Нийгмийн
Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдийн нөөцийг тооллоо

Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувь хөнгөлсөнтэй холбогдуулан Тавантолгой түлш ХХК-ийн ажилтан албан хаагчид борлуулалын цэгүүд дэхь нөөцийг тоолж баримтжууллаа.
Ийн тоолж бүртгэлжүүлснээс гэрээт борлуулагч нарт хямдралаас өмнө татсан түлшний мөнгөн дүнтэй дүйх хэмжээний түлшийг нөхөн олгох юм.
Улаанбаатар хотын хэмжээнд борлуулалтын 686 цэг байгуулагдсанаас өдөр тутамд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 636 цэг байгаа юм. Тооллогоор дээрх цэгүүдэд хамгийн ихдээ 70 орчим тонн түлшний нөөцтэй байлаа.
Эх сурвалж: Тавантолгой Түлш ХХК












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.