УЛС ТӨР

С.Амарсайхан: Иргэдээ айдас хүйдэсгүй ажиллаж, амьдрах боломж бүрдүүлнэ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцууллаа. Улмаар УИХ-ын гишүүнд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Цар тахлын амаргүй үед зоригтой алхмууд хийгээд, иргэд рүү чиглэсэн алхам хиймээр байна. Коронавирусийн үед арай зөөлөн бодлогоор асуудал шийдэх бодлогууд орсон. Вакцин яаралтай орж ирнэ. Системтэй байх ёстой байх. Таны байр суурийг сонсъё?

Шадар сайдад нэр дэвшигч С.Амарсайхан:

УОК хамгийн түрүүнд цар тахлын голомтыг бууруулах, нэг ч тохиолдолгүй болохын төлөө бүх хүчээ дайчилж ажиллана.

Цаашид байдал хүндрэхийг үгүйсгэхгүй. Гурван сая хүн амтай нэг багийн тоглолт, иргэн бүрийн оролцоо, үүрэг чухал. Тэдгээрийг хошуучилж ажиллах бүх шатны алба хаагчид хариуцлагаараа, өндөр зохион байгуулалтаараа, гүйцэтгэл, хяналтаараа энэ цар тахлыг хяналтад авах зорилго тавьж ажиллана.

Гэхдээ үйл ажиллагааг хаахгүйгээр ажиллана. Төр, хувийн гэлтгүй үйл ажиллагаа явуулж л байгаа бол тэнд бүх шатны хяналт тавина. Шаардлагатай дүрэм журмын өөрчлөлт хийнэ. Мэдээллийн ил тод байдлыг нэгдүгээрт тавина. Айдас хүйдэсгүй ажиллаж амьдрах боломж бүрдүүлнэ.Технологийн дэвшил түлхүү ашиглана. Шийдвэр бүр зөв байхгүй байхыг үгүйсгэхгүй.  

Амаргүй цаг үед эрэмбэ дарааны зөрчилтэй олон шийдвэр гаргаж байгаа. Энэ бол дэлхий нийтэд тулгамдсан асуудал. Иргэн бүр сахилга баттай баймаар байна. Дээрээ шийдвэр гардаг доороо замхардаг байж болохгүй. Өмнөх УОК сайн ажилласан. Харамсалтай нь зарим шатанд биелээгүй. Амаржсан эхийн асуудал бол өдөр тутмын  хэвийн үзэгдэл шиг болсон асуудал. Иргэдийнхээ оролцоог хангаж ажиллана. Иргэд маань төрийнхөө шийдвэрийг хүндэтгэж ирсэн учраас амаргүй цаг хугацааг туулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 29, 2021 18:16

сонсоод баймаар сайхан ч ярина даа

Зочин
Зочин
1 сар 29, 2021 18:50

МАН, Хүүк үнэхээр олон түмнийг илт муухай басамжилж байна. Нийслэлийн мэр байхдаа Моннис-ээс өндөр үнэтэй Сурагчийн автобус тендергүй худ�##�дан авсан хариуцлага яригдаж байхад шадар сайд болгож байна. Уул нь М.Энхсайхан шиг ялтан болох ёстой баймаар

ЗОЧИН
ЗОЧИН
1 сар 29, 2021 19:30

ЦАГААН САРААР АНХААРААРАЙ. БЭЛЭГ СЭЛТЭЭ ЦУГЛУУЛААД ДЭЛГҮҮР ХЭСЭЭД ЯВЖ БАЙНА. ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ БОЛЖ УХАНЬ ШИГ БОЛНО ШҮҮ. МУУ ЁРЛОЖ БАЙГАА ЮМ БИШ. АЙЛ ХЭСЭЭД БӨӨН БӨӨНӨӨРӨӨ ЮУН МАСК ЮУН ХООРОНДЫН ЗАЙ БОЛНО ШҮҮ. 2 САРЫН 5-С 16 ХОНОГ ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ХЭРЭГТЭЙ.

Зочин
Зочин
1 сар 30, 2021 07:36

Монголд бизнес эрхлэгчид маш их дарамт шах�##�танд бдаг. Яаж амг�##�ан айдасгүй амьдрах вэ гэдэг түүнээс л эхлэнэ. ААНБ-аа дэмжиж Улс орноо хөгжүүлнэ гэж бодож бв�##� элдэв бусын дарамт, тайлан, бичиг цаас, шүүх цагдаа, банк зээлийн хүүгийн дарамтаа зогсоо. Яаж энэ их дарамтанд Улс орон хөгжиж, яаж бизнес, бүтээн бгуул�##�т хийх юм.

Зочин
Зочин
2 сар 1, 2021 01:03

Амарсайхан зөв сонголт Хүүк зөв хүн сонгожээ.

Саршинэ
Саршинэ
2 сар 1, 2021 09:23

Хэрвээ хөл хорио тогтоох гэж байгаа бол битүүн, шинийн 1-5-ны өдрүүдэд хатуу хөл хорио тогтоо. Тэгээд тэрийгээ сайн зарла. Мэдээж битүүний урд өдөр цуглаж битүүрэхгүй, шинийн 4-нөөс эхлээд бас сүртэй золгоод явахгүй.

irgen
irgen
2 сар 1, 2021 19:43

hicheegeerei. front nuur tulj hamgaalj ajillaj bgaa humuus mine hicheegeerei

Холбоотой мэдээ

Back to top button