Нийгмийн
Өнгөрсөн шөнө 28 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

Хүйтний эрч чангарч айлууд гэрээ галлах болсонтой холбоотойгоор эрүүл мэндийн байгууллага болон цагдаагийн байгууллагад иргэд угаартсан дуудлага ихээхэн бүртгэгдэх болжээ.
Тодруулбал, өнгөрөгч шөнө /2020.10.08/ есөн өрхийн 28 хүн угаартаж 17 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 16 нь бага насны хүүхэд бол 12 нь насанд хүрсэн хүмүүс аж. Хөнгөн зэргийн хордлоготой иргэдэд зөвлөгөө өгч гэрт нь үлдээсэн бол, зарим хүмүүст хордлого тайлах эмчилгээ хийхээр эмнэлэгт хэвтүүлжээ.
Иймд иргэд галлагааг зориулалтын дагуу хийж, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.