Эрдэнэт-д шахааны бизнес цэцэглүүлж явсан Х.Наранхүү Эрдэнэс Тавантолгойн охин компанийг УДИРДАНА

-ТУЗ-ИЙН ШИЙДВЭР САЙД НАРТ ТАНИЛЦУУЛАГДАЖ БАЙНА-
Засгийн газар Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр /2019.07.09/хуралдаж, Эрдэнэс Тавантолгой компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай 279-р тогтоолыг баталсан байдаг. Хачирхалтай нь, Тавантолгойн ордын Зүүн цанхийн хэсгийг эзэмшиж, түүнийхээ 30 хувийг гадаад зах зээлд гаргах ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ОХИН КОМПАНИ байгуулах асуудал туссан уг тогтоолыг олон нийтэд МЭДЭЭЛЭЭГҮЙ өнгөрсөн юм.
Улмаар өнгөрсөн долоо хоногийн эхээр Эрдэнэс Тавантолгойн ТУЗ хуралдаж, тус компанийн дэргэд ОХИН КОМПАНИ байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна.
Түүнчлэн ТУЗ-ийн хурлаар охин компанийн Гүйцэтгэх захирлыг сонгох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн нь анхаарал татаж байгаа юм. Тавантолгой ордын Зүүн цанхийн хэсгийн тусгай зөвшөөрлүүдийг эзэмших замаар олон улсад IPO гаргах охин компанийн Гүйцэтгэх удирдлагаар "Эрдэнэт " үйлдвэрийн дарга асан, УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү ажиллахаар болжээ.
Х.Наранхүүгийн нэрийг ТУЗ-ийн хуралдаанд Эрдэнэс Тавантолгой компанийн Гүйцэтгэх захирал Ц.Ганхуяг оруулсан байна. ТУЗ-ийн хуралдаанаар охин компани байгуулах, Гүйцэтгэх удирдлагыг сонгох асуудлыг хэлэлцээд өнгөрчээ. Ингэснээр охин компанийн дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн тоо хэмжээ зэргийн шинэ удирдлага Х.Наранхүү ТУЗ-ийн хуралдаанд танилцуулахаар хүлээлт үүссэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Х.Наранхүүг "Эрдэнэс Тавантолгой "-н ОХИН компанийн захирлаар зүтгүүлжээ. Одоогийн байдлаар ТУЗ-өөс гарсан шийдвэр сайд нарт танилцуулагдах шатандаа яваа аж.
-ОЛОН УЛСАД IPO ГАРГАХ БАГИЙГ УДИРДАХ Х.НАРАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ-
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, олон улсад IPO гаргах чиглэл бүхий ОХИН компанийг өнөөгийн Эрдэнэс Тавантолгойн хүний нөөцөд тулгуурлах аж. Гэхдээ шинэхэн удирдлага Х.Наранхүү ерөнхий байдлаар багаа бүрдүүлнэ гэсэн үг юм.
Тэгвэл Эрдэнэс Тавантолгой н стратегийн ач холбогдол бүхий чухал лицензүүдийг эзэмшиж, олон улсад төлөөлөх эрхийг хэрэгжүүлэх эрхийг өвөртөлж буй Х.Наранхүү гэж бэ. Олон нийт түүнийг хэр сайн мэдэх вэ, ард түмний чухал өмчийг үнэд хүргэх эрсдлийг үүрч чадах уу гэх асуултууд эндээс гарч байна.
Х.Наранхүү нь Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа асар их хэмжээний шахаа хийсэн, хууль бусаар хөрөнгөжсөн гэх зэрэг үндэслэлээр хууль хяналтын байгууллагад удаан хугацаанд шалгагдаж байсан түүхтэй.
Түүнд хамаарах 6 тэрбумын хэрэг АТГ-т удаан шалгарсан хэдий ч гэнэт хэрэгсэхгүй болон хаагдсан байдаг. Тэрбээр 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажилласан нэгэн юм. Түүнийг УИХ-ын гишүүн байх хугацаанд эгүүлэн татна гэх мэдээлэл түгээж байсан ч бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгосон билээ.
Саяхан ОХУ-д суух элчин сайдаар яригдаж байсан нэгэн юм.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН д ОЛОН АВЛИГАЧИН байгаа. ТЭДнийг ИВЭЭЛДЭЭ авч байна. МАН д өөрчлөлт гарахгүй байна даа.
Ч. Ганзориг нь �##�тан толгой. Эрдэнэтийг хөл дээр нь босгосон шүү. Үүнийг намийн нөхөд нь мэднэ.Нэрий нь нэг б�##�ай тэнэгээс болж л харлуулах гээд байгаа боловч. Учир мэдэх хэн нь ч эрдэнэтийн ажилчид ч үүнийг мэдэрсэн. Ёстой ерөнхий сайдаар ажиллуулв�##� Монголын эдийн засаг ард түмнийг ажилтай орлоготой- бу�####�д шудрага ажилын зарчимч өндөр хандлагатай хүн
Gutsoo
Хахаха.
M#legra Tablets Viagra Generic Pay With Paypal Where To Buy Levitra Without Prescription [url=http://ciali10mg.com]cialis overnight shipping from usa[/url] Propecia No Funciona Best Buy Generic Tab Macrobid Real Us Amex Accepted Zithromax Swimmers Ear