Нийгмийн

ТАНИЛЦ:Хаягдал батерей цуглуулах хогийн сав дараах гурван байршилд бий

Аюултай хог хаягдал болох хаягдал батерей цуглуулах хогийн савыг нийслэлийн гурван байршилд байршуулжээ.

Тодруулбал, CU сүлжээ,Имарт дэлгүүр,Доктор авто сүлжээ гэсэн байршилд  GP Batteries брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч “GP Batteries Mongolia” дэлгүүрийн хамт олон хогийн сав байршуулсан байна.

Манай улсад хаягдал батерей устгах үйлдвэр байхгүй тул цуглуулсан батерейг устгах үйлдвэртэй болтол хөрсөнд шингээхгүй тусад нь хадгалах аж.

Ташрамд сонирхуулахад, Монгол улсын хилээр хаягдал батерей гаргах нь өөрөө асар их зардалтай байдаг бөгөөд зөвхөн устгах л боломжтой байдаг гэнэ. Дахин ашиглах боломжгүй гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button