Нийгмийн

Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 38 хувиар өсчээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлд олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 49,8 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 38,1  хувиар өсчээ.

Өнгөрсөн долоо хоногт үйлдэгдсэн зөрчлийн хэргийг 11 дүгээр сарын 13-наас 20-ны өдрийн байдалтай харьцуулахад:

  •  Нийслэлд олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 49,8 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 38,1  хувиар;
  • Орон нутагт Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 57,4 хувиар, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 30,0 хувиар тус тус өсжээ.
  • Хүний биед халдах зөрчил 49,5 хувиар, гамшгийн талаар олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээ, мэдээлэл түгээх зөрчил 91,7 хувиар буурсан нь хамгийн өндөр хувьтай байна.

Харин төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах болон хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил өмнөх долоо хоногт өсөх хандлагатай байсан бол харьцангуй буурсан үзүүлэлттэй байна.

Энэ сарын 20-ноос 27-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 3897 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 25,8 хувиар /Нийслэлд 15,3, орон нутагт 34,2 хувиар/ буурсан дүнтэй байна.

Нийт зөрчлийн хэргийн 50,8 хувь нь Нийслэлд, 49,2 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн ба 96,9 хувийг цагдаагийн байгууллагын, 0,3 хувийг мэргэжлийн хяналтын, 0,1 хувийг онцгой байдлын, 2,6 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: МУ-ын Ерөнхий прокурорын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button