ТОЙМ: Эцэст нь дүгнэхэд орон нутгийн сонгуулиар Ерөнхийлөгч л “САЙН АЖИЛЛАЛАА”

“ОЙВОРГОН” СОНГУУЛЬ
Орон нутгийн сонгуулийн санал хураалт өчигдөр /2020.10.15/ жинхэнэ утгаараа дуулиантай өрнөж, УИХ-д нэр дэвшигчдээс ч давсан өрсөлдөөн эл өдөр болдгийг харуулав. Нийслэлд хаа сайгүй мөнгө тараасан бичлэг цацагдаж, нэр дэвшигч нь маск зүүчихсэн санал хураах байранд явж байсан тохиолдол хүртэл гарав. Бүр нэг эмэгтэй дөрвөн цаг машинаа дотроос нь түгжиж байгаад, цагдаа нарын нүдэн дээр баахан цаас идсэн гэх. Орон нутагт харамсалтай тохиолдлоор хүний амь эрсэдлээ.
Ийм ойворгон сонгуулийн байдлыг ерөнхийд нь дүгнэж хэлвэл хүн чанар, жудаг ёс, зарчим улам алдагдаж, эрээ цээргүй, их шуналтай баахан улсын улайрсан өрсөлдөөн болж өнгөрөв. Орон нутгийн сонгуулийн дуулианы дэргэд УИХ-д нэр дэвшигчид харин ч даруухан өрсөлддөг ажээ. Өчигдөр бүхэлдээ донсолсон, олон нийтийг үймүүлсэн шинжтэй болж өнгөрсөн нь нэр дэвшигчдийн ерөнхий төлөвшил асуудалтай байгааг харуулаад амжлаа.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НӨЛӨӨ: ДӨРӨВХӨН САРЫН ДОТОР АН РУУ ЭРГЭСЭН АРД ТҮМЭН
УИХ-ын сонгуулийн үнэмлэхүй ялагдлаараа АН улстөрийн хүрээний хоёр тоглогчийн нэг биш, ХҮН, МАХН-тай зэрэгцэх бүтцийн жижиг нам болтол буурснаа харуулсан. Сонгуулийн дараа Ерөнхийлөгч АН-ыг үндсэндээ албан бусаар халаасалж, өөрийн хүмүүсээрээ дүүргэсэн. Чухамдаа бусад намуудтай эвсэх санаа хүртэл түүнээс л гарсан билээ. Тэр нь зөвдөж, АН нийт 10 аймаг, Нийслэлийн гурван дүүрэгт сайн давхив.
Энэ бол АН-ын хувьд жинхэнэ үнэмлэхүй ялалт. Хэрвээ Ерөнхийлөгч АН-ыг авралдаа багтааж хайрлаагүй бол, СЕХ-нд П.Дэлгэрнаранг аваачаагүй бол нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэх. АН өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд яах аргагүй Ерөнхийлөгчийн нөлөөгөөр өндийж, ард түмний ардчилалд хайртай зүрхийг сэрээж чадлаа. Нөгөө талд маш богино хугацаанд нэр хүнд нь шалтай тэгширч мэдэхээр байгааг МАН-д энэ удаагийн сонгууль зүй ёсоор харуулав.
ХАРЬЦАНГУЙ: АЛТАЙЧУУД АН-Д, СОНГИНОХАЙРХАНЧУУД МАН- Д ИТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Шил дараалан улаан талд саналаа өгч, хэзээд ч цэнхэр салхи оруулахгүй мэт загнасаар ирсэн Алтай нутгийнхан энэ удаа МАН-ыг хүчтэй ороолгов. Энэ бол ард түмэн тэвчээртэй хүндэлдэг ч эргээд алгадаж чаддагаа харуулсан үйлдэл юм. МАН Алтайд он дараалан засагласаар ирсэн ч сүүлийн жилүүдэд дарга нар нь хүчин хийж, хүний амь эрсдүүлж, Ааяа нэрт гишүүн нь авлигын сүлжээнд орсон. Авчихаар сайн мэдээ Алтайн МАН-аас сонстохоо ер байсан билээ. Ард түмэнд тэд дүнгээ тавиуллаа.
Эсрэгээрээ Сонгинохайрханчууд МАН-д 100 хувь итгэл хүлээлгэв. Олон аймгаас шилжин суурьшигчид ихтэй, амьжиргааны түвшинд доогуурт ордог эл дүүрэгт Нийслэлийн МАН-ын хүчтэй, нөлөөтэй гишүүд багтдаг. Д.Сумъяабазар багаа ахалж ороод 100 хувь ялсан нь тэд бусдаасаа зохион байгуулалт сайтай, жигд хайрцаглагдаж чадсантай ч холбоотой байж болох. Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нь ажил хэрэгч, хэвлэлд ээлтэй зэрэг өөр олон шалтгаан ч бий юм.
НҮҮР ЦАРАЙ: ТЭМЦЭГЧ ЖАГАР ДИТХ-Д ЯЛЖ, Ц.ЭЛБЭГДОРЖ, Н.ЭНХБАЯР НАРЫН ХӨВҮҮД УНАВ
Хаана л иргэний нийгмийн тэмцэгч хөдөлгөөн байна, тэнд цагаан хоолой барьсаар гүйж явдаг Б.Жагар ДИТХ-д төлөөлөгчөөр сонгогдов. Сонгогдох сонгогдохдоо бүр хамгийн оюунлаг, амьдралын түвшин өндөр, ААН-үүд олонтой гэгддэг элит дүүргийн иргэдээс итгэл авсан юм. Б.Жагар ялсан байдал нь олон нийт сууриараа нэг зөв зүйтэй алхамд дуртай болж, эрх баригч бүхнээс залхасныг харуулав. Н.Энхбаярыг сүүлийн арваад жил дагаж гүйсэн Б.Жагар эцэст нь нэг ДИТХ-д сонгогдож, тэмцлийнхээ гавъяаг мэдэрлээ.
Нөгөө талд Монгол Улсын Ерөнхийлөгч асан хоёр эрхмийн хүү НИТХ-д өвдөг шороодлоо. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Батшугар, Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ нар пи-араа маш хүчтэй хийж, идэвхтэй ч ажиллацгаасан. Гэвч гарсангүй. Энэ нь нөгөө л улиг болж гүйцсэн төрөөс явж өгдөггүй “өндөр” хүмүүсээс олон нийт залхаж гүйцсэнийг харуулав. Алдаа оноотой ч ард түмэн шинэ хүмүүс л хүсэх болжээ.
ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Орон нутгийн сонгуульд МАН үндсэн дүнгээр ялчихсан ч үнэндээ тэд ялагдав. Дөрөвхөн сарын өмнө 62 суудал парламентад өгч байсан ард түмэн тэднийг зах замбараагаа алдаж, хаан мэт авирлах болсныг таашаасангүй. Угаас ч ардчилал, эрх чөлөөнд хайртай улс гэдэг энэ. Нөгөө талд АН-аас гадна ХҮН-ын сэхээтний армид нам шиг нам явж чадвал боломж байгааг энэ удаагийн сонгууль харуулав.
Том зургаараа энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө билээ. Яг энэ чигээрээ явбал МАН-ын дарга У.Хүрэлсүхийн карьер ихээхэн асуудалд орж, Ерөнхийлөгчийнх өгсөх нь тодорхой болов. Эрх барьж буй намын дарга эрх биш нэгийг бодох биз ээ. Эцэст нь хэлэхэд, орон нутгийн сонгуулиар Ерөнхийлөгч л сайн ажиллалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яг л тэглээ.Еөк орон нутгаар яваагүй бол АН ч дээ
Х.Батулга ч олигтой хүн биш 2021 онд дахин дэвших юм бол найдвартай унана. Хэдэн хүүхний мээм базаж одон тараасны ажил гэхүү хүмүүс юм ойлгохдоо тааруухан болж дээ.
Ha ha ha
x z
Тээр жил төмөр замын мөнгийг Женко идээгүй байсан бол одоо төмөр замаар улс их мөнгө олж байхгүй юу.
ЕРӨНХИЙЛӨГЧ МАШ САЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ АЖИЛЛАСНЫ ҮР ДҮНД ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ОЛОН АЙМАГТ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА . ОЛОН АЙМГИЙН ДАРГА НАР МУУ АЖИЛЛАЖ ДҮНГЭЭ ТАВИУЛЛАА . ЭДГЭЭР АЙМАГТ МАН СОНГОГДСОН ГИШҮҮДИЙНХЭЭ ГАРЫГ МУХАРЛАЖ ХӨЛИЙГ ТУШИЖ ЧАДЛАА . ЖЕНКО СОНГУУЛИЙН ӨДӨР Ч ХҮҮХДИЙН АВТОБУСААР СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ ЧАДЛАА НОЁНД ЧИ СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧЛӨӨ ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХ БИШ
Ha ha ha ha
еооонк
Tegeed bugded ni yalahgui yaasiin. Buh aimag duuregt l odon taraagaad baisan, AN 33 huvid ni l yallaa. Niisleliin duurguudeer bodood uzvel bur 27,6 huvi bolj baina
Erunhiilegch ch argagui ulsturiin nuudel sain nuudeg hun ymaa!
Х.Баттулга Ерөнхийлөгч сэтгэл зүтгэл гаргаж ажиллаж чадлаа. Хийнэ гэснээ хийдэг, хэлсэн үгэндээ хүрдэг төрийн тэргүүндээ ард түмэн үнэлгээ өглөө.
МАН лрон нутаг дахь ялагд�##�ын суурь цаашилб�##� төрсөн нутагтай МАНыг ялагдуулсан яАмарбаясг�##�г зөйлууож намаа цэвэрлэх болсон
МАН лрон нутаг дахь ялагд�##�ын суурь цаашилб�##� төрсөн нутагтай МАНыг ялагдуулсан яАмарбаясг�##�г зөйлууож намаа цэвэрлэх болсон
МАН-ынхныг мангартаж байх хооронд Ерөнхийлөгч АН-ыг амь оруулжээ
Ан . Бол ажлыг завхруулж хүн муулахдаа гаршсан өөрсдийгөө боддог нөхдүүд байдаг ..
Soloirood bai an gej bhgui
Хөдөөгүүр явж хов базаж, хэлхээтэй төмөр тарааж яваад л хийсэн нэгний ажлыг үгүйсгүүлж, хэнээтэй нэгнийг сэдрээсэн л болохоос биш нэг их итгэл үнэмшил үзэл баримтлаоаараа эргэсэн барьсан юм байхгүй байхоо
Бөөн хүндрэл учруулж л одон тара�##�аа. Дээл хувцас , холоос ирэх очих зард�##� гээд .. урьд нь зүгээр л өгч аваад байдаг ..ингэлээ гээд бөөн чирэгдэл учруулаад буцлаа.
том багц бичжээ. Уншигчид юм бодоосой
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх д�##�д сурт�##�чилгаа
Үндсэн Хууль зөрчсөн . Энэ хугацаандаа давхар намын
ажил хийж МАН--ын ажлыг элдвээр харлуулах ажлыг
давхар хиясэн
Спортоор хичээллэнэ ээ ДЭЛХИЙН АВАРГА болно Бизнес эрхэлнэ ээ ТЭРБУМТАН болно Улстөрөөр явна аа
ЕРӨНХИЙЛӨГЧ болно оо Энэ хүнд нэг юм байна Тэнгэрийн зарлигтай ч байж магад ЗӨВ хүн
АН ын эргүү нар хар пиараа хийж байх шиг...Жанхуу сайн ажилсан биш МАН ын 8 аймгийн асууд�##� бүхий засаг дарга ,иргэдийн хурлын дарга нар аймгаа �##�аад хаячихлаа...нэр хүнд муу, тендер зохидог дарга нартаа анхаар�##� тавихгүй бол Хүрэлсүх сайд аа орон нутгийн (аймгийн засаг дарга нар чинь ) том толгойтой дарга нартаа анхаарахгүй бол толгой цустах нь байна шүү...Аймгийн засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог босоо удирдлага хэрэгтэй байна даа...
Ер нь бол УИХ-ын сонгуулийн өмнө сайн ажиллаж нэр хүнд нь ч өссөн Харин сонгуулийн дараа угсраа �##�даануудыг гаргасан , хамгийн том нь нэр хүнд нь ш�##�даа унасан Я.Содбаатар гэдэг хүнийг Шадар сайдаар з�##�сан Нэг их ажил хийсэн юм шиг өөрийгөө дөвийлөгсөн Д.Сарангэрэл гэдэг эмэгтэйг дахин Сайд болгосон гэх мэт Үүгээрээ ард түмэнд төрөөд байсан шудрага хүн гэсэн имижээ �##�даж эхэлсэн
Орон гаран Хүрэлсүхииг бодвол бодолтой суурьтай хүн байна Батлага
Одон тараагаад байсан овоо л сан�##� авсан байна
Долоолтын нэг хэлбэр юм уу даа. Ямар ч логик, нотолгоо �##�га