Б.Хурц СУЛЛАГДАЖ, Л.Болд, Ж.Батзандан нар ЗУГТАХ давхцал Ерөнхийлөгчид л ашигтай

Идэр ес тачигнах цагаар Төв талбайд олон нийтийн жагсаал хийж, “М.Энхболд төрөөс явчихвал улс орон мандан бадарна” гэх агуулга хашгирч явсан тэмцэгчид бол Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар юм. Тэр үедээ тэд улс төрийн ямар ч ашиг хонжоо хараагүй гэцгээж байв. Гэвч хоёр жилийн дараа харахад, шударга тэмцэгчдийн хоёр нь сайд болж, нэг нь УИХ-ын дэд даргын өндөр сэнтийд залрав.
Улмаар Ж.Батзандан Австралид Элчин зөвлөхөөр, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр очсон Л.Болд ХБНГУ-д Элчин сайдаар суухаар тохироо хийж эхэлжээ. Хоржоонтой нь, ТЕГ-ын дарга асан Б.Хурц суллагдсан мөчтэй Ж.Батзандан, Л.Болд нарын монголоос зугтах лобби цаг хугацааны хувьд яг таарав. Сонин биш гэж үү. Шударга тавыг өнөөдрийн нүдээр харахад тэд тэмцлийнхээ үр шимийг бүгд хүртэцгээсэн. Гэвч тэдэнд бас хүчрэгддэггүй хүч, айдас байгааг өнөөдрийн элчингийн лобби харуулж буй юм.
ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ХУРЦТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЯМАР ТОХИРОО ХИЙЖ, “ӨРШӨӨВ”
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авагсдыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга Б.Хурцыг нөхдийнх нь хамт ялласан. УИХ-ын байнгын хорооны хурал дээр Л.Болд гишүүнийг жинхэнэ утгаар нь чичрүүлж, “Танаас болж Хойт Солонгост хоёр хүн цаазлуулсан шүү” хэмээж явсан түүх өнөө ч мартагдаагүй. Ж.Батзанданг ч тэр зүгээр байлгаагүй. Өрөөнд нь орж заналхийлсэн гэх үндэслэлээр Ж.Батзандан Б.Хурцаас айхдаа төрөөс албан ёсоор хамгаалалт хүртэл авч байв.
Эл түүх мартагдаж амжаагүй байхад угийн шазууртай Б.Хурц шүүхээр шүүгдчихээд эрх чөлөөнд гарчихав. Ерөнхийдөө түүнийг хэцүү нэртэд орохоос өмнө “Шоронд удахгүй” гэгдэж байсан. Гэвч ийм хурдан суллагдчихна гэж төсөөлөөгүй. Процесс нь, анхан шатнаас Б.Хурц нарт өгсөн ялыг давж заалдах шатанд хэрэгсэхгүй болгов. Үүнтэй холбогдуулан, өмгөөлөгч нарынх нь хүсэлтээр шүүгч захирамж гаргаад л суллачихав.
Ковидын бужигнаан дундуур Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Ю.Энхмаагийн гаргасан захирамжид, ялтнуудыг хоорондоо уулзахгүй, хилээр гарахгүй байхыг үүрэгджээ. Өөрөөр онцын зүйлгүй. Гол нь, шүүх дээрх нөлөөллөө үлэмж чангалсан Ерөнхийлөгч Х.Баттулга ямар тохироотойгоор түүнийг суллав. Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Хурц тэргүүтэй хуучин хүчийг хэрхэн ашиглахаар тооцов гэдэг асуудал хөшигний ард нууц хэвээр үлдэж байна.
Ж.БАТЗАНДАНГ ТЭМЦЭГЧ ГУРВАН НӨХӨР НЬ, Л.БОЛДЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛЧИНГЭЭР ИЛГЭЭХЭД ЗҮТГҮҮЛЖ БАЙНА
Хошигноход, тэмцлийн манлайлагч, шударга ёсны дуу хоолой, энгийн иргэдийнхээ эрх ашгийг байнгын сахин хамгаалагч болох аман тангаргийг наснаасаа олон өргөсөн улс бол Л.Болд, Ж.Батзандан нар. Тэд Эрдэнэт үйлдвэр, С.Зориг агсны хэргээр дууграхдаа “Бид л байхгүй бол балрах гээд байна, энэ улс орон” гэх агуулга байнга хавчуулдаг байв. Гэтэл улс орон нь ид хэцүү цагаар өнөөх хоёр авралын бурхан нь гадагшаа элчингээр явахаар хөөцөлдөж эхэлжээ.
Ж.Батзанданг Австралид элчин зөвлөхөөр суух ажлыг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй тэмцэгч нөхөд нь голчлон хөөцөлдөж, Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх хоёр ч толгой дохисон бололтой. Цагтаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг аврах кноп даралцаж, М.Энхболдыг нь “хөөлцөж” явсан Ж.Батзанданд МАН ийм хэмжээний тус хүргэж болно хэмээн тооцсон биз ээ. Нөгөө талд Ерөнхийлөгчийн сонгуулиар Ж.Батзандан тэргүүтэй Ардчиллын “эрлийз” улсыг сул байлгах нь Ерөнхийлөгчид эрсдэлтэй. Тиймээс алс бөглүү суух нь Ерөнхийлөгчид ч ашигтай тусах юм.
Харин Л.Болдын тухайд, парламентын танхим дахь 16 жилийн түүх, улстөрчийн намбагар түүхээ эвдэж, “гудамны” ангилалд сайн дураараа орчихсон хойноо Ерөнхийлөгчийг түшсэн. АН-ыг “Бодь Товер”-таа залж, нэгэн үес хамаг бүхнээ Ж.Батзандангийнхаа тэмцэлд тавьж туусан шигээ Ерөнхийлөгч дээр ч дахин давтав. Эцэст нь, тэр ХБНГУ-д элчингээр суух лоббиг Ерөнхийлөгчөөр хийлгэж эхэлсэн гэх. Чухам гайхалтай тэмцэгчдийн хүсэл энэ хүрээд онгоцны буудлаас хүн тосдог, зараалд гүйх төдий хөгжсөн дипломат албанд зүтгэхийг хүссэн нь эрхгүй анхаарал татна.
ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Зэвүүнээр бодоход Ерөнхийлөгчид л хамаг учир байгаа юм. Тэр Ерөнхийлөгчийн сонгуулиар цагаан хоолой барьж орилохоос өөр шидгүй, нэр хүнд нь навс унасан Л.Болд, Ж.Батзандан хоёрыг хэрэглэх нь ашигтай юу. Хууль хүчний байгууллага улстөр, бизнесийн салбарынхныг нам баздаг Б.Хурцыг ашиглаж, дэмий тэмцэгчдээс ангижрах ашигтай юу.
Тэр ийм сонголтоос “сортолж”, тэмцэгчдээ түр илгээмжээр гадагш нь явуулаад, илүү бодтой хүчээ барьж үлдэхийг сонгосон мэт логик харагдаж байна. Өнөө хоёр нь ч хуучин хүч эргэж, өөрсдөө нэгэн цагт хэрчүүлэх эрсдлийг эрх биш харж байгаа. ТЕГ-ын дарга асан Б.Хурц суллагдсанаар хөшигний ар дахь олон нөхцөл байдал өөрчлөгдөх нь ч гарцаагүй юм. Энэ бүхнийг Ерөнхийлөгчид ээлтэй байдлаар шийдэх тохироог бүрдүүлж өгөөд байгаа нь МАН-ын л муугийнх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурцыг сулласан Х.Баттулгыг ард түмэн юу боллоо гэж дахин сонгох билээ. Боловсролгүй хүн болохоороо хэдэн нүүдлийн цаадахыг байтугай нэг нүүдлийн цаадахыг олж харах чадваргүй, ашиг хонжоо хайсан хүн шүү дээ. Гаргасан шийдвэрийг нь харахаар зөвлөх нар нь гэж бас мэдлэггүй хүмүүс байх юмаа.
Элбэгдоржийн хэлдгээр Баттулгад хүний нөөц байхгүй хулгайчийн нөөц бий гэдэг үнэн шүү
Муу бна. Энгэн гэж бодсонгүй. Төрийн тэргүүн ээ.?
Харин ч Хурцтайга хамт дахиад ун�##�танд орох магадл�##�тай
Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэж ийм амьтан гэж санасангүй хурц Ундармаа хоёрыг гаргачихаад муу нэртэй ман д хэргийг үүрүүлж . Сурцтай гаршсан арга з�##�ь мэх шун�##�
Баттулгад дахин ерөнхийлөгч болох их хүсэл л бий. Энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Цаашид улам олон сюрпризийг ард түмэндээ барина даа. Эх орноо худ�##�дчихгүй шиг л байгаасай.
иим л нөхдүүд улс төриин сэнтиид суулгаснаа ухаарах ард түмэн хэрэгтэи бус уу Бүрэн бүтэн эх оронтоигоо үлдэж чадах нуу х�##�аг минь
Элбэгдоржтой цаагуураа нэгдчихсэн учир ойр ойрхон ЗГ-н ажилд хүнд байгаа үед нь эсрэг тулг�##�т хийдэг, Эрднийн хэрэгтэй холбогдоод байгаа болохоор Элбэгийн захи�##�гааг Ундармааг суллаад цааш нь Хурцыг суллаж өгч байгаа.
Элбэгдоржийн ялгүй байгаад байгаа нь ч ёрөнхийлөгчтэй л холбоотой байгаа.
Монгол улс Хурц гэдэг "хууль бус" хурандаад захирагдах юм болох нь ээ. Төрийг цэгцлэхгүй бол Монгол мөхөх нигууртай даг. Ард түмэн өөрсдөө дэндүү хүлцэнгүй байнаа. Бүх зүйл "нүдэн дээр" ил байхад л суугаад хашгираад байх юм. 90 онд жагса�##� гэхэд Т�##�бай байнга дүүрдэг байсан. Одоо??? Өөрсдөө хариулцгаа даа.
MANAN amid baiga notolgoo kkk...Odoo erunhiilegchiin songuuli gd MANAN estoi dahial amia tavij baihshiv kkk Uruvdmuur bainshu!!! Mongol iim teneg baij bolohguishu!!!
Үнэндээ бол Монголын ихэнх улс төрчид боловсрол, ёс суртахуун, мэдлэг, ёс зүй... үнэхээр тааруу хүмүүс. Яг одоо үеийнхэн бол бүр инээдтэй харагддаг. Арай л дэндүү. Тэд хүмүүс л юм болохоор тэднийг "сольж, х�##�ж, бас болно ш дээ. Маш том Шинэчлэл дутагдаад байна. Үүнийг бас л тэд гэр шиг хүмүүс л хийнэ. Дарлуулаад, хамаг юмаа дээрэмдүүлээд суугаа тэр хүмүүс л "ХҮСВЭЛ" хийнэ. Үгүй бол Тэднээс юу ч хүлээх хэрэггүй. Тэд улам л "нухчин дарахаа" бодно ш дээ
yaaj bsn ch nuguu hden ner devshihchiig harj bgaad oligtoi um bhgui bol Battulgaa l songonodoo
Шоронд байгаа монголчуудаа бүгдыг нь суллааж ээ Хурц �##�уурчинг яагаад суллаж байнаа Элбэгдоржийг цуг шоронд хийгээч ээ шударга үнэн гэж монголын шүүх прокурор �##�га даа
ПОП НӨХӨДҮҮДЭЭСЭЭ АЙГААД АЛБАН ТУШААЛД ТОМИЛООД БАЙВАЛ ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШИЖ ЯВААД ЯАХ Ч БИЛЭЭ. Ц. ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБЫГ САЙН ХАШИЖ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ.
Хурц, Баттулга хоёрын хэлхээ холбоог төмөр замын хэргээс мөшгөөд үзээрэй сэтгүүлчдээ...