Д.Загджавын томилгоог буцаах уу
Өнгөрөгч долоо хоногт шинэхэн Засгийн газар хуралдаж, ШШГЕГ-ын даргаар Д.Загджавыг томилсон билээ. МАН засаг барих бүрд яаж ийгээд төрийн өндөр албан тушаалд томилогдчихдог, Монголын төрд мөнхийн татаастай Д.Загджавын эл томилгоон дээр хэвлэлүүд дуугүй өнгөрөөгүй.
Үүний өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдын алба хашиж байсан түүнийг ийн ШШГЕГ-ын даргаар томилсон нь хуулиараа шууд генералын мөрдөс зүүлгэх нөхцөл болсон. Энэ бол цэргийн дээд цол. Харин эрхэм Д.Загджавын намтрыг сөхөж үзвэл 1985 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг төгсөөд 1987 онд хүртэл Дорноговь аймагт хоёр жил цагдаагаар ажилласнаас өөр зүйл харагддаггүй.
Зарим хүний цэргийн албанд 20, 30 жил ажиллаад ч олж авч чаддаггүй генерал цолыг амархан хүртчихэж байгаа шигээ тэр нам даган гэлдэрсээр үргэлж албан тушаал авдаг. Энэ нь урт хугацааны туршид олны нүдэн дээр ил явагдсаар ирсэн тул учрыг нь гадарладаггүй хүн цөөн.
Тийм ч учраас өнгөрөгч дөрвөн жилд нэр хүндээ өндөрт өсгөсөн МАН-ын нүүрийг Д.Загджавын томилгоо таагүй харагдуулж буй. Энэ өнцөг ч нам дотор хэлэлцэгдэж, түүнийг буцаах уу гэдэг асуудал ч яригдаж буй гэх мэдээлэл бий.
Өнөө өглөө тэр ОХУ, Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдуудын өөрийг нь “магтаж” хэлсэн үгсийг бөөгнүүлж, хэвлэлүүдээр тараалгав. Нэгэнт ил болсон нэр нүүрээ нуух, хаацайлах гэсэн ийм үйлдэл нь түүнийг улам л таагүй дүр зургаар харагдуулах шиг. Бүхнийг санаснаараа хийж, нөхцөл байдлыг гартаа оруулж чадна гэж тэр ихэд итгэсэн нэгэн бололтой.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Загджав нөхөрт монголын төр өртэй юм уу чадалтай боловсролтой залуус зөндөө л байна цаана чинь энэ нөхөр насы хишгээ хүртээд л хэвтэж байвал барав
зөв зөв зайлуулах хэрэгтэй. Энэ новшоор төр дутав гэж
ЭНИЙГ ЗАЙЛУУЛАА УДАХГҮЙ СОНГУУЛЬ БОЛНО ШҮҮ
Жинхэнэ мужик да уг нь, манай нүүрс тээврийн машинуудыг Хятадын талаас хүлээж авахгүй байх үед энэ хүний ачаар л байдал нааштай эргэж бсныг мэдэх хүн цөөн, наанаа муугаар харагддаг ч цаагуураа Монголын талд ашигтай олон ажил хийсэн хүн шүү
Загджавт Америкийн виз дарагдахааргүй болсон байх.
Ажлыг бол ёстой мундаг хийдэг гэсэн. Хамт ажиллагсад нь зүрхшээж л байгаа байх. Байгаа байдал нь бол хүнд таалагддаггүй, юмтай сумтай ч юм шиг. Ерөнхийлөгч хүлээн авч уулзаад үүрэг даалгавар өгсөн гэхээр гайгүй гар байж магад.
Муруйтай тоглоомоос өөр бодох зүйлгүй нөхөр хулгайчуудтайгаа тоглоод л
арайчдээ хануулыг 8 жил ялагдуулах нөхцлийг бүрдүүлсэн өөрийгөө хаан гэж бодсон долдой шүү
Энэ чинь ёстой хулгайч хан уулын засаг дарга байхдаа бүх газрыг нь хүн гишгэх газаргүй болтол зарсан хүндээ.
Дэслэгчээр нь цолыг нь сэргээ. 3 жил ажиллаж байж ахлах дэслэгч болдог юм. Тэгээд журмаар нь цолыг нь өгөөд яваа.
чадалтай залуус зөндөө л байна! заавал энэ хүн удирдах ёстой юм уу? шууд генерал болох уу тгд?
Төрийн тусгай чиг үүргийн байгууллагыг зүгээр л юман чинээ бодохгүй ийм хүнд хариуцуулах ч гэж дээ. Энэ томилгооноос болж МАН Хүрэлсүхийн ярьдаг засаглах, мерит зарчим энэ тэр новшийн худал жүжиг шиг л санагдсан. Үнэхээр итгэл алдсан .
СБД н 1 хороонд хүүхдийн тоглоомын талбайг нэгэндээ бэлэглэжээ.шудрага ёс яасан.төрийн бизнес байсаар байхнээ
Сая сонгуулийн өмнө нүүрсний таталтыг нэмэгдүүлэх тал дээр Хятадуудтай яриа хэлцэл хийхдэн сүрхий сүйхээ гаргасан байна лээ. Яахав харж л байя
ЗАГДГААИЙН ГАЗАР ГЭДЭГ ШИГ ЗАГДАЖЯВЫН ЗАСАГ ЮМ УУ.ККК
Хүрэлсүх үнэн дүп. Саулeг сайдаар томилсон өөрийгээ нэр хүнд өсөх байлаа
Ene novsh alban tushaalaas buuhgui yumaa
Huuk bas hunee tanih tald muu bn.76 giin hed n ulgen salgan medleg chadvar muu bilee.Odoo Zagdjavaar uo hiih gd bga uom.Nymdorjoo huuli.shuuhiin ajild n taviasai.Zagdjav turd tiim sain ajillaagui.uom bolgond ner zuugeestei l hun.Hereggui sh
Архи, мөрийтэй тоглоомоос өөр чадах зүйлгүй
Загджав, НАХЯаманд ямар ч харьяалалгүй амьтан ш дээ.
Мэргэжлийн сургуулийг нь Оросод ч, Монголд ч сурч төгсчихөөд ажилгүй золгүй байж л байна.
Болиорой. Улс төрийн томилгоогоо!!!
Зайлуул
Хүрэлсүх зайлах цаг нь болжээ
Загджавын томилгоог буцаах нь Хүрэлсүхийн засагт өлзийтэй.Энэ томилгоо энэ засгийг маш муухай харагдуулахын зэрэгцээ ШШГЕГ-г бүрэн дампууруулах нь мэдээж.
Энэ нэг ад зэтгэр яаж ийгээд л нэг албан тушаал олоод авчих юмаа
өөр хэн ч байсан яах бэ
Ene novshiin avilgalchin shunaliin tulam bolsn novsh genethen uhcheesei
Невский киноны Арьсенев л дүрээрээ байнаа гэж
Монголын төрийн өнөөгийн нүүр царай нэг иймэрхүү, албан тушаал авилгал хээл хахууль, хичнээн сая малтай байгаад өлсдөг, хэдэн мянган га газартай байж жижиг тосгонд бүгж түгжирдэг, хичнээн мэдлэг чадвартай байгаад мөнгөгүй л бол ажилгүй
Хэлэх ч үг алга
За даа бараг л төмсөгдүүлсэн байх. Ихл чанга базаж дээ
Түрийний бөөс төрийн толгойд гардаг ийн сонгодог жишиг юу хийх юм сураг ч үгүй явсаар 4н жилээ үднэ
Хамт сурч байсны хувьд, нэг юмыг дуустал зүтгэдэг хүндээ. Уг хүн нь час улаан коммунист л гэсэн үг. За гэвэл ёогүй хийнэ, ажилсаг хүндээ. Амжилт хүсье.
Олон түмэнд нэр нүүргүй хогын шааруудаар яадагын зайлуулаач
Үхсний Сауле наад хүн чинь эр хүн амжилт
Ажилдаа шуурхайлан орж харагдана лээ. Харж л сууя наана дүгнээд юу гэхэв