ДЭЛХИЙ

Мьянмарт жагсаалын үеэр буудуулсан эмэгтэй нас баржээ

Мьянмарт болж буй жагсаалд оролцсон 20 настай эмэгтэй толгой тус газартаа буудуулж өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт (2021.02.09) нийслэл На Пи Тав дахь эмнэлэгт хүргэгдсэн юм. Харамсалтайгаар өнөөдрийн 11:00 минутад (Мьянмарын цагаар) тус эмнэлгийн эмч нар түүнийг нас барсан хэмээн зарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр цагдаа нар хүмүүсийг тараахын тулд даралттай ус, резинэн болон жинхэнэ сум ашигласан бөгөөд тэр үед 20 настай Мья Тве Тве Хаинг толгой тус газартаа буудуулж хүнд бэртэл авсан юм. Албан тушаалтнууд тус хэргийг мөрдөн байцаах болно хэмээн мэдэгджээ.

Мья Тве Тве Хаингийн гэр бүлийнхэн бүгд хатагтай Су Чигийн Ардчиллын төлөө үндэсний эвсэл намыг дэмждэг бөгөөд түүний дүү өнгөрсөн арван нэгдүгээр сарын сонгуулиар анхны удаа саналаа өгсөн гэнэ.

Одоогийн байдлаар Мьянмар улсыг генерал Мин Аун Хлайн удирдаж байгаа бөгөөд тэрбээр нэг жилийн хугацаатай онц байдал зарласан билээ. Харин Аун Сан Су Чиг хууль бусаар харилцаа холбооны хэрэгсэл ашигласан болон Үндэсний гамшгийн тухай хуулийг зөрчсөн гэх шалтгаанаар түүний эсрэг хоёр хэрэг үүсгэсэн байгаа юм.

Мьянмарын цэргийн хүчин төрийн эрх мэдлийг удаан барихгүй дахин сонгууль явуулж ялсан намд нь удирдлгагыг шилжүүлж өгнө гэсэн боловч одоо хүртэл үүний талаар тодорхой хугацаа зарлаагүй байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2 сар 19, 2021 21:42

Цэрэг оруулж дээрэмчдийг дарахгүй бол болохгүй нь дээ

Холбоотой мэдээ

Back to top button