НИЙГЭМ

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт зөрчвөл ТОРГОНО

Дугаарын хязгаарлалттай холбоотой захирамжийг энэ сарын 14-ний өдөр баталсан. Энэ дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтыг зөрчвөл торгууль ногдуулах юм.

2020 оны наймдугаар сарын 17-ноос бүсчлэлийн тэмдэгүүд бүрэн хийгдэж дууссан тул иргэд, олон нийт дугаарын хязгаарлалтын бүсийн тэмдэгийг анхаарч, хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан анхааруулсан.

Дугаарын хязгаарлалтын эхлэл болсон улаан тэмдэг нь бүсийн эхлэл, хар тэмдэг нь бүсийн төгсгөлийг илэрхийлнэ.

Энэ бүсэд өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл автомашины дугаараар ангилан дараах өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тодруулбал,  

  • Даваа гарагт 1, 6
  • Мягмар гарагт 2, 7
  • Лхагва гарагт 3, 8
  • Пүрэв гарагт 4, 9
  • Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай автомашин дугаарын хязгаарлалтад орно.

Тоймлон хэлбэл хамгийн хойд цэг болох 32-ын тойргоос эхлэн Баянбүрд, 100 айл, Хүнсний 4-р дэлгүүр, Дарь-Эхийн уулзвар, Сансарын аюулгүйн тойрог, зүүн 4 зам, Офицеруудын ордоны тойрог, Чулуун овоо, Дүнжингаравын уулзвар дугаарын хязгаарлалттай бүсэд орж байна. Олимпийн гүүрний урд талын уулзвараас хойд хэсэг дугаарын хязгаарлалттай бүсэд хамаарах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button