Д.Нямхүү: Амиа авруулж Монголоос явчхаад Анх-Отгон тийм зүйл ярихгүй
Монгол Улсад илэрсэн коронавирусийн анхны тохиолдлын эзэн болох Франц улсын иргэнийг ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчлэн, эдгээгээд өнгөрсөн тавдугаар сарын 2-нд нутаг руу нь буцаасан.
Тухайн үед ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмч Анх-Отгоныг өөрийн биеэр үдэж өгснөө Эрүүл мэндийн яамны хурлын үеэр: “Франц улсын иргэн өнөөдөр өглөө нутаг руугаа явлаа. Би өөрөө гаргаж өгсөн. Чинбаяр ахлагчтай хамт олонд талархал илэрхийлсэн. Та бүхний ачаар эрүүл саруул боллоо. Маш их баярлалаа. Монгол Улсаас вирусгүй болоод буцаж байгааг баталгаажуулаад ХӨСҮТ-ийн захиралтай бээлийгээ тайлаад гар барилаа, маскаа тайлаад тэврэлдлээ” гэсэн удаатай.
-Э.ЦЭРЭНДОЛГОР: АНХ-ОТГОН ФРАНЦАД ОЧООД ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД СӨРӨГ БИЕТ ИЛРЭЭГҮЙ ГЭВ ҮҮ-

Гэтэл “Цэнхэр үст” гэх нэрээрээ олноо танигдсан Э.Цэрэндолгор сошиал хуудастаа Францын иргэнийн коронавирусийн халдвар аваагүй, улмаар нутагтаа очоод шинжилгээ өгөхөд сөрөг биет гараагүй тул Монголын Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгч байгаа гэх утга бүхий мэдээлэл нийтэлсэн юм.
Энэ тухай тэрбээр “Ковид, гадаадад гацсан Монголчууд, хандивын мөнгийг хуваасан төрийн албан тушаалтнууд гэх мэт сэдвээр хэсэг нөхөдтэйгөө ярьж суутал нөгөө Анх-Отгон чинь Францдаа очоод шинжилгээ хийлгэсэн нь сөрөг биет (ковид тусаагүй) гараагүй. Тэгээд Монголын Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгч байгаа гэх яриа сонслоо. Би анх удаа сонссон болохоор ихэд сонирхож бас гайхав. Тэр Францын онлайн хаягийг мэдэх хүн байвал тус болоорой. Би ярилцлага хийж өөрийнх нь амнаас сонсъё. Энэ мэдээ үнэн бол Ковид сонгуулийн дэглэмийн том шоу жүжиг байсан нь дэлгэгдэнэ. Бас өвчтэй гэж оношлогдсон улс өвдөөгүй байсан тухай сонсов. Мөн эдгэрээд гарсан хүмүүсийг хэвлэл мэдээлэлд яриа өгүүлэхгүй байх хатуу гэрээнд гарын үсэг зуруулсан гэх” хэмээн нийтэлсэн нь олон хүнийг эргэлзүүлээд буй.
Иймээс бид энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахыг зорилоо.
Д.НЯМХҮҮ: АНХ-ОТГОНООС ӨДӨР БҮР ШИНЖИЛГЭЭ АВСАН, ТИЙМ БАЙХ УЧИРГҮЙ

Хамгийн түрүүнд бид ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодруулахад: “ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчлэгдэхдээ өдөр бүр шинжилгээ өгч, эмчилгээнийхээ үр дүнг хянуулж байсан хүн юу гэж тийм юм байх вэ. Наад асуудал чинь удахгүй тодорхой болно. Ямар ч тийм зүйл байхгүй. Амиа авруулж Монголоос явчхаад эх орондоо очоод үгүйсгэдэг ямар хүн байдаг юм. Тэр ч бүү хэл “Манай улсад маш олон хүн коронавирусээр нас барсан. Монголд ирээгүй бол яах ч байсан юм” гэж хэлж байсан хүн тийм зүйл хийхгүй” гэсэн хариултыг өглөө.
ГХЯ: ФРАНЦ УЛС МАНАЙД ЭНЭ ТАЛААР МЭДЭГДЭЭГҮЙ

Мөн энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад: “Бидэнд Франц иргэнтэй холбоотой мэдээлэл ирээгүй. Хэрэв үнэхээр шүүх дээрээ тулсан бол мэдэгдэнэ. Гэвч иргэнтэй холбоотой гомдол, асуудал гараагүй” хэмээлээ.
Ц.ЧИНБАЯР: ТИЙМ ЗҮЙЛ БАЙХГҮЙ

Тухайн үед Анх-Отгоныг гардаж эмчилгээ хийсэн Ц.Чинбаяр эмчтэй холбогдож асуухад, “Бид өдөр бүр эмчилгээг нь хянан, шинжилгээ хийн эдгээгээд явуулсан. Тийм байх учиргүй” гэх хариултыг өгөв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонирхолтой сэдэв байна. Гэвч Монгол улсын онош Гадаадын эмнэлгийн оноштой зөрдөг нь үнэн. Монголд элэгний вирустэй гэж тогтоогдсон хүмүүс гадаадад очоод 2-3 удаа х�##�двар аваагүй гэсэн хариу авсан гэж олон хүн сэтгэгдлээр бичиж байсан.
Надаас европын лабораторын хариунд итгэх үү монголынход итгэх үү гэвэл 2 өөр хариу байв�##� би шууд европынход нь итгэнэ !
Ter xun gadyyr baij ooon xuntei yylzsan baixad xumuus er ubduugui,virus tarxaagui baigaa ni l ix sonin setgegdel turuud baigaa yum daa, gadaad bol shyyd tarxaad baidag, manaid tarxaagui kkk....
М�##� минь наад устай тархиа ажиллуул!! Монгол хүмүүс эр орондоо байгаа нь тусахгүй байгаа биз дээ? Эргүү дагз минь! Юм мэдэхгүй байж сошлоор бас элийрэх дуртай.
цэнхэр үст ч бас үлээнэ шдээ. тэрийг нь дагаад намирчихдаг боловсрол нимгэн ажилгүй хэл амаа билүүдсэн хов живээр хоног өнгөрөөсөн турсагнууд сэвчихнээ бас.
Цэнхэр үстийн ээлжит шоу.хэрүүл маргаан хийхгүй болохоор уйдсан биз дээ.ганц хоолоо олж идэж кайф авдаг зүйл нь.
Tsenher ust hudlaa shuu
Б�##�ай авгай шааж л байхгүй юү.
Tsenher ust Tseren uur sedev alga uu? Arai ch dee
Henees sonsson ter chiny l eh survalj n bn shde Er n ymar ih zavtai ymar ih tsuurdag ym be ta miny Er n yu yritsgaaj yu bicheed bgaagaa ydaj neg udaa uhaj bdson uu Henees ene buhniig sonsoo ve gdg t l gol n bn shde Delhii
niitiig hamarsan ayult tahlaar show degleh hun bhu Ugui neeree araich dee
Tsenger ust ch geh shig neg awgai amitan hvnii hoorond hor nairuulaal urgelj heruul hiilgeed baidag yasam muuhai emgen bee. Hervvliin buzar bolson tserendolgor emee boliooo chamtai chamgvi bolno.
За тэр Дэлгэрсайханы тухай яьдаг нь үнэн л байсан. Авилгын зуучлагч гээд гадаадын хэвлэл биччихсэн байсан ! Авилг�##� зуучлуулж авсан хүн нь одоо шоронд байгаа нь үнэн !
Нэртэигээр нь. Ниислэлиин хүндэт иргэн чболгочихоо
Цэнхэр үст уйдаад солиорч байхгүй юу,тэрсэлддэг хүү бэр 2 оосоо уйдаа биз
Ynen bol nydnii bulai onigoo,odoo ch mongolchuudaa buruu onoshilj bizness xiij baigaag xen medexiin ????
Ш�##�гах л хэрэгтэй асууд�##�ыг заав�##� нчгт�##�ах хэрэгтэй.Одоо өвдөж бгаа өвдөад эдгэсэн.Турк оросууд ч бгаа бүгд ш�##�гаж нягт�##�.дараа нь дүгнэлтээ гарга.
ur huuhedteigee shuuhdeltsdeg hun yaj ch magdgui
Худлаа мэдээлэл байхаа тэр Франц үхэх шахаа биз дэ ямар азаар Монголд байсын тэгээгүй бол францдаа байсан бол яах ч байсын тэнд өчнөөн хүмүүс х�##�двар аваад зарим нь өнгөрсөн гэж биз дэ
Ene tsenher ust tseren gej huuhen odo bolioc ym bolgon dr sensatslaj bn virusin esreg udur shunu noir hoolgui asar ih ersdel uurc zutgesen emnelegiin ajilchidaa yaj ingj uramiin hugalj chdj bna