Нийгмийн
ОБЕГ биеийн дулаан хэмжигч, царай, биет, дүрс таних камер суурилуулсан анхны байгууллага боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор биеийн дулаан хэмжигч, царай, биет, дүрс таних камерыг суурилуулсан анхдагч байгууллага боллоо.
Энэхүү төхөөрмж нь биеийн дулаан хэмжин, хэвийн бус биеийн халуунтай, амны хаалт хэрэглээгүй иргэнийг танин дохио өгдөг онцлогтой.
Ингэснээр алба хаагчийн болон байгууллагаас үйлчилгээ авч байгаа иргэдийн халууныг хэмжиж, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.