Нийгмийн
ХӨСҮТ-ийн сувилагчаас КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ
Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Сүүлийн хоёр өдөр 1068 хүнд шинжилгээ хийсэн. Дөрвөн хүнээс халдвар илэрлээ. Тэдгээрийн хоёр нь Алтанбулаг боомтоор орж ирсэн 38, 40 настай хоёр жолооч, аравдугаар сарын 20-нд ирсэн 19 настай хүн, мөн халдварын голомтод ажиллаж байсан сувилагч юм. Тухайн сувилагч нь 14 хоног ажиллаад, тусгаарлагдах ёстой. Бид ажиллах 14 хоног нь дуусахаас өмнө шинжилгээ авахад халдвар илэрлээ гэв.
Ингээд өнөөдрийн байдлаар манай улсад 356 тохиолдол бүртгэгдсний 355 нь зөөвөрлөгдөж ирсэн байгаа юм. Харин ХӨСҮТ-ийн сувилагч эмчилгээ хийж байхдаа халдвар авсан нь дотооддоо халдвар алдсан анхны тохиолдол боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сувилагчид түргэн түргэн эдгээрэй гэж хүсье. Бүгдэд эрүүл энхийг хүсье
ажлаа хийж байгаад х�##�двар авсан хүнд бүх төрлийн нөхвөр өгөх хэрэгтэй
Surguuli tsetserlge barga haasan dr ym bishv hvn ih tsugldag gazra sain hynalt tawahgvi bol bolho bla shv de