ЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: 55 хүний хариу СӨРӨГ гарч, 2 хүн эдгэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Монгол Улс дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллэв.

Тэрээр, долдугаар сарын 04-нд нийт 55 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 12 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүний нэг нь 22 настай эрэгтэй, оюутан 49 хоног эмчлэгдсэн бол нөгөөх нь 32 настай ачаа тээврийн жолооч. Манайд батлагдсан 220 тохиолдлын 185 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гараад байна. Одоо 35 хүн эмчилгээнд байгаа. Нэг жирэмсэн эх, 6, 12 насны хоёр хүүхэд эмчлүүлж байна. Өчигдөр /2020.07.04/19.00 цагт Токио-УБ онгоцор ирсэн 262 хүний шинжилгээний хариу маргааш гарна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button