Нийгмийн

С.Баярцогт 10 жилийн хорих ялыг нь 4.8 болгон бууруулсан ч сэтгэл "ХАНАСАНГҮЙ”

Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт Дээд шүүхэд гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон. Улмаар давж заалдах шатны шүүхээс ялыг нь бараг 50 хувь бууруулж, 4.8 жил болгож бууруулсан. Улмаар Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Гэтэл энэ ял нь дахиад их байна гэж үзсэн бололтой дээд шүүхэд ийн гомдол гаргажээ. Одоогоор шүүх хурлын тов зарлагдаагүй байгаа юм. Энэ шүүх хурлаар С.Баярцогтын ял дахин буурч ч мэдэх юм.

Учир нь Дээд шүүхээр улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдэд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тэдний эрхзүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж буй жишээ хэд хэд бий.

Саяхан хэдхэн хоногийн зөрүүтэй улсын Дээд шүүхээр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Ингэхдээ Ж.Эрдэнэбатад анхан болон давж заалдах шатны шүүхээс оноогоод байсан зургаан жилийн хорих ялыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорт буцаасан. Тэгэхээр Ж.Эрдэнэбат батлан даалтад гарч, гадуур байцаагдах боломж бүрдсэн гэсэн үг юм.

Мөн Н.Номтойбаярт анхан болон давж заалдах шатны шүүхээс оноогоод байсан 5.5 жилийн ялыг нэг жил болгон бууруулж шийдвэрлэсэн юм.

-С.БАЯРЦОГТ ЯМАР ХЭРГЭЭР ЯЛЛАГДСАН БЭ-

С.Баярцогтыг 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үедээ албаны эрх мэдлээ ашиглан эхнэрийнхээ хувь эзэмшдэг компанийг “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулж орлого олох боломж бүрдүүлэн улсад хохирол учруулсан, “Айвенхоу майнз” компанийн 150 000 ширхэг хувьцааг мэдээлэлд ойр байх эрх мэдлээ ашиглан худалдан авч, гэрээ байгуулагдсаны дараа буюу 2010 оны дөрөвдүгээр сард олон улсын хөрөнгийн зах дээр уг хувьцааны ханш өсмөгц буцаан борлуулж 1.3 сая гаруй ам.долларын ашиг олсноосоо 1.2 саяыг нь Швейцарын банкаар дамжуулан оффшор бүсээс “Голомт” банканд шилжүүлэн байршуулж мөнгө угаасан, 2008-2012 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна Нүхтэд 853 сая шахам төгрөгөөр үнэлэгдэх хаус авсныгаа өөр хүний нэр дээр бүртгүүлж, хөрөнгөө нуусан, Зайсангийн “Белла веста” хотхонд 1.1 болон 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, автозогсоолуудыг худалдан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
дел
дел

Муу новшыг дэндүү давраажээ. Тэгээд шүүхд итгэх итгэл байхгүй болжээ.

Зочин
Зочин

Риотинтогоос авилга авсан нь тодорхой байна. Авлига авахыг хуулиараа ингээд зөвшөөрөөд байхаар аваилга авахаас хэн айх юмбэ.

Зочин
Зочин

Баярцогт гавъяа байгуулсан юм уу

Зочин
Зочин

Эзэнгүй хөрөнгөнөөс идэх гэж төрийн алба өөд зүтгэдэг биз дээ
Ганцаар идвэл шоронд,хувааж идвэл тушаал дэвшинэ.

Зочин
Зочин

Хуул үгүй монгол борчууддаа бол баавар!!!!

Зочин
Зочин

Өмхмй хужааг насаар нь хорь.

АВЛИГАЧИН шүүгч нараа зайлуулаач
АВЛИГАЧИН шүүгч нараа зайлуулаач

Баялагаа ухуулсан монгол өртэй үлдэх гэрээг авлигааар байгуулсан баяр, баярцогт, сайхан билиг нар монголд амьдрах эрхгүй шүү. ТААРАЛДСАН монгол бүр та нарыг нулимах ёстой. БҮҮ март.

Ард иргэд
Ард иргэд

Эх орон ард түмэнээсээ урвасан муу новшийг 15 жил шоронд ямарч өршөөл магадланд хамрагдахгүй хий

зочин
зочин

хеерхийд херенгийг нь буцааж егеед суллаач. Амьдрах гэж тэмцсэн л амьтан байна ш дээ. Монголчууд юмандаа эзэн болоод харж байхгуй яасийн.

зочин
зочин

25 жил эсвэл цааз өгөх хэрэгтэй

Зочин
Зочин

Шүүхээс Баяр Баярцогт нарыг авилга авсан нь үнэн байна гэсэн дүгнэлт гараагүй шүү дээ.Дүгнэлт гарчихсан бол ОЮУТОЛГОЙН гэрээг цуцлах боломж бүрдэнэ.Монголчуудаа шүүхийн дүгнэлтийг үндэслэх хэрэгтэй.Та нар хүн хорьж хороож өөрийн үзэмжээр яллах хэрэггүй

САНЖАА
САНЖАА

АВИЛАГАЧ ХУЛГАЙЧИДТАЙ АРСАЛДАН ТЭМЦЭЦГЭЭЕ ШҮҮХ АРД ТҮМНИЙ ШҮҮХ ҮҮ АВИЛГАЧИДЫНХУУ ГЭДГИЙГ ХАРАХ ҮЛДЛЭЭ БАЯРЦОГТ ИЙМ ИХ ХѲРѲНГѲ ХУЛГАЙЛЧИХААД АРДЫН ШҮҮХЭД ХАНДАЖ ЯАЖ ЧАДНА ВЭ НОВШИЙН ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ ТОНИЛВОЛ ТААРНА

Зочин
Зочин

Яагаад хасаад байдаг юм

Зочин
Зочин

ОТ-с авилага авсан гэх гүтгэлэг нь батлагдаагүй шүү дээ.

Зочин
Зочин

Тэнэг гарчиг өгдөг эргүү сэтгүүлч бэ.

Зочин
Зочин

сэтгэл санааны байдлыг нь харгалздаг болчихсон юм бол шоронд байгаа нөхдүүд бүгд өнөөдөр гарчихмаар байгаа байлгүй дээ

Зочин
Зочин

Энэ ял шийтгэл үнэн утгагүй боллоо. Ялласан бол ялласан шиг байгаач, ял тохироод байдаг юмуу хаашаа юм хардах эрх байна Ардын хүүхдэд дэндүү хатуу байдгаач эргээд нэг санаач шүүгч нар минь

Иргэн
Иргэн

Дээд шүүхийн шүүгч нараа та нар авилгаар монголыг орхиод аль ч оронд очоод амьдарчих мөнгөтэй болсон байж болно.Харин одоо энэ төрийн дээр зайдалж түмнийг тоносон авилгачдад тал засч ялыг нь хасаж шударга ёсыг уландаа гишгээд байвал ард түмэнд бослого гаргахаас өөр аргагүй болж байгаа шүү.Улсыг худалдсан авилгач үхэр авсан авилгач хоёрт ижил ял өгөхөө болиорой.Дараагийн жагсаал дээд шүүхийн гадаа болж мэднэ шүү.

Зочин
Зочин

Шал худлаа шийтгэл,энэ янзаараа бол урвагч Алтан гадасаар шагнуулах
Юм байна л даа

Зочин
Зочин

Ямар ичгүүргүй юм бэ давж заалдах болгонд нь ялыг нь бууруулаад байдаг нь шүүхийн үнэн нүүр царайг харуулж бна даа. Дор хаяж 25 жил өгөх байтал арай арай

Зочин
Зочин

Монголын шүүх үнэн онигоотой юмаа. Нэг ажлыг заавал гурван удаа хийнэ. Тэгээд хийхдээ бас заавал гурван өөрөөр хийнэ . Уул нь нэг л хуультай биз дээ . Нөгөө лалын шүүх шиг дээшээ харж байснаа аллах тэгж бна гэдэг шиг л юм болоод байх юмаа . Энэ шүүхийн системийг нэг ажлыг нэг удаа л хийдэг тэр хийснийг нь нэг л удаа хянаж шалгадаг болгож өөрчилж өгмөөр юмаа

ард түмэн
ард түмэн

даварцан хулгайчид бүр эргээд 10 жилийг нь өгөөч эээ монголын ард түмнийг бүр доромжилж дууслаа

Иргэн
Иргэн

Шүүгчид шудрага бус ая тал засагчдын томруун жишээ болоод удсаан.Шүүмжлэхээр шүүхийн халдашгүй байдалд халдлаа гээд өөрийгөө өмөөрнө. Шүүхэд халдашгүй байдал гэж байх нь зөв ч шудрага бус шийдвэр гаргаад түүнийгээ халдашгүй байна гэж хамгаалөх нь буруу.Шүүгчид хангалуун амьдардаг учраас мэдэхгүй байгаа болохоос ард түмэн хулгайч авилгачдын балгаар хүндхэн амьдарч байгаа шүү.

Галдан
Галдан

Баярцогтыг шоронгоос гарга! Хөрөнгийг нь буцааж олго!

Төрийн албанд сайд , их хурлын гишүүн болчихоод хулгай хийхгүй бол яах гэж согуульд орж мөнгө үрэх юм бэ? Ямар мэдрэл муутай тэнэг амьтан биш. Татвараар цуглуулсан хэний ч биш болсон мөнгө хөрөнгөөс чадлынхаа хэрээр хусахгүй бол төрд зүтгэх солиотрй амьтан энэ хорвоод олдохгүй. Баярцогт авахгүй байлаа гэхэд Баттулга хусч л орхино шүү. Ялгаа нь Баттулга шоронд хэзээ ч суухгүй! Баярцогт болон одоо шоронд сууж байгаа бүх аулгайчуудыг сулал. Бүгдээрээ хулгайч байж хэн нь хэнийгээ торонд суулгах юм бэ?

Буудвал таарна
Буудвал таарна

1.3 сая доллар тэгээд 1.6хан тэрбум төгрөг үү? Энэ хужааг 1 сая доллар мартдаг болтол нь Монгол Улсыг Хятадын Монгол гэж бүртгүүлдэг болтол нь давраах юм даа. Зууны гайхамшигтай гэрээнийх нь буянд 22 тэрбум долларын өрөнд үр хүүхдээ үлдээгээд.

Заагч
Заагч

Хог хужаа баярцогт лалрын бүх хулгайлсан өмчийг хурааж Монголоос хөөж зайлуулья.өмхий гамингийн шээсийг устгавал таарна.

Зочин
Зочин

ШҮҮГЧИД ЭРХЭН ХАЛДЛАА ГЭЖ ГОМДОЛЛОХ ЯАЖ ШҮҮЖ БАЙГААГАА ӨӨРСДӨӨ ХӨНДЛӨНГӨӨС НЭГ ДҮГНЭМЭЭР ДЭЭ

Уншигч
Уншигч

Батлагатай л адилхан бизнэстэй харөнгөтэй хүн шүү дээ, бас л адилхан офшорт мөнгө хадгалж байсан, энэ хүн ял авч байгаа бол батлага ч ял авах ёстой, бүүр олон жил авах ёстой, төмөр замын зургаа долоон зуун тэрбумыг хусаа биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button