Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарыг бус Т.Мөнхсайханыг томилохоор танилцуулав
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2020.07.07/ хуралдан, У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцсэн.

Улмаар тус хуралд Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарын нэрийг дэвшүүлсэн. Улмаар түүнийг Эрүүл мэндийн сайд болох нь гэх ойлголт олны дунд төрөөд байв.
Гэтэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарыг бус Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Т.Мөнхсайханыг танилцуулав. Тэрбээр хүний их эмч, анагаах ухааны магистр зэрэгтэй. 2008-2014 онд ГССҮТ-ийн их эмч, 2014-2016 онд ГССҮТ-ийн мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд ГССҮТ-ийн захирал, 2019 оны нэгдүгээр сараас өнөөг хүртэл Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байна.
Г.ЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зо зо юу гэх вэ дээ
Том арын хаалгатай нөхөр байна да. Ха ха