Нийгмийн

Хоригдсон “ЕС”-ийн хоргодсон сэтгэл

ШИНЭ ҮЗЭГДЭЛ: АЖЛЫН 10 ХОНОГТ УЛСТӨРИЙН ШИНЖТЭЙ ХЭРЭГТ НАЙМАН ЭРХМИЙГ ЯЛЛАВ

Монгол Улсад өмнө нь болж байгаагүй сонин тохиолдлоор долдугаар сард улс төрийн хүрээний томоохон хэргүүдэд ээлж дараалан шүүхийн алх цохиж, ял оноов.  Огноогоор нь хөөвөл, 2020 оны долдугаар сарын 07-ны өдөр Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр  нарыг ялласнаас хойш ажлын 10 хоногийн дараа Ерөнхий сайд асан С.Баярт ял оноов. Үндсэндээ албан ёсны ажлын арав хоногт багтаан, улстөрийн шинжтэй хэргүүд дээр НАЙМАН эрхмийг яллажээ. Үүн дээр Ерөнхий сайд асан М.Энхсайханы асуудлыг нэмж болно.

Яллагдсан хэргүүд нь өөр өөр. Тодруулбал,

НЭГ: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ХЭДС-гийн зээлийн асуудлаар таван жил,

ХОЁР: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг лиценз олголтын асуудлаар таван жил,

ГУРАВ: Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Тавантолгойн асуудлаар 4.6 жил,

ДӨРӨВ: ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн асуудлаар 10 жил,

ТАВ: “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Да.Ганболдыг Оюутолгойн асуудлаар 4 жил,

ЗУРГАА: “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Б.Бямбасайханд Оюутолгойн асуудлаар 4 жил,

ДОЛОО: ТЕГ-ын дарга асан Б.Хурцад С.Зориг агсны асуудлаар гурван жил,

НАЙМ: УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбатад С.Зориг агсны асуудлаар гурван жил,

ЕС: Ерөнхий сайд асан С.Баярт Оюутолгойн асуудлаар таван жилийн ялыг тус тус оноов.

Эдгээр нь тус тусдаа зургаан төрлийн Эрүүгийн хэрэг бөгөөд дээрх эрхмүүдээс гадна 15 иргэн дагалдан ялын тогтоол уншуулсан юм.

Ял авсан эрхмүүд дунд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван хүн багтсан нь ихээхэн анхаарал татаж буй. Тэд Оюутолгой, Тавантолгой төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилго бүхий тухайн үеийн Засгийн газрын бодлогоор хэрэгжсэн ажлууддаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж авлигын шинжтэй үйлддүүд хийсэн гэж буруутгагдсан. Гэтэл том утгаараа хүнд бэрх цаг үед Монголын эдийн засгийг хөдөлгөх хүчийг тэдгээр төслүүд өгч байсан түүхтэй. Тэгэхээр улсынхаа төлөө зүтгэсэн хүмүүсээ ээлж дараалан ялласан гэх ерөнхий агуулга нь буруу харагдаж буй.

АЛГА ТАШИЛТ&АЙДАС ХҮЙДЭС

Яг энэ үүднээс тодорхой хүрээлэлд ял авсан эрхмүүдийг хамгаалж дуугарагсдын дуу хоолой хүчтэй нөлөө үзүүлсээр байна. Мөнхүү боловсролтой, зарчимтай залуу үеийн төлөөлөл болсон Б.Бямбасайхан, Г.Эрдэнэбат нарыг томчуудыг дагуулан ялласан нь харамсал төрүүлсээр байгаа юм. Цаашид тархи нь гүйдэг лидер залууст төрд ажиллах, томчууддаа итгэж дагах эсэхэд энэ кэйс бодит сэрэмжлүүлэг болон үлдэж байна.

Шүүх эрх мэдэл хэт нэг хүний гарт төвлөрч, Монгол Улс нэг намын ноёрхол дор дотоод ардчилалгүй болох эрсдэлтэй цаг үе ирж буйг сануулах дохиог эдгээр хэргүүдийн шийдвэрлэлт өгч буй нь үнэн юм. Масс зүгээсээ бол жинхэнэ алга ташилт дагуулсан үзэгдэл болов.

Ерөөс юмс олон талтай. Нэгэн цагт Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэнд Монголын хууль огт үйлчилдэггүй мэт тарвалзаж явсан. Оффшор данс нь илчлэгдэж, гадаадад олон үнэтэй байр авч, хууль шүүхээр бүхнийг айлгаж, дарамталж явсан эрмэг халуун өдрүүд тэдэнд бий юу гэвэл байгаа. Эрх мэдлээ мөнхийн мэт санаж, туйлширч, хэтийдэж явсан түүхийг бичицгээсэн нь ч үнэн.

Хууль шүүхийн шатанд хэдэн жилээр гацдаг хэргүүд энэ удаа гэнэт шийдэгдэж байгаа тул тал талдаа цочмог хүлээж авав. Монгол Улс хуультай, төрт ёстой, буруутнаа шүүдэг тогтолцоотой байх учиртай. Гол нь хэт улстөрийн зорилгоор улайрч, шүүхийн байгууллагыг өшөө авах хэрэгсэл болгож болохгүйг олон нийтээрээ Улсынхаа Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдад сануулцгаая. Тэд бас хаан, заан биш билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 25, 2020 09:49

мөнх настай мөнгөн шүдтэй юм шиг авирлаж байсан нөхдүүдэд зөв шийдэл гаргасан бна

Хариулт
Хариулт
7 сар 25, 2020 11:43

Шүүхийг өөрийн юм шиг өмчилж хүн нь байв�##� хэрэг нь олдоно гэгчээр ажил хийсэн хүмүүсийг яллаж попроонууд од болж байна.Шүүх,прокурор луу хавтаст хэрэг явуулж яллах захи�##�ага өгч байхыг түүхэндээ 2 дахь удаагаа/1930_1939он/ харлаа.

Хариулт
Хариулт
7 сар 25, 2020 11:46

Ардчилсан монгол оронд байгаа шүү Энэ чигээрээ явб�##� Эргээд хүн хэлмэгдүүлсэн шүүх засагл�##�ыг унагаасан хэргээр дараагийн хүмүүс та нар болно

Зочин
Зочин
7 сар 25, 2020 12:02

Улс төржсөн захи�##�гын чанартай шүүлтүүд дотор нь харагдаж байнаа,хуульчид минь шударга л байгаасай гэж з�##�бирая

Зочин
Зочин
7 сар 25, 2020 15:31
Reply to  Зочин

edgeer shiitgegdsen xumuus buruutai baix ldaa. gexdee yallaj bui zaalt, shaltgaan ni neg l ergelzeetei shuuxin dugnelt ni goomoi sanagdaad baix uomdaa. yag buruutai gexed ter dugnelt ni uildelteigee duixgui tal baix shig sanagdana.

Зочин
Зочин
7 сар 25, 2020 15:33
Reply to  Зочин

S. Bayartsogtiix gexed l ter xuvitsaanii mongo nii ex uusver garal ni xaanaas ve gedgiig notlood xelsen bol gartsaagui l baixsan.

Зочин
Зочин
7 сар 25, 2020 15:32
Reply to  Зочин

S. bayariix gexed l ug bairniuudiin mongonii garval ug ex uusver ni unexeer avilgal, zui bus orlogo baisan esexiig yag tag ergelzeegui xeleed ogson bol ergelzex uom alga

Зочин
Зочин
7 сар 25, 2020 12:13

Буруутай болоод шүүж байгаа. Таван толгой ашиггүй байгааг ард түмэн бүгд харж байгаа, ил байгаа. Тэд энэ жонхуугаа эдлэх нь зөв

Зочин
Зочин
7 сар 25, 2020 13:23

ХҮМҮҮСИЙН ЯРИЖ БИЧИЖ ХЭЛЭЭД БАЙГААГ ХАРЖ АЖИГЛАЖ БАЙХАД УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ОДООГИЙН ЁРӨНХИЙЛӨГЧ ЁРӨНХИЙ САЙД НАРТ МАШ НОЦТОЙ АСУУДАЛУУД БАЙГАА ГЭХ ЮМ ТИЙМ БОЛ ЭЭЛЖ ДАРААЛАН ӨШ ХОНЗОНГИЙН АСУУДАЛ ТАСРАХГҮЙ ЯВАГДАХ ЮМ БИШ БИЗ.

Зочин
Зочин
7 сар 25, 2020 15:45

Монголд төрсөндөө баяр�##� хужаад бол ингэж улс орон ард түмэндээ онц их хэмжээнии хохирол учруулсан бол цаазиин ялтаи !!!

Зочин
Зочин
7 сар 25, 2020 16:28

ard tumnii amdral, sain saihniig ustgaj urduur n orj erh medlee urvuulan achiglaj bayjsan humuus harich gaigui garlaa. Korea-d bol 45 jil bh blaa,

Zochin
Zochin
7 сар 25, 2020 17:31

Shiuh genet ajild orj, uchir toimgui mungu nehej, tolgoi daraalan yl onoogood ehelsen ni neg l oilgomjgui ym bolood ywchihlaa. Shudaraga geheesee iluutei helmegduulelt unerteed baina.

Улсынхаа нэрийг бодоорой
Улсынхаа нэрийг бодоорой
7 сар 25, 2020 19:25
Reply to  Zochin

Ойлгомжгүй юм ч сүүлийн үед газар авах нь авлаа.Олон улсын гэрээ хэлцэл, уул уурхайн мэргэжлийн нарийн нэр томьёо,технологийг ч баруун солгойгүй л мэддэг мэргэн шүүгчдээр хахаж байгаа бололтойдог оо? !!!Эцэст нь юу болохыг л харахаас даа

Зочин
Зочин
7 сар 25, 2020 20:07

Энэ шийтгүүлээд байгаа хүмүүс чинь огт гэм зэмгүй хүмүүс юм уу

zochin
zochin
7 сар 25, 2020 20:15

shiitgesen ni zovoo

Enkhbayar
Enkhbayar
7 сар 26, 2020 02:16

Гаднын олигархуудаас хахууль авч эрдэс баялагийг маань үнэгүйдүүлж улс орноо хохироосон нь нотлогдоод харин ч хөнгөн ял авсан урвагчдыг өмгөөлөх гээд байгаа юм уу? Хуцваа. Тэдний гар хөл болж хулгайд оролцсон олон арван гэмт хэрэгтнүүд нара

зочин
зочин
7 сар 26, 2020 09:07

Эднуус дотор ганц олигтой юм �##�га хамга�##�яа гэсэн ч хамга�##�ах нэг ч амьтан �##�га шив дээ. Танууст арай л дэндсэн бага ял огсон бна даа туй муусайн нохойнууд ингээд сурэглээд шорондоо хуцацгаа муусайн ноходууд.

Zochin
Zochin
7 сар 26, 2020 13:21

Buruutai bolood shuu bgaa zuw

Зоч
Зоч
7 сар 26, 2020 14:09

Буруутай болоод шүүж байгаа? Энэ нэг сонин үгээ одоо болио. Сэжиглэсэн тулдаа шүүж байгаа. Гэм буруугийн асууд�##� олон шат дара�##�лаар явсны дараа яригддаг. Монголчуудын мулгууд�##� эцэс төгсгөлгүй юм аа!

Зочин
Зочин
7 сар 26, 2020 19:06

Хар массд та�##�агдах гсн хэлмэгдүүлэлт явагдаж б да

зочин
зочин
7 сар 26, 2020 22:10

энэ шийдвэрүүд зөв шүү өшөө араас нь элбэгдорж сү батболд гээл байгаа шүү

Зочин
Зочин
7 сар 26, 2020 22:51

ta eh ornoosoo hulgai hiij,gadnii gar hol boloogui bol aigaad baih shaardlagagui mongol tor tumen nudtei

Хариу
Хариу
7 сар 27, 2020 09:30

Мөнгө цаас идэж уусан бол шоронд орох ёстой биз дээ. Хулгай хийгээд зүгээр амьдраад байх нь буруу гэдгийг харуулсан шүүр хурлууд боллоо. Тэднийг өмөөрөөд байх шаардлага байхгүй. Хулгайч хүн шоронд л орох ёстой. Зөв байна.

Хариу
Хариу
7 сар 27, 2020 09:34

Манай хуулийнхан муу ажилладаг нь нууц биш. Ямарч хүн харсан аргагүй юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлтэл ялын дүгнэлт, ялын тогтоолоо гаргаж сураагүй хэвээр. Шоронд хийсэн нь зөв, хийж байгаа аргачл�##� нь жа�##� гоомой харагдаж байгаа нь үнэн.

Зочин
Зочин
7 сар 27, 2020 10:27

сануулаад байх юу байгаан эдэнд хууль үйлчилж байна өөр е.сайд ерөнхийлөгч нь боловсролтой гээд толгойг нь илээд өнгөрөх ёстой байсан юм уу

ХҮН
ХҮН
7 сар 27, 2020 14:54

Зүв зүгээр байсан бол суулгаад шийтгээд, буруутгаад, баримт гаргаж ирэхгүй нь ойлгомжтой. Маш их асууд�##�тай, хуйв�##�дсан, идэж завшсан, хор найруулж бусдыг хохироосон нь үнэн болоод л тэр.

Зочин
Зочин
7 сар 27, 2020 20:23

Эх орны баялгийг гадаадынханд хямдханаар эзэмшүүлэх эрх өгч ард түмэнд ашиггүй гэрээ хэлэлцээр хийж өөрсдөө их хэмжээний мөнгө авч хөрөнгөжсөн бодохоор ял шийтгэл авсан байх. Гэхдээ Энхсайхан, Ж. Эрдэнэбат мөн Баярсайхан нарын хэрэг нэг л б

Зочин
Зочин
7 сар 27, 2020 20:24

Уучлаарай болохоор гэж уншаараы

tumur
tumur
7 сар 28, 2020 09:51

бямбасайхан барууны хөл гар болсон нь илт үнэн шүүдээ,шудрага хүн биш гэдэг ойлгомжтой БОДОЛДОО,рио тинто ковид-г ч тоохгүй өдөр шөнөгүй урагшаа зөөж байна,ерөөсөө цаг �##�дахгүй зөөгөөд л байна,татвараа огт өгөхгүй байна,аргагүй эрхэнд жоохо

tumur
tumur
7 сар 28, 2020 09:55

аргагүй эрхэнд хаяж буй цөвдөл татвараа ч хэл амгүй өгчиж чадахгүй байна,эцсийн эцэст ашиг гэдэг ойлголт огт байхгүй болсон,үргэлжийн мөнхийн �##�дагд�##�тай ажилладаг тайлантай,үнэн хүний үнэргүй,фрийдландын,рио тинтоогийн мөнгө гэж үхсэн хатс

tumur
tumur
7 сар 28, 2020 09:57

фрийдландын,рио тинтогийн мөнгө гэж үсэн хатсанаа байдаг юм МАНАЙ БАЯЛАГИЙГ БАРЬЦААНД ТАВЬЖ ЗЭЭЛ АВСАН Л МӨНГӨ БАЙГАА,дээр нь тэр зээлээ манайд хүү нэмээд зээл болгочихсон-ИЙМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ БАЙХ УУ,тэгээд бас их бүтээн байгуул�##�т гэж

tumur
tumur
7 сар 28, 2020 10:00

их бүтээн байгуул�##�т гэж хуцаад байдаг,энэ чинть газар ухахад хүрз хэрэгтэй шороогоо зөөх тэрэг хэргэтэй шигших орны пүрш хэрэгтэй үүнтэй л адил зэмсэгээ бэлдэж байгаагаа их бүтээн байгуул�##�т гэж хуцаад байдаг,энэ хог нь өөрсдөөс л өөр хэнд

tumur
tumur
7 сар 28, 2020 10:04

энэ их бүтээн байгуул�##�т гэгч нь өөрсдөөс нь өөр хэнд хэрэгтэй юм,дараа нь усгүй цөлд баригдсан,баахан овоолсон шороо,үйлвэрлэлийн хог хаягда, сүйрсэн газар нутаг л үлдэнэ
үүнийг байсан хэмжээнд ойр болгоно

tumur
tumur
7 сар 28, 2020 10:08

ДАХИН СЭРГЭЭЛТЭНД ухаж авсан �##�т зэсийн бүх үнэ мөнгө ч хүрэлцэхгүй,харин ч эсрэгээрээ энэ үхмэл газрын ЭЛС НҮҮЖ МОНГОЛЫН ГОВИЙГ -сахарын цөл болгоно,фрийдланд,рио тинтод бадлий �##�га-ЗӨВшдээ

Зочин
Зочин
7 сар 28, 2020 14:24

Юун улс төрийн хэрэг вэ хулгайч нараа л шүүж ял өгч байхад

Зочин
Зочин
7 сар 28, 2020 15:10

яг голоор нь шийдсэн

Ard olnii husch baisan shiidver garchee.
Ard olnii husch baisan shiidver garchee.
7 сар 29, 2020 00:09

Shuuh zuv ajillaj baina.Ene erchee aldahgui baih heregtei.

Зочин
Зочин
7 сар 30, 2020 14:12

Одоо нөгөө хэлмэгдэж зовсон гээд бгаа нөхдийг суллах уу шүүх буруутай болохоор нь шүүсэн

Зочин
Зочин
8 сар 1, 2020 20:28

Араас нь олон хүн очих ёстой доо 3-5 жил өгөх нь сонин биш шоронд очоод тарв�##�заж байгаад л 100 жил гээд өршөөгдөөд гараад ирнэ Тэрийгээ шүүгдэж байгаа нь ч шүүж байгаана ч мэдэцгээж байгаа Хамгийн нол нь хөрөнгийг нь хурааж улсыг хохиролгү

Зочин
Зочин
8 сар 9, 2020 18:52

Гүйээ тэр Элбэгдоржийн боол өөрийн толгойгүй утсан хүүхэлдэй эргүү м�##� Г Эрдэнэбатыг мэдлэг боловсролтой зарчимтай з�##�уу үеийн төлөөлөл гэчихжээ яг үнэндээ хүн хог шүү дээ хүний үнэргүй адгийн шаар шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button