ДЭЛХИЙЭнтертайнмент
"Чернобыль" цуврал "Эмми"-ийн 19 НОМИНАЦИД нэр дэвшжээ

Телевизийн уран бүтээлийн шилдгүүдийг тодруулдаг АНУ-ын нэр хүндтэй кино наадам "Эмми" ирэх есдүгээр сард болно. Энэ наадамд HBO суваг дэлгэцийн хоёр уран бүтээлээ сойгоод байна.
Бүх бүхний сайн мэдэх Game of Thrones цуврал нийт 32 номинацид нэр дэвшсэн бол үүний араас үзэгчдийг ихээхэн байлдан дагуулаад буй Chernobyl цуврал 19 номинацид нэр дэвшжээ. 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан дэлбэрэлт болон түүний хор уршиг, осол болсон шалтгааныг дэлгэрэнгүй өгүүлэх уг бүтээл IMDb сайтаар 9.6 гэх чамгүй өндөр оноог хүртээд буй.
Х.ЭРХЭС







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.