Нийгмийн
Ижил төсөөтэй шийдлүүдийг олж үзэх нь таны санааг илүү боловсронгуй, өрсөлдөхүйц болгон хөгжүүлэхээс гадна таныг ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаална

Иргэн та Монгол Улсын Оюуны өмчийн газарт эрхийн хамгаалалт хийгдсэн, эрхийн хамгаалалт хийхээр мэдүүлсэн шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ipom.gov.mn сайтын https://publish.ipom.mn/wopublish-search/public/home?0 хайлтын системийг ашиглан 2 төрлөөр хайж үзэх боломжтой.
- Бүтээлийн нэрээр
- Эрх эзэмшигч, зохиогч

Мөн та гар утсандаа WIPO IP Search апликейшныг татан авснаар Монгол Улсын Оюуны өмчийн газарт эрхийн хамгаалалт хийгдсэн, эрхийн хамгаалалт хийхээр мэдүүлсэн шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цахимаар үзэх боломжтой.

Таны бүтээлч сэтгэлгээ-Амжилтын үндэс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.