Сошиал трэнд

"Элийрэгч” Ц.Уянга Дональд Трампд хандаж жиргэв

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг "Еөк, Жонхуу ” гэх мэтээр дуудан хочилдог гэх шалтгаанаар Твиттер хуудсаа хязгаарлуулахад хүрээд байгаа "Элийрэгч ” Ц.Уянга АНУ-ын Дональд Трампд хандан жиргэжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн АНУ-д хийж буй айлчлалтай холбоотой сэдвийг хөндсөн аж. Ц.Уянгын англи хэл дээр бичсэн жиргээний утгыг сийрүүлбэл,

"Монголд яг юу болоод байгаа тухай манай элчин сайдын яам Ерөнхийлөгч Дональд Трампд анхааруулсан болов уу? Манай Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлал хийж байгаа бөгөөд Монгол улс бүс нутагтаа цор ганц ардчилсан орон гэдгийг Америк хүмүүст тайлбарлах болно ”

"Дональд Трампд хандах нь, бидэнд таны тусламж хэрэгтэй байна. Та бүхний дэмжлэггүйгээр бид хормын төдийд ардчиллын бүтэлгүй туршилтын бай болж, Оросын хараан дор, эсвэл бүр муугаар Хятадын нөлөөн дор эргэн орох эрсдэлтэй болоод байна ”

"Бид Монголчууд, өөрсдийн хамгийн итгэлт түнш АНУ-г алдахыг хүсэхгүй байна. Доналд Трамп, бидэнд Монголыг дахин агуу болгоход туслаач (Make Mongolia Great Again), яг та Америк орныг дахин агуу болгосон шиг (Make America Great Again) ”

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button