УЛС ТӨР

Мөнгөгүй Ерөнхий сайд, улстөржүүлэгч Ерөнхийлөгч

СОНГУУЛИЙН ӨМНӨ МӨНГӨТЭЙГӨӨ ЗАРЛАЖ, ДАРАА НЬ ҮГҮЙРСНЭЭ МЭДЭГДЭВ

МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Энэ Монгол Улсад тань хүнд үед хэрэглэхээр хадгалсан хэд гурван төгрөг бий. Тэр мөнгөө одоо ард түмэндээ зарцуулна гэх утга бүхий агуулгыг өнгөрөгч дөрөвдүгээр сард хэлж байв. Ингэхдээ тэрбээр, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох, ААН-үүдийн НДШ, ААНОАТ тэргүүтнийг зургаан сарын хугацаанд тэглэж, бүх төрлийн зээлийн төлөлтийг хойшлуулах зохицуулалт хийхээр болсноо өөрийн биеэр зарласан билээ. Энэ бол УИХ-ын сонгуулиас ердөө хоёр сарын өмнөх явдал.

Тухайн үед нь "Сонгууслийн дараа ч амьдрал үргэлжилнэ. Төсөв мөнгө тань хүндрэхгүй юм уу” гэж сэтгүүлчийн хувиар хэвлэлийн хурал дээр сануулж байв. Гэтэл орон нутгийн сонгуулийн дараа яг нэг сар болоод У.Хүрэлсүхийн Засгийн газар үндсэндээ мөнгөгүй болсноо өчигдөр зарлалаа. Юун нөгөө дөрөвдүгээр сард дотоодын цар тахалгүй үеийн хайлж урссан эдийн засгийн төлөвлөгөө, түүнийгээ бүр мартжээ. Эдүгээ авч хэрэгжүүлэх 23 арга хэмжээн дотор илгээмжийг сайн ариутгах, гаалийн цахим шилжилтийг түргэвчлэх, соёлын нэвтрүүлэг бэлдэх гэхчлэн агентлагийн дарга нарын өглөөний хурал дээр л шийдчих асуудлууд багтсан нь хачирхал төрүүлнэ.

МЕССЭЖ: ААН-ҮҮД ӨӨРСДИЙГӨӨ АРГАЛ, ӨРХҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨӨРӨӨ АМЬДАР

Дотоодод вирүсийн тархалтаа алдаж, хатуу хөл хорионд буй энэ үеийг бодвол өнгөрсөн хавар бид тэнэгэр уужим байжээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын зарласан санхүүгийн арга хэмжээ нь ч чанартай байсан тул ААН-үүд дажгүй аравдугаар сартайгаа золгосон. Харин эдүгээ тэд оны өмнөх хуримтлалаа энэ саруудад шавхаж, ер нь маш хүнд байдлаас татварын төлөлтүүдээ хийж, ажилчдаа цалинжуулж явахаас өөр аргагүй болов.

Иргэдийн хувьд ч тэр, ядаж л түлээ түлшний зардал нэмэгдсэн үедээ хөл хорионд сууж таарав. Бүтэн 20 хоногийн хатуу дэглэмийн үед гэр хороололд хагас өлсгөлөнд нэрвэгдсэн айл өрх асар их. Цаашлаад түлшээ худалдаж авахад ч бэрхшээл үүсэх нь тодорхой. Багцалж хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газрын сонгуулиас өмнө өгсөн дэмжлэг жинхэнэ утгаараа эдүгээ л хэрэгтэй байна. Гэвч Ерөнхий сайд, Сангийн сайд нар хүүхдээ хүүхдийн 100 мянгаараа л аргалж бай, ААН-үүдийг бол нэг их харж үзэхгүй гэдгээ зарлав.

ЯДАХАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УЛСТӨР ДУУСАХГҮЙ

Засгийн газрын мөнгөний гахай ер нь хоосорч буйг мэдсэн Ерөнхийлөгч ийм үед зөвхөн өөрийгөө бодсон шинжтэй улстөржилт хийж, У.Хүрэлсүхэд нэрмээс болов. Яаж ч бодсон, Засгийн газарт өрхүүдэд 1 сая төгрөг тараагаад суух боломж байхгүй. Вирүс намжсаны дараа ч амьдрал байгаа болохоор эх адаггүйгээр жаахан нөөцөө тавиад туучихгүй нь тодорхой билээ. У.Хүрэлсүхийн ийм эмзэг, зовлонтой байдал дээр Ерөнхийлөгч харин ч нэг сайн тоглож чадлаа.

Тэр их удахгүй шиг л өрхүүдэд 1 сая төгрөг өгсөн бол байдал ингэж доройтохгүй байсан гэх агуулгаар улстөржилтөө хийж эхэлнэ. Өнгөрсөн удаад тэр 30 мянган хонь, ахмадын зээлийг тэглэх ажлуудыг ТӨХК-иудыг түшиглэн хийсэн. Энэ удаа Монголбанкийг түшиж мөнгө хэвлэх лобби хийдэггүй л юм бол Засгийн газарт Ерөнхийлөгчийн хүссэн нөөц байхгүй. ҮАБЗ дээр ч яриагүй асуудлаараа тэр ингэж У.Хүрэлсүхэд битүү цохилт өглөө. Битүү шарх эдгэхдээ их л удаан бөгөөд ямагт хортой байдаг талтай.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Засгийн газрын өчигдөр хийсэн мэдэгдлийн дараах уур амьсгалаас харахад, иргэд үнэхээр халамжийн бодлого хүлээж байгаа ч Засгаас өмнөх тэлэлтээрээ барих бодлого хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч зөрүүлээд олон нийтийн уур амьсгал дээр масс эргүүлэх дараачийн тоглолтоо хийх хүлээлт үүсэв. Тодорхой байгаа зүйл нь, Засгийн газар үнэхээр мөнгөгүйдэж эхэлсэн, тэд эдүгээ том дуугарч болох улстөрийн амлалтаас харин ч ухаалгаар татгалзлаа. Мэдээж ирэх хор уршиг нь нэлээд их байна. Эцэст нь Ерөнхий сайд маань үнэхээр мөнгөгүйджээ гэх эерэг үгээр л түүнийг бяцхан өмөөрч болох ч...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 19, 2020 08:18

УИХ-ын гишүүн тус бүрд өгдөг 250 саяаа буцааж ав. Ядуу хүмүүст хувааж өг.

Март
Март
11 сар 23, 2020 11:48
Reply to  Зочин

Уих гишүүд 250сын мөнгө авдаггүй бүү попор тэнэг юм уу

Зочин
Зочин
11 сар 19, 2020 08:55

Хэрэгждэг бол өрх бүрд 1сая маш мундаг санаа байлаа. Даанч мөнгөгүй тул я�##�тай. Өмнө нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд дандаа ард түмнээ �##�агчилсан бодлого байсан. Жнь: тэтгэвэрийн зээл тэглэх г.м

Бодь
Бодь
11 сар 23, 2020 11:51
Reply to  Зочин

Төрөөр байнга тэжээлгэх чинь дутаа юу,чи хэний төлөө амьдраад бна л�##�ар аа

Иргэн
Иргэн
11 сар 19, 2020 10:08

Дайны хажуугаар дажин гэж их л юм болцгоох юмдаа?! ЗГ нойр хоолгүй тэмцэж зүтгэж ёстой нөгөө “ард хормойгоо авч урд хормойгоо нөхөж” ядаж байхад нь Ерөнхийлөгч хүртэл шоудаж дарамтлаад байгааг нь харахаар ой гутаж байнаа?! Улсын ерөнхийлөгч арай өөрөөр асууд�##�д хандсан бол ард түмэн их л ойлгох байхдаа?! Сонгууль болдогоороо болж ард олон нэг дүн тавих нь гарцаагүйшдээ?!

Бодь
Бодь
11 сар 23, 2020 11:54
Reply to  Иргэн

Төрөөр байнга тэжээлгэх чинь дутаа юу,чи хэний төлөө амьдраад бна л�##�ар үнэн

үзэл бодол
үзэл бодол
11 сар 19, 2020 15:46
Reply to  Иргэн

хэвлэлийн мэдээг харжээ байхад эрхэм гишүүд аахил�##�даад хөөрхий эмч,эмнэлгийн ажилтнууд цугдаа гэм мэт үүрэг гүйцэтгэж байгаа олон хүмүүр ачааны хүндийг үүрч байна.Дээрээс хайр найргүй шүүмлэх нь зохимжгүй. Энэ хүмүүстээ ажиллах,амрах болж олгох шаардага байна. Урам өгч баймаар байна

Иргэн
Иргэн
11 сар 19, 2020 10:14

Уул нь Монгол шиг баян улс ховор л байх даанч хэдэн новшнууд нь хагартлаа идэж уугаад ийм байд�##�д оруулсан байхаа

Зочин
Зочин
11 сар 19, 2020 10:17

Өгье гэвэл ганцаараа гэдэг Одоо 18 аас дээш насныхан одоо үйл ажиллагаа нь хэвийн ажиллаж байгаа гэх 13 байгууллага Тэтгэвэр х�##�амж авдаг хүмүүсээ хасаад тооцвол бу�####�д энэ цар тахлын үед өгөхөөр мөнгө босно доо

зочин
зочин
11 сар 19, 2020 10:32

өрх болгонд 1 саяыг тараав�##� махны үнэ 30000 гурилын үнэ 5000 гэх мэтээр бүх юмны үнэ 2оос 3 дахин өснө ерөнхийлөгчөө, хариуцлагыг нь та хүлээх үү

Зочин
Зочин
11 сар 19, 2020 10:41

Манай улсад ганцхан эх орон ч шударга ерөнхий сайд олдохгүй бгаа юм Бид өнгөрсөн 30 жилд энэ улсыг бар биш юмаа гэхэд хүнээс дутахааргүй хөгжилтэй улс болчих бүрэн боломж бсан Бидэнд өвөг дээдсийн үлдээсэн асар их баялагтай газар нутаг бий Энэ их баялгыг улс ард түмэнд биш даргын шун�##� тача�##�аар зориулсны гай одоо бахь байдгаараа бөөн өр хоосон гуйлгачин төр явна даа

Зочин
Зочин
11 сар 19, 2020 10:50

Зөвхөн ц�##�ингаараа амьдардаг өөр ямар ч орлогогүй иргэддээ хохь нь гэж хэлж байна уу Хүүкээ .Эдгээр хүмүүс нь үсрээд 150000 орчим хүн байгаа.

Зочин
Зочин
11 сар 19, 2020 12:56
Reply to  Зочин

Одоо л ядуу ард тэтгэврийн хөгшчүүлийг харж үзэх хэрэгтэй.Өгье гэвэл зөндөө л арга эх үүсвэр байгаа шүү дээ.Сонгуулдах болохоор хайрладаггүй л юм байна дээ.Арддаа өгчих гэсэн чинь гол цохилоо юу

зочин
зочин
11 сар 19, 2020 12:43

ерөнхийлөгч олон охин компаниасаа ядуу хүмүүст дэмжлэг үзүүлсэн бол их сайн шоу болох байлаа мөнгөгүй гэдгийг хүүхэд хүртэл сайн мэддэг болсон

Зочин
Зочин
11 сар 19, 2020 16:16
Reply to  зочин

Засагт мөнгө байхгүй биш байгаа, 6 их наяд төгрөг Монголибанкинд байгаа гэж Улаан б�##�аар ярьсан, УИХ-ын гишүүдийн ТББ-аар зувчуулж байгаа 20 тэрбум, бүх нийтийн бэлэн байд�##�д ажиллахгүй болсон төрийн байгууллага, сургууль цэцэрлэгийн төсөв, 20, 21 оны төсөвт суулгасан хэрэггүй хөшөө, брилгуудын хөрөнгө оруул�##�т, зөвхөн Ундармаагаас авах 360 тэрбум, дээр нь оффшорын хулгайч нарын мөнгийн нэмбэл юун нэг сая битгий хэл өгч болнои

Зочин
Зочин
11 сар 23, 2020 11:52
Reply to  Зочин

Тэнэгт байхгүй

Зочин
Зочин
11 сар 19, 2020 16:14

Засагт мөнгө байхгүй биш байгаа, 6 их наяд төгрөг Монголибанкинд байгаа гэж Улаан б�##�аар ярьсан, УИХ-ын гишүүдийн ТББ-аар зувчуулж байгаа 20 тэрбум, бүх нийтийн бэлэн байд�##�д ажиллахгүй болсон төрийн байгууллага, сургууль цэцэрлэгийн төсөв, 20, 21 оны төсөвт суулгасан хэрэггүй хөшөө, брилгуудын хөрөнгө оруул�##�т, зөвхөн Ундармаагаас авах 360 тэрбум, дээр нь оффшорын хулгайч нарын мөнгийн нэмбэл юун нэг сая битгий хэл өгч болно

зочин
зочин
11 сар 20, 2020 15:39

Засгийн газар сонгууль болохоор цацаад л иргэдийн х�##�аасанд мөнгө хийгээд л байсан Гэтэл бэлэн мөнгөөр иргэдээ дэмжих нь �######�шгүй цаг үед авч хэрэгжүүлэх л арга хэмжээ Улс орнууд хэрэгжүүлээд байгаа арга хэмжээ л дээ Даанч дээрээ төрийн бодлого ганхсанаас бодлого �##�дагдсанаас авч хэрэгжүүлэхэд мөнгөгүйдэх зээл тусламж их авсан үнийн хөөрөгдөл зэргээс үнэхээрийн айж байгаа буюу дотоод үйлдвэрлэлээ нураан унагасны улмаас лангуу хоосрох зэргээс ЗГ үнэхээр айж байгаа айхаар ч байгаа юм Яг үнэндээ мах амны ха�##�т гэх мэтийн үнийг барьж байгаа гэх боловч амны ха�##�т л гэхэд 500 төгрөг хүрсэн Махны үнэ ч хөөрөгдмөл бга юм ШӨХ гэгч үзэмжийн байгууллага нь иргэд хов хүргэвэл очсон болдог хов хүргэхгүй бол байж л байдаг Хийсэн ажил жүжгийн тийм байгууллага Ер нь төрийн томоохон жүжиг тоглогч байгууллага олон бий Хов жив хүргэвэл хөдөлдөг хүргэхгүй юу ч хийдэггүй хов сонсдог 111 утас гэх мэт

Зочин
Зочин
11 сар 20, 2020 22:34

Хүрэлсүх бол н.энхбаяраас өшөө авахын тулд амьдарч байгаа. Хувийн хонзон.

Холбоотой мэдээ

Back to top button