УЛС ТӨРЯрилцлага

Ц.Оюунгэрэл: Хотын дарга бус АН-ын дарга болох амбиц надад бий

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй Ардчилсан намын даргын сунгаа болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АРДЧИЛСАН НАМЫГ “СӨНӨЧИХЛӨӨ, СҮЙРЧИХЛЭЭ” ГЭЖ ДҮГНЭЖ БАЙГАА ХҮМҮҮСТ “БҮҮ ЯАР” ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА-

-Ярилцах урилга хүлээж авсанд баярлалаа. Та хэвлэлд нээлттэй хүн юм. Ойрд хаагуур, ямар ажлууд амжуулж яваагаас тань ярилцлагаа эхлүүлье?

-Ойрын үед нэлээдгүй хэдэн ажил амжуулахаар ажиллаж байна. “Жорлонгоо өөрчилье” төслийн санхүүжүүлэгч нартаа улирлын тайлан өгөх ажил дээр төвлөрч байна. Энэхүү төслийн гурван жилийн үйл ажиллагааны үр дүнгийн хэлэлцүүлэг тун удахгүй болно. Үүнд зориулсан нэгтгэлүүдийг хийж байна. Мөн монгол гэрийн үүдний амбаарт зориулсан “showroom” гаргахаар бэлдэж байгаа. Хагас “пассив хаус” буюу дотроо 00, дулаалгатай, агааржуулагчтай, угаадасны системтэй, эрчим хүчний хэмнэлттэй зуухтай байшинг гурван айлд барьж туршилтын хэмжилтүүдээ эхлэх гэж байна даа. Нарны эрчим хүчийг оролцуулсан хуурай жорлонтой ажлын байрны загварыг гаргах гээд хөрөнгө мөнгө босгох ажлаа эхлүүлээд хамтарч ажиллах хүмүүсээ эрж хайж байна.  Товчхондоо бол өвлийн бэлтгэл хийж байна гэх үү дээ. /инээв.сурв/

-Таныг УИХ-д нэр дэвшээсэй гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан. Сонгуулийн өмнө та “Дэнчингийн бохирыг мэдсээр байж 2000, 2008, 2012, 2016 онуудад дөрвөн удаа төлөлцсөн” гэж бичиж байсан. Дэнчингийн мөнгөнөөс болж улстөрөөс хойш суусан гэх ойлголттой яваа минь зөв үү?

-Сонгуулийн тухай одоо ярих нь нэг их ач холбогдолтой биш байх. Тухайн үед хэлэхийг хүссэн бүх зүйлээ нууж хаалгүй хэлж л байсан.

-Өөрийн тань бичсэнчлэн “Бохир дэнчингээр” С.Эрдэнэ дарга Ардчилсан намын бодийг хөтөлчихсөн гэдэгтэй санал нийлэх үү?

-Манай нам ялдагдал хүлээсний дараа удирдлага шинэчлэгдэх шаардлагатай байгаа тухай мэдэгдэл хийсэн. Улмаар намын даргад өөрөө өрсөлдөнө гэдгээ зарласан. Миний араас олон залуучууд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Манай намд үе солигдох маш сонирхолтой мөчлөг ирж байгаа гэх үү дээ. Ардчилсан намыг “алга болчихлоо, сөнөчихлөө, сүйрчихлээ” гэж дүгнэж байгаа хүмүүст “Бүү яар” гэж хэлмээр байна. Энэ намд нөөц, шинэ үе бий. Шинэ үеийг гаргаж ирэх школ бидэнд байсангүй. Институцын байдлаар хэрхэн дараа дараагийнхаа үеийг бэлтгэх ёстой юм бэ гэдэг анхны даваагаа бид давах гэж байна. Энэ даваагаа давахад би гар бие оролцохоор намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн. Ялангуяа орон нутгийн сонгуульд АН-ын цоо шинэ үе, залуучууд нэр дэвших ёстой.

-АРДЧИЛСАН НАМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАЛААСАНД ОРООГҮЙ-

-Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан саяхан олон жижиг намуудтай нийлээд УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар гоморхсон мэдээлэл хийсэн. Уржигдар нийслэлийн Ардчилсан нам МАХН, “ШИНЭН”-тай нийлээд орон нутгийн сонгуульд оролцохоо зарлачихлаа. Танай нам шинэ намуудтай зэрэгцэх хэмжээний бүтцийн жижиг нам болж, лидэргүй, хүний нөөцгүй, тактикгүй болсон гэдгээ харуулаад байх шиг?

-Аливаа юм хоёр талтай. Том нам учраас сонгуульд дангаараа оролцоно гэж биеэ тоож болохгүй. Зуугийн доторх натурал тоо бол зуугийн дотор л үлдэнэ шүү дээ. Ямар ч мундаг нам байгуулаад 100 хувиас илүү гарч тийчгэнэж чадахгүй. Санал хуваах бутархай тоо, хувь болгон Ардчилсан намын амжилтаас уруу татна. Тиймээс санал хуваалтыг багасгана гэдэг чинь өөрөө улстөрийн ажил. Саналын хуваалтыг багасгахын тулд Д.Пүрэвдаваа дарга бусад намуудтай яриа, хэлэлцээр хийж байгаа нь эрүүл үзэгдэл гэж хувьдаа дүгнэж байна. Ардчилсан намыг жижгэрүүлэх үзэгдэл гэж харахгүй байна л даа. Саналын хуваагдал аль болох багасаж, олон суудал авч чадвал тоогоо зөв бодож чадна. Улстөрд олон оронтой, хэдэн арван бутархайтай, олон интегралтай нарийн төвөгтэй тоо боддоггүй. Харин 100 доторх тоо боддог. УИХ-ын сонгуулийн дүнг бүгд харлаа. МАН 30 гаруйхан хувийн саналаар 62 суудал авчихлаа. Үлдсэн 70 хувь нь хэнд өгсөн болоод МАН ийм олон суудал авчхав гэдэг асуудал гарч байгаа юм. Үлдсэн 70 хувийг нь бусад жижиг намууд маш сайн хуваачихсантай л холбоотой байхгүй юу. Одоо орон нутгийн сонгуульд санал хувааж байснаас хаана, ямар нам нь суудлаа баталгаатай олж авах вэ гэдэг нь улстөрийн бодлого болно. Ардчилсан нам жижиг намуудтай нийлээд жижгэрээд байгаа юм шиг харагдаж байгаа боловч цаанаа том тоо бодож буй улстөрийн үйлдэл гэж би хувьдаа бодож байна. Улстөрчийнхөө хувьд маш сайн нүүдэл хийж байна гэж харж байна. Д.Пүрэвдаваа харин маш хожуу нийслэлийн намын даргын ажлыг авлаа.

-Орон нутгийн сонгуульд намдаа итгэх итгэл тань нэлээд өндөр байгаа байх нь ээ?

-Намын гишүүний хувиар нэлээдгүй итгэж, дэмжиж байгаа. Шинэ залуучууд гараад ирвэл дэмжиж ажиллана.

-Танай намыг Ерөнхийлөгчийн халаасанд орчихлоо гэж харах, бичих хэвлэлүүд цөөнгүй байна?

-Манай нам Ерөнхийлөгчийн халаасанд ороогүй. Яалт ч үгүй сонгуулиар нэр дэвшигч нар өөрсдөө санхүүжүүлдэг. Яалт ч үгүй тэд гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцаад халааснаасаа мөнгө төгрөг гаргаж, сонгуульд оролцоно. Энэ утгаараа хэний ч халаасанд ороогүй. Харин ч орон нутгийн сонгуульд нэр дэвших залуучуудад маш их найдвар тавьж байна. Ардчилсан намыг хэн нэгний халаасанд орчихлоо гэж харж байгаа бол “үгүй” гэдгийг нотлох үйл явдлууд гарна. Би намын даргад нэр дэвшиж, өрсөлдөөд “Ардчилсан намд жирийн иргэн, өөрийн үзэл бодлоороо явж байгаа улстөрч амжилтад хүрч болно, ийм зам байдаг, энэ намд эрүүл өрсөлдөөн байдаг” гэдгийг залуучуудад харуулахыг зорьж байна. Ардчилсан нам доторх өрсөлдөөн үгүй болоогүй байгаа нь хэний ч халаасанд ороогүйн илрэл.

-МАШ ОЛОН ХҮНИЙГ ЛИДЕРИЙН ЭГНЭЭНЭЭС ХУУЛИЙН ЗАМААР ХАССАН НЬ АН-ЫГ СЭТГЭЛЗҮЙН ШОКОНД ОРУУЛЖ БАЙНА-

-Ардчилсан нам дахин сэргэж үндэсний хэмжээний том нам болж чадна гэдэгт хэр итгэлтэй байгааг тань асуухыг хүссэн юм. Гэтэл таны ярианы өнгө аясаас хариултаа авчих шиг боллоо?  

-Би итгэлтэй байна. Яагаад гэвэл Ардчилсан нам гучин нас хүрчихлээ. Яг энэ насанд улстөрийн үе солигдох хүнд цаг үе бүх улстөрийн хүчинд тохиодог. Өнөөдрийн шинэхэн намууд 30 нас хүрэхэд ч ийм хүнд үетэй нүүр тулах нь гарцаагүй. Тэгэхээр манай намд үе солигдох хүнд цаг нь өнөөдөр ирчихлээ. МАН гучин нас хүрэхдээ нэг нэгнийгээ айхтар ихээр буудан хороож байж, үе сольсон байдаг.

Харин манай намын үе солигдох энэ цаг мөчид улстөрийн маш олон баривчилгаа явагдаж байгаа нь миний сэтгэлийг өвтгөж байна. Үүнээс арай зөөлнөөр, ямар нэгэн хэлмэгдэлгүйгээр явагдсан бол хүмүүс өнөөдөр надаас чинийх шиг асуулт асуухгүй байсан байх. Маш олон хүмүүсийг лидерийн эгнээнээс хуулийн замаар хасчихлаа. Энэ нь Ардчилсан намыг сэтгэлзүйн хувьд шокийн байдалд оруулж байна. Гэхдээ жам бол жам, үе бол үе, залуучууд бол залуучууд. Дараа үеийн залуучууд гарч ирэх цаг нь болсон. Харин бидний туршлагатай үеийнхэн шинээр гарч ирж буй залуучуудыгаа төлөвшүүлэх юм. Үнэт зүйлийг нь үе дамжуулан хүргэж өгөх нь асар чухал. Энэ чухал ажлыг ойрын гурав дөрвөн жилийн дотор яаралтай хийх ёстой. 2024 онд Ардчилсан намыг хараарай. Тэр үед өнөөгийн Ардчилсан нам өнгөлөг, эрч хүчтэй, үнэт зүйлтэй, суурьтай, шинэ үетэй болчихсон байх ёстой.

-Ардчилсан нам эмэгтэй даргатай болчихвол нэгдүгээрт түүхэн үйл явдал болно. Нөгөө талаар шинэ даргыг маш хүнд ачаа, том сорилт хүлээж байгаа. Товчхондоо ардчиллын хувь заяа ихээхэн шалтгаална. Та мэдээж энэ бүхнийг тооцоолсон л байх, тийм үү?

-Би ямар ч ачааг үүрэх, том сорилтыг хүлээж авахад сэтгэл зүйн хувьд бэлэн байна. Тийм ч учраас нэрээ дэвшүүлсэн. Яагаад нэрээ дэвшүүлсэн юм бэ гэж асуух байх. Түүхэн цаг үед эмэгтэй хүн орж ирмээр байгаа гэхээс илүү Ардчилсан намыг институц болгон ажиллуулахад хувь нэмрээ оруулахыг хүсэж зүтгээд байгаа юм л даа.  Ганц хоёр хүний манлайлал, ганц хоёр хүний зангаргаас илүү институц болж ажиллаасай. Харизматик удирдагч нарын харизм дор манай нам явж ирлээ. Цөөхөн хэдхэн хүний хүчтэй харизм дор 30 гаруй жил явж ирсэн намыг нийт гишүүдийн тогтолцоон дээр явдаг нам болгох хүлээлт бий болчхоод байгаа. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан хүний хувьд энэхүү тогтолцоог нь зөв хийгээд өгчихсөн гэж бодож сууна.  

-Ардчилсан намын дотоод ардчилал алдагдсан гэж яригдаж байгаа. Үүнд ямар бодлого, шинэчлэл хэрэгтэй байгаа гэж бодож байна вэ?

-Яг үнэн. Маш их бодлого, шинэчлэл хэрэгтэй байгаа. Хамгийн наад зах нь гишүүдийн оролцооны асуудал. Ямар асуудалд бүх гишүүд нь оролцох ёстой юм, хэдийд нь санхүүжүүлэгч гишүүд оролцох ёстой юм, татвар төлсөн төлөөгүйгээс үл хамааран ахмад гишүүд хэзээ дуугарах ёстой юм гэхчлэн. Санхүүжилт их хэмжээгээр өгсөн хүнд л намын хаалга нээлттэй, бусад хүмүүст хаалттай тогтолцоогоор олон жил явж ирлээ. Ийм тогтолцоогоор ганц хоёр сонгуулийг аргалж болох ч, хол явахгүй, удаан тэсэхгүй. Олон зуун жил тогтвортой оршин тогтнох иституци болъё гэвэл яалт ч үгүй дүрэмдээ өөрчлөлт оруулж, гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх ёстой. Улстөрийн нам сонгодог утгаараа дотоод сонгууль, дотоод үйл ажиллагаандаа гишүүдээ татвар харгалзахгүйгээр оролцуулдаг байх ёстой. Харин намаа төлөөлөх хүнийг сонгох, томилох ажил дээр санхүүжүүлэгч гишүүдийн эрх давуу байх нь зохимжтой байдаг. Иймэрхүү байдлаар эрх чөлөөний болоод хариуцлагын түвшинг ялгаж, зааглаж өгөх нь чухал. Эрх чөлөөний түвшин болоод дотоод ардчиллын суурийг нь өргөн байлгах зэргээр өөрчлөлтүүд хийх шаардлагатай.

-АН ЭМЭГТЭЙ ДАРГАТАЙ БОЛОХОД БЭЛЭН, ЭМЭГТЭЙ ХҮН ХЭРЭГГҮЙ ГЭЖ ЭСЭРГҮҮЦСЭН НЭГ Ч ХҮН АЛГА-

-Ардчилсан намын сунгаанд танаас өөр ямар хүмүүс өрсөлдөх сурагтай байна вэ?

-Дотоод сонгуулийн хороонд нэрээ өгсөн 11 хүн байгаа гэж сонссон шүү. Эмэгтэйчүүдээс би л байгаа юм билээ. Сунгаа хэлбэрээр явагдах уу, их хурлаар сонгох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ямар ч хэлбэрээр зарлагдсан оролцоно гэж бодож байна.

-Эмэгтэй даргатай болоход хэр бэлэн байгаа бол?

-Ер нь бэлэн байгаа шүү. /инээв.сурв/ “Эмэгтэй хүн нэр дэвшчихлээ, эмэгтэй хүн хэрэггүй” гэж эсэргүүцсэн нэг ч хүн алга. Харин эсрэгээрээ “Эмэгтэй хүн нэр дэвших хэрэгтэй, цаг нь болчихжээ” гэж бичиж буй хүн маш олон байна.

-Та “жорлонгоо өөрчилье” төсөл хэрэгжүүлж эхэлснээсээ хойш улстөрөөс нилээдгүй хөндийрсөн байх. “Энэ нам болохоо байлаа” гэсэн зовнил магадгүй таныг намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлэхэд хүргэв үү?

-“Жорлонгоо өөрчилье” төсөл дээр ажилласнаасаа хойш олон хүний оролцоотойгоор институцийн өөрчлөлт хэлбэрээр томоохон өөрчлөлт гардаг гэдгийг харлаа. Энэ ажлыг хийхдээ олсон туршлагаа намын дотоод ардчиллыг өөрчлөхөд ашиглая гэсэн итгэлтэй болчхоод сууж байна. Нөгөө талаар өөрийн чинь хэлснийг бодсон нь үнэн. Надаас илүү мундаг гэж бодож байсан маш олон хүн намын дотоод ажилд оролцох боломжгүй болчихлоо л доо. Шинэ үеэ гаргаж ирэхийн тулд өмнөх үеийнхний туршлага зайлшгүй хэрэгтэй. Үе солигдох түүхэн мөчид намдаа тусалъя л гэж бодсон. Түүнээс биш өөртөө болон өөрийнхөө танил тал, найз нөхөд, гэр бүлдээ албан тушаал авч өгөхийн төлөө биш юм. Залуу үед хаалгыг нь яаж илүү томоор онгойлгож өгөх вэ гэдэг зорилгоор л орж байна.

-ХОТЫН ДАРГЫН СУНГААНД ОРОЛЦОХГҮЙ, ТӨРИЙН АЛБАН ТУШААЛД ОЧИХ СОНИРХОЛ АЛГА-

-Хотын захирагчийн сунгаанд Ардчилсан намаас таныг, харин МАН-аас НМХ-ын дарга Л.Эрдэнэчулууныг нэр дэвшиж байгаа гэх шуум дэгдээд байгаа юм л даа. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл юм бэ?

-Таамаг төдий мэдээ. Хотын даргын сунгаанд нэр дэвших талаар ярьсан хэлсэн, бодсон зүйл алга. Хотын дарга болох сонирхлыг хэнд ч илэрхийлээгүй. /инээв.сурв/ Харин Ардчилсан намын даргад өрсөлдье, болъё гэдэг ганцхан амбиц л бий. Нилээн их бодол шингээж байж энэ амбицаа гаргасан. Түүнээс биш ямар нэгэн төрийн албан тушаалд очих сонирхол байхгүй.

-Улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Одоогийн энэ нөхцөлд сайн улстөрч эмэгтэйг нэрлэ гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-С.Одонтуяаг нэрлэнэ. Яс, чанар сайтай. Улстөр дэхь эмэгтэйчүүдийн манлайллыг харуулаад явж байна. Мөн Д.Сарангэрэл гишүүнийг нэрлэнэ. Эмэгтэй хүн парламентад сонгогдоно, Засгийн газарт ажиллана, иргэдийн хуралд орж ирнэ гэдэг нь маш сайн үзүүлэлт.

-Шинэ парламент дахь эмэгтэй гишүүд хэр ажил хэрэгч санагдав?

-Ер нь дажгүй шүү. Эмэгтэй гишүүд бүлэг байгуулчихлаа. Үүнийг маш сайн үзүүлэлт гэж дүгнэж байна.

-Нийгмийн ямар сэдвийг олж харж, барьж авч ажиллаасай гэж хүсч байна вэ?

-Зардал, хөрөнгө оруулалт багатайгаар хийчих ажлуудыг олж хараасай.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Баярлалаа. Орон нутаг даяар сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүмүүст битгий шантраарай гэж хэлмээр байна. УИХ-сонгуулийн дүнд битгий сэтгэлээр уна. Ардчилал бол мөнхийн процесс. Энэ процесс сонгууль бүрээр бэхжиж, нэг алхам урагшилж байдаг. Тэгэхээр Ардчиллыг нэг алхам урагшлуулахад та бүхний оролцоо чухал. Мөн орон нутгийн сонгууль бол өөр тоглоом. Багаараа хүчтэй оролцоорой гэж уриалмаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 4, 2020 10:05

Улсын компанудыг буцааж өгсөн цагт лтанай нам яг энэ нэрээрээ нэг сэхэж магадгүй ! Дээдсүүд нь том идэж ууж доодсоо будаа болгосон. Карьер хийх нөхцөлгүй болгосон !

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
9 сар 5, 2020 14:34
Reply to  Зочин

Оюунгэрэл ч АН-н дарга болж байхаар хотын дарга болчихвол юм хийж чадах байх шүү. Ажилсаг, шударга эмэгтэй шүү дээ. Ямар ч байсан гэр хара�##�лын энэ аймшигт 00-н асуудлыг бага ч гэсэн шийдэж чадна. Яахаараа эмэгтэй хүн хархаараа хэлэх муу үгээ олж яддаг байнаа. Хүнтэй сууж, с�##�ж болдоггүй юмуу. УИХ-н гишүүд бараг бүгдээрээ з�##�уу эхнэр авч, аваагүй нь нууц хүүхнүүд тэжээж байгаа шүү дээ. Орон нутгийн сонгуульд дан эмэгтэйчүүдийг дэмжиж гаргацгаая л даа. Ядахдаа үр хүүхдээ хаяад явчихгүй хүмүүс шүү.

Zochin
Zochin
9 сар 4, 2020 14:31
Reply to  Зочин

Мисс Б.ТЭМYYЛЭНтэй Идэр-ОД нь заваардаг ганц бие дагуул охинтой �########�

Зочин
Зочин
9 сар 4, 2020 10:43

Энэ авгай тоо мэдэдгүй бололтой. Эсвэл Элбэгээ хүзүүгийн жинхэнэ хүүхэлдэй, түүнтэй адил худлаа бурж байна. Өрсөлдөгч МАН УИХ-ын сонгуулиар 45,6 хувийн сан�##� авсан ш дээ. Энэ Авгай 30 гэж хуцаж байна. Ингээд юм мэдэхгүйгээ илэрхийлэхээр яаж дарга болох вэ дээ. Амьтны шившиг.

Zochin
Zochin
9 сар 4, 2020 14:28
Reply to  Зочин

Elbegeegiinh geheer bas Miegiin 60terbumiin gerchilsen gedeg sht. Odoo zugeer bolichih heregtei yu ch hiigeegui hiisen ajil ch gui

Жамбалсүрэн
Жамбалсүрэн
9 сар 4, 2020 14:07
Reply to  Зочин

Зочин нэртэй

Зочин
Зочин
9 сар 4, 2020 12:12
Reply to  Зочин

Зориуд тэгж байгаамаа. МАН 30 хүрэхдээ баахан хүнээ �##�ж хядсан л гэнэ. Тэгэхээр 1950, 51 он болж таарах гээд байна. Тэр үед тэгж �##�лага хядлага болсныг мэдэхгүйм.

Хариулт
Хариулт
9 сар 4, 2020 13:53
Reply to  Зочин

Энэ сэтгэгдэл бичсэн нөхөр түүхээ мэддэггүй юм байна.1930-1940 оны хооронд багаар бодоход 36000 иргэнээ хэлмэгдүүлж ард түмэндээ геноцид явуулсан байдаг юм.Өмч хөрөнгөний.үг хэлэх ,сонгох сонгогдох эрхгүй.үг дуугүй байж байгаад л хядуулсан

Zochin
Zochin
9 сар 4, 2020 11:34

Mundaga chadaltai emegtei demjdege yriad baigaa asuudal ne zuvhun unuu margaahsiin songyyliin 4 jiliin bish asuudlyyd baidaga Namiin darga hiih potentsial bii

Зочин
Зочин
9 сар 4, 2020 11:36

Энэ хүнийг Лу.Болд дагуулж гишүүн болгож байлаа. Шудрага лидерүүдээ хөөгөөд нөгөөдүүл нь нам байгуулхад АН уначиж байгаам тэд өөрсдийгөө том нам гэж боддог бололтой том бодлоготой жижиг бодлоготой гэж хуваагдах болхоос мөнгөтэй гэдгээр хуваадаг үзэл явцгүй болсныг харж л баймаар яс юман дээрээ ХҮН намын ард АН лидерүүд байгааг л олж харахгүй байгаа нам шүү дээ АН энэ удаа МАХН ШИНЭН нараар л авруулж байгаа унаж яваа онгоц өөр юу ч биш иймэрхүү гар хөлийн үзүүр авгайчуулаа холдуул лидергүй болсон гэдгээ хүлээн зөвшөөр, ямар сайндаа Пүрэвдавааг тавихав дээ

Зочин
Зочин
9 сар 4, 2020 12:49

овоо холыг харсан байна нам нь УИХ - д олонхи болж чадв�##� ерөнхий сайд

Зочин
Зочин
9 сар 4, 2020 12:49

Хариин хүнтэй нөхцсөн бол долоон уулын цаагуур д�##�д ор.
Юүн намын дарга.

Зочин
Зочин
9 сар 5, 2020 02:20
Reply to  Зочин

Hujaa bish bol bolj l bn shdee! Ataarhahaa boli. Emegtei daega said nar sanhiig mash sain barij hemnelttei ajillana. Setgel n ehiinh shdee. Thr Mongold yaltchgui emegtei udirdlaga bh heregtei. Germanii kanzler emegtei hun mash mundag udirddag. Manaih ch gsn iim hunii erhiig deedelsen bolowsrol medlegtei said,erunhiilugchtei bhd yagaad bolohgui gj??

Lol
Lol
9 сар 4, 2020 12:50

Зайлаарай манай монголоос

зочин
зочин
9 сар 4, 2020 12:59

ЭНэ улс оронд болж бүтэж байгаа ажил, бүтээн байгуул�##�т , бүхнийг харлуулж саад болж байдаг маанауудыг дэмжих боломжгүй.

Zochin
Zochin
9 сар 4, 2020 13:37

Uneheer taarsan nertei tusliig udirddag hun bna shuu. "Jorlongoo uurchilsun" yum chin "ANaa uurchluh" yuhen baihav. Object n tustei yum chin. Kkk

Zochin
Zochin
9 сар 4, 2020 14:25

Za boliooo eniig APUgiinhan yu yagaad baidag biluu?

Zochin
Zochin
9 сар 4, 2020 14:32
Reply to  Zochin

Г Мисс Б.ТЭМYYЛЭНтэй Идэр-ОД нь заваардаг ганц бие дагуул охинтой �########�. Дагавар охинтой дагуултай ажилгуй бэртэй болждээ

Про
Про
9 сар 4, 2020 14:33

ТА ДАРГА БОЛЛОО ГЭЭД ЮУГ Ч ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ .ДАХИАД 30ЖИЛИЙН ДАРАА Л ХҮМҮЗС АРДЧИЛСАН НАМЫГ САНГАЛЗАЖ МАГАДГҮЙ ЮМ . ЭНЭ ДЭГЛЭМ НЭГЭНТ АРГАА ОЛЧИХ ШИГ БОЛЛОО.ЦААШДАА САЛХИТ ШИГ ОРДУУДЫГ ТӨРД ХАТУУ ХЯНАЛТЫН ДОР АЖИЛЛУУЛЖ АШИГИЙГ НЬ АРДУУДАД ХУВААГААД ЯВНА ХЭН Ч ТӨРД ЮМ ХЭЛЭХГҮЙ.ХООСОН АРДЧИЛАЛААС БАЯН КОМИУНИЗМ ДЭЭР ГЭДЭГИЙГ ДЭЛХИЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧИХСӨН ХОЙНО.

Зочин
Зочин
9 сар 4, 2020 15:21

Гадаад нөхөргүй байсан бол ч гарцаагүй дарга болно доо

Уншигч
Уншигч
9 сар 7, 2020 14:29
Reply to  Зочин

Гадаад нөхөр нь улс орноо харьд өгөхөөс буцахгүй монголоос илүү байв�##� яахав?

Haha
Haha
9 сар 4, 2020 15:22

Eronhiilogchiin halaasand bish Elbegdorjiin halaasand baigaa shuudee!

Зочин
Зочин
9 сар 4, 2020 15:22

Дарга болох ч тийм ч амар зүйл биш шүү! Болох ч яахав энэ том айлыг авч явна гэдэг асууд�##� шүү!

Зочин
Зочин
9 сар 4, 2020 15:29

Mangold gadnii beruud l huchtei ambitstai baih yum...

Дэнсээ
Дэнсээ
9 сар 4, 2020 19:38
Reply to  Зочин

Яагаад гэвэл монгол эрчүүд эхнэрээ сайн сайхан амбицтай байхыг хүлээн зөвшөөрдөггүй байхгүй юу.
Эхнэрээ өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл зорилготой байв�##� өмдөндөө шээс �##�дана шүү дээ. Хүүхдүүдийг нь цувуулаад цуйванг нь хийгээд арчаагаа �##�даад тарг�##�аад ааш нь эвдрээд гэртээ сууж байгаасай л гэж боддог байх.

Зочин
Зочин
9 сар 4, 2020 15:40

За яршгаа тэр тагжгараар яадгийн тавын бидоны таг шиг юмыг хэн тоох вэ дээ

Зочин
Зочин
9 сар 4, 2020 15:40

АН сөнөх тавьлантай. Учир нь ТЭГЖ БАЙЖ МОНГОЛ ХӨГЖИНӨ. үгүй бол хулгай луйвар хуульгүй анархи байд�##� МОНГОЛЫГ СӨНӨӨНӨ

Зочин
Зочин
9 сар 4, 2020 15:41

Z##la ene abgai bas Pvberdabaa adil ali dvvreg horoog samraj hayh gej bga yg ugtaa bol nohor dagal gadaaiin irgenshil dabhar bga abgai shvv dee

Зочин
Зочин
9 сар 4, 2020 15:41

Одоо болсоон. Засч сайжруулах өөрчлөх боломж их байсан шүү. Одоо чимээгүй амьдраад яваач ээ..

Зочин
Зочин
9 сар 4, 2020 15:42

хамгийн их амбиц, боломжтой эмэгтэй шүү. 5 жил с�##�бар бүрт сайн суд�##�ж ажиллахад хотын дарга , ерөнхий сайд ч хийж чадах л байх. Шударга, зарчимч, үнэнч, хөдөлмөрч. Эх орноо , ард олноо гэсэн сэтгэл дүүрэн байгаа гэж боддог.

Зочин
Зочин
9 сар 4, 2020 15:42

Oyungerel AN iig ankhnaas ni zuv zuitei avch yavikhiin tuld odoo kheleed bgaagaa khiikh ni yasiim . . . Kkk

зочин
зочин
9 сар 4, 2020 15:58

Болох болохгүйг Батзандангаас асуу. Болохгүй л гэнэ дээ

Зочин
Зочин
9 сар 4, 2020 16:52

taniig demjij baharhaj ywdagaa.

Ган
Ган
9 сар 4, 2020 19:40

Оюунгэрэл мундаг боловсролтой, �##�ь ч сэдвээр өргөн хүрээний мэдлэгтэй мундаг эмэгтэй. Ямар ч байсан эрдэнэ, батзандан мэтээс л илүү дарга хийх байх.

gulia
gulia
9 сар 4, 2020 22:45

Huurhun l ohin bailaa . odoo ch olon jorlontoi hutgaldaad bolijee .

Зочин
Зочин
9 сар 5, 2020 19:06

Oyungerel bolovsrol saitai ch hun udirdah avyasgui

Баатар
Баатар
9 сар 6, 2020 09:16

Сайн хүний үр, сүүт гүүний унага гэдэг шиг эднийхэн удмаараа хөдөлмөрч, шулуун шударга, ил тод үгтэй сайхан хүмүүс байдаг юм, эгч нь бараг 1 насны л зөрөөтэй байх Хөвсгөл аймагт Усны сав газрын захиргааны дарга хийдэг, маш уха�##�аг, ажиллагсаддаа хүнлэг, хүндэтгэлтэй мөн зарчимч шаардлагтай ханддаг эмэгтэй байдаг юм. Оюунгэрэл бол монголд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч , мөн улс төрч том сэхээтний нэг мөн, ийм хүмүүсээс хэзээ ч муу юм гардаггүй болно.

Ghj
Ghj
9 сар 7, 2020 14:41

Medrel huuhen tenegt

mgl chuud
mgl chuud
9 сар 7, 2020 15:11

AN nertei anarhistuud d ene avgai s arai deer hvn bhgvi bololtoi vneheer budaa bolson gedeg n vnen yum bnaa f k gej

mgl chuud
mgl chuud
9 сар 7, 2020 15:11

AN nertei anarhistuud d ene avgai s arai deer hvn bhgvi bololtoi vneheer budaa bolson gedeg n vnen yum bnaa

Ganaa
Ganaa
9 сар 8, 2020 21:47

Gadaad nohoroo halamjilaa avgai mini buu seruun zuudel

Жудаг
Жудаг
5 сар 3, 2021 15:58

Гадаад өвгөнтэй, тэр нь Монгол улсад дээрэлхүү... цааш нь бичих үү? яах уу?

Холбоотой мэдээ

Back to top button