УЛС ТӨР

Н.Ганибал: Боловсролын сайдыг УИХ-аас томилж байгаад баярлаж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцууллаа. Улмаар УИХ-ын гишүүнд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

Засаг солигдохоор бүхий л салбар хүлээлтэд ордог. Амьдрал зогссон юм шиг болдог. Шинээр томилогдож байгаа сайд нар ажилдаа хурдтай орж, хийх ажлаа богино хугацаанд мэдэрч, үйл ажиллагаагаа явуулах байх. Шинэ бүрэлдэхүүн танилцуулахдаа Цахим инновацийн, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулна гэсэн. Үүнийг би дэмжиж байна. УИХ-аас дөрөвхөн сайдтай байгаа. Боловсролын салбарыг УИХ-аас томилж байгаад баярлаж байна.

Хөдөө аж ахуйн салбарт өнгөрсөн зургаан сарын хугацаанд хүнсний хангамжийн асуудал харьцангуй тогтвортой байж чадсан. Хөдөө аж ахуйн салбартаа онцгой анхаараарай гэдгийг Ерөнхий сайддаа захъя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button