрэг шүү дээ.
Хурд, хүч, туршлагаараа Батбаясг�##�ан дээр.
Иймээ тиймээ асууд�##�д ороогүй нэр цэвэр байгаагаараа С.Амарсайхан хотын даргын �##�баа үргэлжлүүлэн хааж болохгүй гэж үү дэээ?
Одоо з�##�уу з�##�уу л гэх болж. Ажилын туршлага ноён нуруу гэдэг чух�##� зүйл одоо мартагджээ. Дагва нь дээр бхаа
Ойрын үед гараагүй шийдэмгий ажилласан хотын дарга байсан даа.Заав�##� УИХ-д суух хэрэгтэй байсан юм байх даа. Хүний хийж чаддаг ажлыг зүгээр хийлгэчихгүй нэрийг нь ашиглаж их хур�##�д сууд�##� авч байдаг. МАН-д улсын ирээдүй биш сууд�##� хэрэгтэй