Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: “Цахим гаваар авилгын гэмт хэрэгтнүүд ял завших уу” сэдвээр мэдээлнэ

Улаанбаатар. Есдүгээр сарын 23-нд болох үйл явдлын тойм:

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд “Монголын философичдын өв” номын нээлт болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Төрийн аудитын зөвлөмжийн биелэлтэд мониторинг хийж буй “Үнэн хатамж” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Монгол Улсын Филармонийн байранд тус филармонийн үзвэрийн 49 дэх жилийн нээлт, Баян Монгол чуулгын “Ганган Дагшаа” тоглолтын талаар мэдээлнэ. Утас: 99196623

12.30 цагт Улсын дээд шүүхийн гадна талбайд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс “Цахим гав хэрэгжсэнээр авилга албан тушаалын гэмт хэрэгтнүүд ял завших магадлалтай юу” сэдвээр мэдээлнэ.

14.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг зохион байгуулна.

15.00 цагт Монголын Үндэсний музейд “Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэнгийн нээлт болно.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button