Нийгмийн

Улсын аварга П.Бүрэнтөгс “Тоёота hiace” автомашинаа НЭМГ-т гардууллаа

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж буй “Тоёота мотор корпорац”-иас хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит “Тоёота” маркийн “HIACE” автомашиныг өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэж өглөө.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, шагнал гардуулах үйл ажиллагааны зөвлөх Л.Ариунбат нар оролцлоо.

Зорчигч тээврийн зориулалт бүхий 16 хүний суудалтай, албаны хэрэгцээнд ашиглахад нэн тохиромжтой тус автомашиныг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжих, уялдаа холбоог сайжруулахад голчлон ашиглах юм.
Ялангуяа коронавируст “Ковид-19” халдварын үед нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нээсэн эрүүл мэндийн хяналт, гэрийн тусгаарлалт болон эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хариуцан ажиллаж буй энэ цаг үед чухал хэрэгцээтэй болохыг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар онцлон хэллээ.

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК болон Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс нарт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийлж байна.

Эх сурвалж: НЭМГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Луяа
Луяа
7 сар 13, 2020 15:18

голсон юм байна

Tseel
Tseel
7 сар 13, 2020 15:39

Уужим дотор...

Enkhbayar
Enkhbayar
7 сар 14, 2020 01:12

Тоёта мотор машинаа түрүүлсэн бөхөд биш, түүний нэрийн өмнөөс эрүүл мэндийн �##�банд бэлэглэсэн юм байна. Тийм учраас голсон, эсвэл уужим сэтгэл гэх мэт сэтгэгдэл таарахгүй, Тоётад т�##�архаж, Бүрэнтөгс аваргын буян гэж үзнэ. Аварга хян�##�т тави

Холбоотой мэдээ

Back to top button