Нийгмийн

"Европын холбоо Монгол Улсыг татварын асуудлаар хамтран ажилладаггүй орны жагсаалтаас гаргалаа”

ГХЯ-наас Монгол улс Европын холбооны жагсаалтаас гарсан талаар мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны гэрээ эрхзүйн газрын зөвлөх Б.Мандахбилэг  "Европын холбоо өнгөрсөн шөнө Монгол Улсыг татварын асуудлаар хамтран ажилладаггүй  орны жагсаалтаас гаргалаа. Европын холбоонд хоёр жагсаалт байгаа бөгөөд бид татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас гарлаа. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудлтай холбоотой “ФАТФ” саарал жагсаалт бий. Энэ жагсаалтаас бол хараахан гараагүй байна. Гэхдээ энэ жагсаалтаас гарахад өчигдрийн шийдвэр шууд бусаар эерэг нөлөө үзүүлнэ” гэсэн юм.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button