
-Бид иргэдтэй үл ойлголцохдоо ч хайрлан, эрүүл, аюулгүй байгаасай гэж хүсдэг-
Коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоогоод буй өнөө цагт хамгийн хүнд нөхцөлд ажиллан, иргэдийнхээ амгалан тайван байдал, эрүүл, аюулгүй амьдралын төлөө цаг, наргүй зүтгэж яваа хүмүүс бол цагдаагийн алба хаагчид. Үүрээр гэрээсээ гаран, жавар тажигнасан хөхөө өвлийн хүйтнээр өдөржин гадаа үүрэг гүйцэтгэнэ гэдэг үнэхээр тэсвэр, тэвчээр шаардахын дээдээр шаардсан ажил.
Хөл хориотой энэ үед иргэд бид гэрийнхээ хажууд талын дэлгүүр ороод ирэхийн хооронд л яаж даардаг билээ. Өвлийн хүйтэнд, доороос нь хайр найргүй хайрах хатуу хучилттай заман дээр өдөржин зогсож байна гээд та өөрийгөө нэг төсөөлөөд үзээрэй. Хэчнээн даарсан ч “Жаахан дулаацъя” гээд хариуцсан газраа орхиод явах эрх цагдаа нарт байхгүй. Хөл, гар нь хайрагдан, хэчнээн даарсан ч ажлаа хийгээд зогсох нь тэдний үүрэг. Улаанбаатарт тэг зогсолт хийсний улмаас ресторан, цайны газрууд ажиллахгүй байгаа. Тэгэхээр цагдаа нар өдрийн ундаа машинд ч юм уу яаж, ийж байгаад аргалж уухаас өөр аргагүй байгаа билээ.
Хөл хорио тогтоогоод буй өнөө цагт үүрэг гүйцэтгэж буй цагдаа нар ямархуу нөхцөлд ажиллаж байна вэ. Бид Монголын мянга, мянган цагдаагийн алба хаагчийн төлөөлөл болгон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд ахлагч О.Мөнхбуян, олон нийтийн цагдаа Д.Балжинням нартай ярилцлаа. Өдөр бүр хамтдаа үүрэг гүйцэтгэсээр оонын эвэр шиг ижилдсэн тэдний гар нийлнэ гэж жигтэйхэн. О.Мөнхбуян ажилдаа хувийнхаа унаагаар ирдэг. Тэднийг даарахад машин нь дулаацах гэр болж, өлсөхөд цайны газрыг орлодог гэнэ.
ӨГЛӨӨ БҮР 05.30 ЦАГТ ГЭРЭЭСЭЭ ГАРЧ, АЖИЛДАА ИРДЭГ

-Улаанбаатар хотод хөл хорио тогтоогоод сар шахам болж буй. Та хоёр энд (“Ардын эрх”) гараад хэд хонож байна вэ?
О.Мөнхбуян (О.М):- Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш бид хоёр энд үүрэг гүйцэтгэж байна. Цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхдээ өглөө, оройны ээлжээр гарч байгаа. Бид хоёр нэг хэсэг бүтэн өдрөөр ажилласан. Өглөө 07.00 цагт ажилдаа ирээд шөнийн 01.00, 02.00 цагт харьсан удаа цөөнгүй бий. Одоо өглөөний ээлжинд гарч байна.
-Та хоёр ажилдаа ирэхийн тулд гэрээсээ хэдэн цагт гардаг вэ?
Д.Балжинням (Д.Б):- Манайх Толгойтод байдаг. Ажилдаа ирэхдээ өглөө бүр 05.30 цагт гэрээсээ гардаг. Автобусаар, заримдаа машинаар ажилдаа ирдэг.
О.М:- Манайх Хууль сахиулахын их сургуулийн хажууд байдаг. 06.00 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гардаг. Би хувийн машинтай. Тийм болохоор ажилдаа өглөө эрт ирэхэд амар байдаг.
БИД ХОЁРЫГ ДААРАХАД МАШИН МИНЬ ГЭР, ӨЛСӨХӨД ЦАЙНЫ ГАЗРЫГ ОРЛОДОГ
-Хөл хорионы улмаас үйлчилгээний газрууд ажиллахгүй байгаа. Цагдаа нар үүрэг гүйцэтгэж буй газраа орхих эрхгүй. Тэгэхээр өдөрт ундаа хаана уудаг вэ?
Д.Б:- Хэдийгээр улсаас хоолоор хангаж байгаа ч тухтай суугаад идэх газар байхгүй. Тиймээс ажлынхаа завсраар амжуулаад машиндаа иддэг. Нэг нь үүрэг гүйцэтгэх завсар ээлжлээд амжуулчихдаг.
О.М:- Хувийн машинтай болохоор их амар байдаг. Энэ гутал (ажлынхаа гутлыг заав) хүйтэнд аймар хайрдаг. Хүйтэнд хөл даардаг. Машинаа өдөрт унтраадаггүй, паарыг нь тултал нь тавьдаг. Машиндаа ээлжилж орж дулаацаад л үүрэг гүйцэтгэж байна. Машин маань бид хоёрын гэр л гэсэн үг. Өлсөхөд минь цайны газрыг орлодог.
-Тэгэхээр хувийн машингүй цагдаа нар унд уух, түр ч болтугай дулаацах боломжгүй, хэцүү байгаа юм байна.
Д.Б:- Ёстой тийм шүү.
О.М:- Өглөө 07.00-10.00 цагийн хооронд машиндаа ээлжилж дулаацах сөхөө ер гардаггүй. Замын хөдөлгөөн ачаалал ихтэй байдаг болохоор хоёулаа заавал хамт үүрэг гүйцэтгэхээс өөр аргагүй. Машинд ороод жаахан дулаацчих чөлөө зав гардаггүй. 10.00 цагаас хойш арай гайгүй болдог. Хөдөлгөөний ачаалал багасаад, нарны элч наашилдаг.
ХЭЧНЭЭН ДААРСАН Ч ГҮРИЙГЭЭД ЗОГСОХООС ӨӨР СОНГОЛТ БИДЭНД БАЙХГҮЙ

-Өглөөний жавраар их даардаг, гутал нь хайрдаг гэлээ. Тэсэхийн аргагүй даарах үед хэрхэн аргалдаг вэ?
Д.Б:- Ер нь гүрийгээд л зогсдог, доороо хөдөлнө. Үүргээ гүйцэтгэж байгаа болохоор “Даараад байна” гээд явчхаж болохгүй. “Жаахан дулаацаадахъя” гээд ийш, тийшээ орох эрх байхгүй.
О.М:- Маш их дурлаж байгаад цагдаа болсон болохоор өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой. Тиймээс үүргээ нэр төртэй биелүүлээд, гүрийхээс өөр сонголт бид хоёрт төдийгүй цагдаагийн алба хаагчдад байхгүй.
Д.Б:- Ер нь амархан ажил гэж байхгүй. Ажил хүнийг голдоггүй. Хэчнээн хүнд, хэцүү байсан ч тэсээд л ард нь гарах ёстой.
-Заримдаа бүр тэсэхийн аргагүй даарах, хөл нь хайрагдах үе гарах юм уу?
О.М:- Өө, зөндөө. Тэсэхийн аргагүй даарах үе олон тохиолдоно. Сайхан сэтгэлтэй хүмүүс олон бий. Даараад, тэсгэл алдах шахаад зогсож байхад зарим иргэн “Аль вэ халуун юм уучих” гээд халуун цай, аарц, кофе бариад ирэхэд нь хэчнээн сайхан санагддаг гэж санана. Тийм үед цагдаа болсноороо бахархдаг. Улам их хичээх эрч хүч авдаг. Замын хөдөлгөөнийг зохицуулах үеэр заримдаа жолооч нартай, иргэдтэй үл ойлголцдог. Тэгж байхдаа ч бид иргэдээ хайрлаж байдаг. Осолд орчих вий, эрүүл энх байгаасай л гэж хүсдэг юм шүү.
-Д.Балжиннямын нүүрэндээ өмссөн зүйл их дулаахан юм. Өөрөө хийсэн үү?

-Үгүй ээ, захаас худалдаж авсан юм. Нэг удаагийн амны хаалтыг 30 минут хавьцаа зүүхэд цантдаг, хайрдаг. Үүнийг өмсөхөөр их дулаахан байдаг.
-Онцгой нөхцөлд, хүйтэнд ажиллаж буй тул элчлэг сайтай хоол идэх хэрэгтэй. Улсаас цагдаа нарт өгч буй хоолонд хэр цаддаг вэ?
О.М:- Ёстой хангалттай цаддаг. Порц сайтай. Манай байгууллагын дарга, ахлахууд цагдаа нартаа хоолыг нь халуун өгөх гэж хичээдэг, анхаарал халамж үргэлж тавьдаг.
-Та хоёр цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?
О.М:- Би энэ жил сургуулиа төгссөн. Цагдаагийн байгууллагад ажлаад долоон сар болж байна. Дэд ахлагч цолтой.
Д.Б:- Би цагдаагийн байгууллагад хоёр дахь жилдээ ажиллаж байна. Олон нийтийн цагдаа.
ХЭЗЭЭД БЭЛЭН БАЙХ, ШУУРХАЙ ИРЭЭД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ
-Энэ мэргэжлийн хамгийн сайхан нь юу бол?
Д.Б:- Хэр баргийн хүнээс гарахааргүй тэсвэр, тэвчээрийг шаарддаг, эрхэм бөгөөд хүндтэй ажил. Цагдаагийн байгууллагад ажилласнаар тэсвэр, тэвчээртэй болдог. Бусадтай харилцаж сурдаг. Элдэв муу зуршлаас холуур байж чаддаг. Иймэрхүү давуу тал олон бий.
О.М:- Би мэргэжилдээ маш их дуртай, хайртай. Хэр баргийн аавын хүү хийж чадахгүй ажил шүү дээ. Жилийн дөрвөн улирлын турш хүйтэнд зогсон, гадаа ганддаг. Цагдаагаар ажиллан, олны хүндлэлийг хүлээж яваагаараа бахархдаг.
Д.Б:- Цагдаагийн алба хаагчид өглөө 07.00 цаг гэхэд үүрэг гүйцэтгэх газартаа бэлэн байх учиртай. Бид ямар ч үед, хэзээд бэлэн байх ёстой. Гар утсаа үргэлж нээлттэй байх үүрэгтэй. Шөнийн хэдэн цагт ч шуурхай дуудахад бэлэн байх, шууд ирээд үүрэг гүйцэтгэх нь бидний үүрэг. Иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө, удирдлага, чиглэлийн дээрээс өгсөн үүргийн дагуу ажилладаг.
БИД ХОЁР САЙН ХАМТРАГЧ, ДОТНЫН НАЙЗУУД БОЛСОН

-Та хоёр энд өдөр бүр хамт зогсож байгаа болохоор сайн хамрагч мөн дотнын найзууд болсон байх.
О.М:- Ёстой тийм шүү. Төрснөөс дутахгүй ах, дүү хоёр болсон.
Д.Б:- Ажлын бус цагаар бие биентэйгээ үргэлж холбоо барьдаг. Үүний сацуу цагдаагийн байгууллагад ажилласнаар сайхан хамт олонтой, сайхан хамтрагчтай болсондоо баярлаж явдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн дарамт�##� Мөнгө с�##�га
Эвсэг ийн тэмээний ноосон улавч дулаахан шүү. Та нарыг харахаар үнэндээ л маш хэцүү санагддаг. Би өөрөө 10 минут гадаа зогсоход л аймаар даардаг. Гэтэл цагдаа нар яаж байна. Дарга нь анхаар�##�даа авч дулаан үндэсний гутлаар хангаасай. Хангамж гэхээр л ихэнх дарга нар хэлэн төгрөг нэмж идэж уух гээд хэцүү хэцүү.
Хөлөнд дах дэгтий өмсгөөч ! Өөрсдөө олон цаг хүйтэнд өмсөж туршаач. Дарга нар нь. Хөл т�##�даа гут�##� бол тэсгим хүйтэнд зориулсан гут�##� биш ! Үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүний эрүүл мэндийг ингэж хохироож доороос нь дааруулж болохгүй. Цагдаа нар ч гэсэн сан�##� гээд хэлж байх хэрэгтэй.
Болохгүй бол өвлийн 1 -2 сард нь зах дээр монголчуудын хийдэг том данхар гут�##� байдаг, тэр дааруулдаггүй бол тэрнээс хар хөх өнгөтэйг захи�##�ж хийлгүүлээч эрээнээс хямд бараа бөөндөж байхаар ! Эсвэл гадаа зогсоохоо боль. Машинд суулгаж байгаад дүрэм зөрчсөнийг барьдаг ажил хийлгэ.
Дайн, самуун биш заав�##� ингэж зогсох шаардлага байгаа юм уу?
tailbarlahaas chdurgui hurchihlee..
Дайн, самуун биш заав�##� ингэж зогсох шаардлага байгаа юм уу?
Oligtoikhon gutal khuvtsas avaad ugchikhmuur duu. Gutal n ynekheer chanargyi chiig daadag chyiten khyamd gutal bdg gsn.
энэ хэдэн м�##� юмнуудыг зүгээр ажлаа хийснийх нь төлөө сайрхаад магтаад бдагаа болио ихэнх нь боловсролгүй дүпп гарууд бдаг болхоор буруу сэхэл аваад хар яр гээд загнаад наачна
Harin tiimee, ajlaa hiij baihad har hunii umnuus shar hun gegcheer zaaval iim niitlel bichih hereg baisiimuu. Tegeed ch naad 2 chin uurgee uhamsarlaad ajildaa mash durtai gesen baina dag
Чи ямар сэтгэлгүй ? Чамайг өвлийн хүйтэнд ийм олон цагаар зогсоовол чи ч гэсэн адил даарна !
gants tsagdaa zogsood baigaa muu ed nar chn bs nemegdel awaad bga bus#an ymr uramshuull en tr yuch awaagv mortloo gonshignohgvi vvrgee biylvvled baijl bn
Доороосоо хайрагдсаар байгаад эрүүл мэндгүй болчино доо. Эсгий гутлыг Якутын цагдаа нарт өмсүүлдгийн байна лээ ш тээ. З�##�уу насыг хайрлаж яваарай
Zogsohgui bsan ch bolno baga yalarhaarai muu baaasnuud
Сайхан эсгий гут�##� байдаг байсан даа одоо байхаа болисиймуу. Хүүхэд байхад тэр эсгий гутлын хүчээр хүн болсон шүү.
хүчээр цагдаа болгоод зогсооцон биш дээ,ажил ажлаа л хийнэ шд
ТЭГЖ ЗОГСОХ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ЮМ ШДЭЭ ЦАГДААД ХӨӨГДӨӨД БУЦААД ЯВЖ БАЙГАА ХҮН ЁСТОЙ ХАРАГДААГҮЙ .
Олон нийтийн цагдаад урамшуул�##� 800.000 төгрөг олгоогүй бид нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж хавар намрийн гут�##�тай доороосоо хайрагдан үүрэг гүйцэтгэж байна аа урамшуул�##� олгох т�##�аар ярьж байгаа нэг ч хүн �##�га олон нийтийн цагдаа нарт өгөхгүй ялгаварлан гадуурхаж байна.
замын цагдаа нар авчихсан уу?
Тэгж болохгүй шүү. Хүн л бол хүн.
З�##�уус минь өөрсдөө эсгий олоод улавч өмс. Манай улсын өвөл гадаа ямар ч гут�##�тай хөлийг дааруулдаг юм шүү.
Засгийн газраас гадаа удаан ажилладаг, зогсдог хүмүүст Ядахдаа 100%-ийн ноосон оймснууд авч өгөх хэрэгтэй. Эрүүл мэнд чух�##�. Оймсны үйлдвэрүүдийн оймсыг худ�##�даж авах Аян өрнүүлмээр санагддаг. Би сайндаа ганц 2 л ойтс авч чадна. Эсвэл нэг гэр бүл нэг оймс авдаг юм уу
Өөрөө х�##�даг улавч сарлагийн янм�##� оймстой байхад 24 цаг зогссон ч даарахгүй.
Ямааны арьсан тэгтий ч сайхан шүү. Хүнд үүрэг өгч болно. Эрүүл мэндэд нь хор хохирол учруулахгүй т�##�аас нь заав�##� бодож нөхцөлийг нь бүрдүүлж байдаг хатуу журамтай болмоор юм. Нэгэнт �##�дагдсан эрүүл мэндийг нөхөнө гэдэг маш хэцүү.
Энэ цагдаа хүүхдүүдэд олигтойхон эсгий ч юм уу дулаан гут�##� өгөөч. Даараад биегүй болно шүү дээ.
Баатархүү ярихдаа нохойн арьсаар хийсэн -40хэмд яах ч үгүй гээд байсан ш дээ
“Маш их дурлаж байж” цагдаа болсон бол ажлаа сайн хийлгүй яах вэ дээ. Дуртай ажлаа хийхэд даарах юу ч биш байдаг. Цагдаагийн ажилд дурлав уу? Ц�##�ингаас гадуурх орлогонд нь дурлав уу? гэдэг л эргэлзээтэй. Хэв журмын цагдаа, замын цагдаа хоёрын ц�##�ин их зөрүүтэй юм шиг байгаа юм. Ямарч байсан 2 саяын зөрүү байдаг байхаа.
Энд нээх мэргэн цэцэнээ сориод ухаан ур�##�дуулаад ам хэлээ билүүдээд байх шаардлагагүй. Зүгээр нэг ярилцлага бна, уншаад л өнгөр. Гүйцээ.
iim hund nohtsold ajilladag bolohoor 25jil ajillaj tetgwert gardag hetsuu ajil shu dee
Tsagdaa bol amigyi albatuud. xajuud ni xyn yxej bxad tushaal dagaj albaa bielyylseer xarsaar yxyyldeg-tegexeer tedend tushaal dagaj daarax saixan bx biz
Tegj bh daa taarsan m#lnuud daa haha
ingeh gej l tangarag orgoo bizde ajilaa l xj bga xvmvvs